Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ СУМАНД НЭВТРЭНЭ.

2025-09-16

Монголын цахилгаан холбоо ХК-ны гурвалсан үйлчилгээг энэ оны 10 дугаар сард багтаан суманд нэвтрүүлэх гэж буй тул захиалга авч байна.

Захиалгын мэдээллийг харгалзан 10 км шилэн кабель татах, нэмэлтээр цахилгааны шонгүй газрууд руу шилэн кабелын 50 ширхэг шон татах ажлууд хийгдэх тул тавиулах иргэд та бүхэн мэдээллээ Нийтлэг үйлчилгээний ажилтан У. ГЭРЭЛЧУЛУУНЫ 91311141 утсаар холбогдон өгөх эсвэл коммент хэсэгт Өрхийн тэргүүлэгчийн овог нэрээ бичиж мэдээллээ үлдээж болно.

Гуравласан үйлчилгээ нь суурин утас, интернэт, телевизийн төхөөрөмж гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд тавиулах иргэд гэрээ хийж төхөөрөмжөө ашиглана.

Энэхүү үйлчилгээ нь сард 50.0 ( тавин мянга) орчим мянган төгрөг төлөөд 80-с дээш телевизийн сувгийг цаг агаарын ямар ч нөхцөлд гацалтгүй үзэх, телевизийн сувгуудаа 72 цаг ухрааж үзэх, өндөр хурдны интернэт хязгааргүй ашиглах, нууцлал өндөртэй гэрийн суурин утас ашиглах зэрэг давуу талуудтай.

Үйлчилгээг суманд нэвтрүүлэхэд нийтдээ 110 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд 40 орчим сая төгрөгийг манай сум дараа оны төсвөөс, үлдсэн 70 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг МЦХ компани өөрөө хариуцана.

Шинэ хэрэглэгч болоход ямар нэгэн төлбөр хураамж, төхөөрөмжийн үнэ гарахгүй бөгөөд тухайн иргэн холболтын 22.0 ( хорин хоёр мянга) төгрөг тушаана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 91069998 утсаар холбогдож авна уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9028
7396 / 82%
1014 / 11%
293 / 3%
325 / 4%