Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2025-10-06
2025.10.06 ны өдөр "Батхаан" 2 дугаар багийн иргэдийн нийтийн хурал Батхаан багийн төвд боллоо. Багийн иргэдийн нийтийн хурлаар:
1. Сумын ИТХ-ын дарга С. Баянжаргал Улс, аймаг ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн болон хийж буй ажлууд цаг үеийн асуудлаар
2. Засаг даргын орлогч Д. Нямсүрэн Өвөлжилтийн бэлтгэл ажил болон,малын тарилга туулга вакцинжуулалтын талаар
3. Сумын хэсгийн төлөөлөгч Ахлах дэслэгч Д. Ганхүлэг, Сумын цагдаа Ж.Өсөхбаяр нар багийн иргэдэд "Цахим гэмт хэрэг"-ийн талаар тараах материал өгч "Цахим гэмт хэрэг"-ийн талаар мэдээллүүдийг өглөө
4. Багийн Засаг дарга Н. Дэлгэрбат 2 дугаар багийн айл, өрхүүдийн өвөлжөө, хаваржааны газар зэмшүүлэх талаар
5. Нийгмийн даатгалын байцаагч Б. Баасанхүү Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын талаар
6. Бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн Г. Бадьмэд Бэлчээр ашиглалт, газар тариалангын талаар болон Отрын бүсийн талаар
7. Хүүхэд Гэр бүлийн мэргэжилтэн Б. Ундрахбаяр Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль,болон хүүхэд гэр бүлийн талаар мэдээлэлүүдийг тус тус өгч хэлэлцлээ.
Мөн Соёлын төвөөс Багийн хуралдаа ирсэн иргэдийн дунд Урлаг, Спортын тэмцээнийг зохион байгуулж шагнаж урамшууллаа
БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДАА ХҮРЭЛЦЭН ИРЖ ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН БАТХААН 2 ДУГААР БАГИЙН ИРГЭДДЭЭ БАЯРЛАЛАА