ШИЛМЭЛ МАЛ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА-2025
Баян-Өндөр-2025 намрын шилмэл малын үзэсгэлэн Зохион байгуулагч: Баян-Өндөр сумын ЗДТГ, ХААТ Ивээн тэтгэгч: Аймгийн аварга үхэрчин Р.Мандал (300,000 төгрөг)
1. Арга хэмжээний зорилго Мал сүргийн чанарыг дээшлүүлэх, шилмэл үүлдэр угсааны хээлтэгч, хээлтүүлэгч малыг тодруулан удам угсааг сайжруулах, малчдын туршлага солилцох зорилготойгоор зохион байгуулагдлаа.
2. Оролцогчид
• Нийт 14 малчин өөрийн шилмэл малыг оролцуулсан.
• Адуу, үхэр, хонь, ямааны 4 төрөлд хээлтэгч, хээлтүүлэгч малыг сонгон оролцуулж, шилдгийн шилдгийг шалгаруулсан.
3. Шилдгүүдийн жагсаалт
Адууны төрөл
1. Т.Ганзориг – Хээр азарга
2. Д.Отгонболд – Зээрд халзан азарга
3. Д.Отгонболд – Хонгор халзан гүү
Үхрийн төрөл
1. Л.Сэрээтэр – Хүрэн бух
2. Т.Ганзориг – Улаан халзан бух
3. Д.Зинамэдэр – Загал бух
1. Н.Дэлгэрбат – Хүрэн үнээ
2. Х.Болд – Ягаан үнээ
3. Д.Зинамэдэр – Загал алаг үнээ
Хонины төрөл
1. Д.Отгонболд – Улаан хуц
2. Б.Ганбаатар – Улаан хуц
3. Х.Сандагдаваа – Улаан хүзүүт хуц
4. Ц.Чинбишрэл – Хар толгойт хуц
4. Б.Хүрэлбаатар – Хөх шанаат хуц
Ямааны төрөл
1. Б.Хүрэлбаатар – Хар халзан ухна тус тус шалгарч арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
ТА БҮХНИЙ ЭРДЭНЭТ МАЛ СҮРЭГ АРВИЖИН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.












