БАЯН-ӨНДӨР СУМАНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН АЖЛЫН ТАЛААР НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Баян-Өндөр сумын 2024, 2025 онуудад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн ажлууд” сэдвийн хүрээнд нийтийн сонсголыг зохион байгууллаа.
Сонсголд сумын удирдлагууд, багийн Засаг дарга нар, төрийн байгууллагуудын төлөөлөл болон иргэд оролцож, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудын хэрэгжилт, үр дүн, цаашдын төлөвлөлтийн талаар мэдээлэл сонсов.
Сонсголын явцад бүртгүүлсэн иргэд асуулт асууж, санал бодлоо илэрхийлсэн бөгөөд оролцогчид санхүүжилтийн зарцуулалтыг ил тод, нээлттэй байлгахын чухлыг онцоллоо. Харин ажиглагчаар бүртгүүлсэн иргэд сонсголд үг хэлэх, асуулт асуухгүйгээр оролцсон юм. Нийтийн сонсголын үр дүнд иргэдийн санал, дүгнэлтийг нэгтгэн орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах ажиллахаар боллоо.
Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба





