Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХАРТОЙРОМ 4-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО.

2025-10-07

2025.10.07 ны өдөр "Хартойром" 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хурал Хартойром багийн төвд боллоо. Багийн иргэдийн нийтийн хурлаар:

1. Сумын ИТХ-ын дарга С. Баянжаргал Улс, аймаг ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн болон хийж буй ажлууд цаг үеийн асуудлаар

2. Засаг даргын орлогч Д. Нямсүрэн Өвөлжилтийн бэлтгэл ажил болон,малын тарилга туулга вакцинжуулалтын талаар

3. Сумын хэсгийн төлөөлөгч Ахлах дэслэгч Д. Ганхүлэг багийн иргэдэд "Цахим гэмт хэрэг"-ийн талаар тараах материал өгч "Цахим гэмт хэрэг"-ийн талаар мэдээллүүдийг өглөө

4. Багийн Засаг дарга Н.Гэндэнжамц 4 дүгээр багийн айл, өрхүүдийн өвөлжөө, хаваржааны газар зэмшүүлэх талаар

5. Нийгмийн даатгалын байцаагч Б. Баасанхүү Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын талаар

Мөн Соёлын төвөөс Багийн хуралдаа ирсэн иргэдийн дунд урлаг, спортын тэмцээнийг зохион байгуулж шагнаж урамшууллаа.

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДАА ХҮРЭЛЦЭН ИРЖ ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ХАРТОЙРОМ 4 ДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДДЭЭ БАЯРЛАЛАА.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9028
7396 / 82%
1014 / 11%
293 / 3%
325 / 4%