“БАЯН-ӨНДӨР-2025” НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бүтээгдэхүүн болон шилмэл хээлтүүлэгч, хээлтэгч мал сүргийг олон нийтэд сурталчилж, бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг сайжруулах, үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого, орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, урамшуулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛОН ШИЛМЭЛ ХЭЭЛТҮҮЛЭГЧ, ХЭЭЛТЭГЧ МАЛ, ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ШАЛГАРУУЛАХ “БАЯН-ӨНДӨРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2025” НАМРЫН БАЯР 2025 оны 09 дүгээр 17-ний өдөр зохион байгуулагдана.
Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, хоршоо, аж ахуйн нэгж байгууллагууд, малчид, тариаланчид та бүхнийг өргөнөөр оролцохыг УРИАЛЖ байна.
ШАЛГАРУУЛАХ ТӨРӨЛ:
Шилдгийн шилдэг үйлдвэрлэгч
Шинэ сав баглаа боодол, шинэ санаа нэвтрүүлэгч
Шилдэг цагаа идээ
Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ
Хүнс, хоол үйлдвэрлэл
Оёдол эсгүүр, гар урлал, бэлэг дурсгал
Шилдэг хүлэмж
Сур, нэхий, арьсан эдлэл, хялгасан эдлэл
Шилдэг айраг
Хамгийн олон төрлөөр оролцсон жижиг дунд үйлдвэр эрхлэгч
Шилмэл хээлтүүлэгч, хээлтэгч мал
Дүгнэх шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлага:
Орон нутагт үйлдвэрлэсэн, бүтээгдэхүүн үйл ажиллагаа нь тогтмолжсон Сав баглаа боодол хаяг шошготой Оролцогчдын идэвх Эрүүл ахуйн шаардлага хангасан Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалт үйлчилгээ гэх мэт