Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2025-10-03
ОНХС-ийн 57.990 ( тавин долоон сая есөн зуун ерэн мянга ) төгрөгийн санхүүжилтээр баригдсан 1 дүгээр багийн төвийн барилгыг сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/126 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авлаа.
12 метр урт, 9 метр өргөнтэй уг барилга нь дотроо багийн дарга, багийн эмч, хурлын заал бүхий 3 өрөөтэй бөгөөд тухайн барилгын ажлыг МАНДАХ ТӨГС ГУРВАН-ЭРДЭНЭ хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэж комисс-т хүлээлгэн өглөө.