Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2025-11-20
Гадуур эзэнтэй сул нохой олноор сүрэглэн явж байгаа тул айл өрхүүд өөрийн эзэмшлийн нохойгоо уяж байхыг мэдэгдье. Нохой эзэмшигч иргэн нь нохойгоо шөнийн цагаар буюу 22 цагаас өглөөний 6 цагийн хооронд уртасгасан уяанд, түүнээс бусад цагт богиносгосон уяанд байлгах үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүйгээс бусдад учирсан гэм хорыг бүрэн арилгах хуультай.
Иймд нохойгоо уяж үүргээ биелүүлэхийг та бүхэнд САНУУЛЖ байна.
Хэрэв гадуур сүрэглэн явж байгаа нохойны тоо цөөрөхгүй тохиолдолд ямар үүлдэр хийцийн хичнээн үнэтэй, гоё сайхан байх нь хамаагүй УРЬДЧИЛАН МЭДЭГДЭХ арга хэмжээ авахгүйгээр устгах арга хэмжээ авахыг АНХААРУУЛЖ байна. Нохойгоо сул чөлөөтэй явуулж байгаад устгалд оруулсан нөхцөлд ЗДТГ-ын зүгээс хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХТЭЙ.