Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

📌ЗАРЛАЛ:

2025-10-01

2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр суманд газрын даамал болон кадастрын хэмжилтийн компани ирж ажиллана.

👉2025 оны ОНХсангийн хөрөнгөөр суманд Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдэж, сумын ИТХ-аар хэлэлцүүлэх шатанд байгаа бөгөөд 2026 оноос иргэдэд шинээр газар өмчлүүлэх, эзэмшүүлэх боломжтой болж байна.

👉Иймд 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах шинээр хашаа, барилга, граш барьсан иргэд 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн биеэр байж хэмжилт хийлгэнэ үү.

👉Тухайн өдрөөс хоцорсон тохиолдол 2026 оны төлөвлөгөөнд оруулах боломжгүй болно‼️

🚫2026 оноос эхлэн зөвшөөрөлгүй дур мэдэн хашаа хатгасан, илүү сунгалт хийсэн, хашаалсан иргэн, ААН байгууллагууд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах тул зөвхөн сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олголт хийгдэж явахыг анхаарна уу.

✅Мөн энэ өдөр газартай холбоотой бүх үйлчилгээг үзүүлэх болно. ❗️Хэмжилт хийлгэх иргэн, ААН сумын бичиг хэрэг болон багийн Засаг даргад хандан дугаараа өгч мэдээллээ баталгаажуулна уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9028
7396 / 82%
1014 / 11%
293 / 3%
325 / 4%