Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МОНГОЛ УЛСЫН БААТАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2025-09-22

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул МОНГОЛ УЛСЫН БААТАР Ундрахын Доржпаламын Улсын баатар цолны мялаалга 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ням гарагт Төв аймгийн Зуунмод хотын Өв соёлын өргөөнд болж өндөрлөлөө.

Тухайн арга хэмжээнд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Т.Нарангарав, аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Чулууншагай, ИТХ-ын дарга С.Баянжаргал, ЗДТГ-ын дарга Д.Сонинбаяр, Баян-Өндөр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Ч.Цэндээ, зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагч хурандаа М.Батдорж, Бумбат үндэсний бөхийн холбооны тэргүүн И.Наранцогт нарын хүмүүс оролцож Улсын баатар Ундрахын Доржпаламд хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Улсын баатрын Хөшөөг төрөлх суманд нь босгох болсныг аймгийн ИТХ-ын дарга Нарангарав ирсэн зочдод уламжиллаа. Өвөрхангай аймгийн 2 дахь УЛСЫН БААТАР У.Доржпалам нь 1921 онд Баян-Өндөр суманд төрсөн эрхэм юм. 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд Монгол Улсын баатар цолыг олгосон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9028
7396 / 82%
1014 / 11%
293 / 3%
325 / 4%