Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2025-12-29
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна.
Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арван хоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, Монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй. Монгол хүн бүр эх түүх, үнэт өв соёлоо эрхэмлэн дээдэлж, Өвөг дээдсийн оюун ухаан, тэмцэл зүтгэлээр дархлагдсан энэхүү эрх чөлөөг бид үеийн үед бат бэх өвлүүлэн үлдээх учиртай.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол улс үүрд мандан бадраг.