АЙМГИЙН НӨӨЦӨӨС ИРСЭН ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ БАГУУДАД ХУВААРИЛЛАА.
Аймгийн онцгой комиссын шийдвэрээр хөнгөлөлттэй үнээр манай суманд:
-Шинэ өвс 600 боодол,
-Өнжсөн өвс-400 боодол,
-Овьёос-100 шуудай,
-Хэрчсэн ногоон тэжээл
-100 шуудай хуваарилагдсан.
Эдгээр өвс тэжээлийг Багийн Засаг дарга Ш.Гүрдорж, Н.Гэндэнжамц, Э.Жанлав, Жолооч Б.Батхишиг, Г.Ган-Очир, үйлчилгээний туслах ажилтан Б.Зоригтбаатар 5-р багийн иргэн О.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүлээн авлаа. Дээрх өвс тэжээлийг сумын онцгой комиссын 2026.01.15-ны өдрийн хурлаар цаг үеийн нөхцөл байдал, цасны зузааныг харгалзан багуудад дараах байдлаар олголоо.
1, 2, 3, 5-р багт тус бүр
-Шинэ өвс 100 боодол,
-Овьёос-20 шуудай,
-Хэрчсэн ногоон тэжээл-20 шуудай
4-р багт
-Шинэ өвс 200 боодол,
-Өнжсөн өвс-400 боодол
-Овьёос-20 шуудай,
-Хэрчсэн ногоон тэжээл
-20 шуудайг олгож дараах үнээр малчдад борлуулахаар шийдвэрлэлээ.
Шинэ өвс 1 боодол нь 11.0 ( арван нэгэн мянга)
Өнжсөн өвс 1 боодол нь 8.0 ( найман мянга )
Овьёос 1 шуудайг 16.0 ( арван зургаан мянга)
Хэрчсэн ногоон тэжээл 1 шуудай нь 11.0 ( арван нэгэн мянга )
төгрөг байхаар тогтоолоо. Иргэд та бүхэн харьяа багийн Засаг даргатайгаа холбогдож өвс, тэжээлийг авна уу.
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС


