Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2025-11-03
Баян-Өндөр сумын Цэцэрлэгийн хүүхэд багачуудынхаа уламжлалт өв соёлыг дээдэлж, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Ёс заншлын” өрөөг шинээр тохижууллаа.
Тус өрөөг уламжлалт ахуй соёлыг илтгэх эд өлгийн зүйлс, гэрийн тавилга, дэг жаягт холбогдох хэрэглэгдэхүүнээр бүрдүүлсэн бөгөөд сурагчид болон багш, эцэг эхчүүдэд Монгол ахуй, ёс заншлын талаар суралцах орчныг бүрдүүлж байна.
Ийнхүү “Ёс заншлын” өрөө нь хүүхдүүдэд өв соёлоо хайрлан хамгаалах, уламжлалаа өвлөн үлдээх үзэл хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.