Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2025-10-06
2025.10.06 ны өдөр "Бөмбий" 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурал Бөмбий багийн төвд боллоо. Багийн иргэдийн нийтийн хурлаар:
1. Сумын ИТХ-ын дарга С. Баянжаргал Улс, аймаг ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн болон хийж буй ажлууд цаг үеийн асуудлаар
2. Засаг даргын орлогч Д. Нямсүрэн Өвөлжилтийн бэлтгэл ажил болон,малын тарилга туулга вакцинжуулалтын талаар
3. Сумын хэсгийн төлөөлөгч Ахлах дэслэгч Д. Ганхүлэг, Сумын цагдаа Ж.Өсөхбаяр нар багийн иргэдэд "Цахим гэмт хэрэг"-ийн талаар тараах материал өгч "Цахим гэмт хэрэг"-ийн талаар мэдээллүүдийг өглөө
4. Багийн Засаг дарга А. Ганбаатар 1 дүгээр багийн айл, өрхүүдийн өвөлжөө, хаваржааны газар зэмшүүлэх талаар болон шинэ багийн төвийн тохижилтын ажлын талаар
5. Нийгмийн даатгалын байцаагч Б. Баасанхүү Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын талаар
6. Хүүхэд Гэр бүлийн мэргэжилтэн Б. Ундрахбаяр Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль,болон хүүхэд гэр бүлийн талаар мэдээлэлүүдийг тус тус өгч хэлэлцлээ.
Мөн Соёлын төвөөс Багийн хуралдаа ирсэн иргэдийн дунд урлаг, спортын тэмцээнийг зохион байгуулж шагнаж урамшууллаа.
БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДАА ХҮРЭЛЦЭН ИРЖ ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН БӨМБИЙ 1 ДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДДЭЭ БАЯРЛАЛАА.