Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2026-01-16
УИХ-ын гишүүн Оюунсайханы Алтангэрэл, Ганбатын Хосбаяр нар 2026 оны 1 дүгээр сарын 20-ны Мягмар гарагт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэд сонгогчидтой сумын соёлын төвд 18 цагт уулзалт хийнэ.
Мөн уулзалтад аймгийн удирдлагууд оролцоно.
Уулзалтаар:
• Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар тайлан, мэдээлэл болон сум орон нутгийн тулгамдсан асуудлын талаар иргэдийн хүсэлтийг хүлээн авч санал солилцоно. Уулзалтын дараа урлагийн тоглолт, азтан шалгаруулах арга хэмжээтэй. Иргэд та бүхнийг нээлттэй уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.