Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОНХ-ийн сан


нийт 39

ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРИЙГ ТОХИЖУУЛАВ

2023-10-20 354
Баян-Өндөр сум хүнсний ногооны хэрэгцээгээ орон нутагтаа хангах зорилгоор 2022 онд 80 тонн төмс, хүнсний ногоо хадгалах хүчин чадалтай зоорийг барьж ашиглалтад оруулсан. Төмс, хүнсний ногоог стандартын орчинд хадгалах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн 16.759.0 / арван зургаан сая долоон зуун тавин есөн мянга / төгрөгийн хөрөнгөөр “ Бумбат Баян ХХК” тохижуулж хүлээлгэж өгөв.

ХАРЗТАЙД 10 ГА ТАЛБАЙД 6300 ШИРХЭГ МОД СУУЛГАЦЫГ ТАРИЛАА

2023-10-20 341
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас говь хээрийн бүсэд хамгаалалтын ойн зурвас үүсгэх зорилгоор Харзтайн голын хажууд 10 га талбайд 6300 ширхэг мод суулгац тарих 112 сая төгрөгийн төсөвт өртөгтэй захиалгат ажлыг ''Гоо нуга'' ХХК хийж гүйцэтгэлээ. Шинээр тарьсан модны усалгааны асуудлыг тухайн талбайд худаг гаргаж, хөрсний устай хослуулан хэрэглэж, шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.

ДУНД СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ ЗАСВАРЛАЛАА

2023-08-30 204
Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд ерөнхий боловсролын дунд сургуулийн нүүрэн тал, Б блокын дээвэр засварын ажлыг 78574278 төгрөгийн санхүүжилтээр Цаст тэргүүн канстракшин ХХК хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

БАЯН-ӨНДӨР СУМЫН ЦАГДААГИЙН ХЭСЭГ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО.

2023-03-10 214
Орон нутгийн давсан орлогоос 19.5сая төгрөгөөр сумын цагдаагийн хэсэгт 2015 онд үйлдвэрлэгдсэн шинээр орж ирсэн Probox маркийн тээврийн хэрэгслийг тоноглож сумын удирдлагууд Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ганхүлэгт хүлээлгэн өглөө. Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.

ЭМТ-ИЙГ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.

2023-02-17 222
2022 оны ОНХС-гийн хөрөнгөөр 18752.0. ( арван найман сая долоон зуун тавин хоёр мянган) төгрөгний шаардлагатай байсан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлээр хангалаа. Ингэснээр ЭМТ-ийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх боломж бүрдэж байна. Тухайлбал уламжлалт анагаах ухааны эмчилгээний нэр төрлүүд нэмэгдсэн. Мөн 2022 онд сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдүүдийн 80 орчим хувьд шүдний цоорол, шүдний өвчлөлтэй болох нь эрт илрүүлэг, үзлэгээр оншлогдсон тул 2023 онд ОНХС-ийн 28.3 сая төгрөгөөр шүдний кабенит байгуулахаар төсөвлөсөн байна. Шүдний кабенит байгуулагдснаар амны хөндийн болон шүдний өвчлөл буурах бүрэн боломжтой. Мөн энэ онд шүдний эмчтэй болохоор төлөвлөж байна. Одоогоор ЭМТ нь их эмч-3, бага эмч-5, сувилагч-4, асрагч-3, тогооч-1, жолооч-1, бусад мэргэжилтэн-4 бүгд 21 орон тоотой ажиллаж байна.

МАХНЫ ГҮН ХӨЛДӨӨГЧТЭЙ ЗООРЬТОЙ БОЛЖ БАЙНА

2022-12-21 245
Баян-Өндөр сумын малчид малаа зах зээлийн эргэлтэд оруулах, зарж борлуулах тал дээр онцгой анхаарч, Улаанбаатар хотын “Эмээлт” зах, “Хүчит шонхор” худалдааны төвийн томоохон нийлүүлэлтийг бүрдүүлдэг. Тодруулбал, манай сумын малчид жилийн аль ч цаг үед дээрх зах, худалдааны төвүүд дээр мал, махны байнгын худалдаа эрхэлж, тогтмол нийлүүлэлтийг хийж, зах зээлийн харилцаанд идэвхтэй оролцдог. Энэхүү байнгын нийлүүлэлтийн үзүүлэлтээрээ аймаг төдийгүй улсын хэмжээнд онцлог бүхий сум гэж үзэж болно. Иймд малчдын орлого, амьжиргааг дэмжих, дээрх нийлүүлэлтийг илүү үр өгөөжтэй байлгах, бэлтгэсэн махаа зах зээлийн тааламжтай үед борлуулах боломжоор хангах үүднээс сумын 2022 оны төсвөөр буюу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 40 тоннын багтаамжтай, махны гүн хөлдөөгчтэй стандарт зоорийг хүлээн авлаа. Махны зоорь, Хүнсний ногооны зоорь, Өвсний фонд нэг байршилд буюу хуучнаар Өвсний хашааны дэнж дээр төвлөрч байна. Мөн ''Бумбатпүүлэг'' хоршооны үнээний ферм хөдөө аж ахуйн цогцолбор байдлаар зэргэлдээ байрлаж байгаа юм. Махны зоорийг хүлээлгэн өгч, Хүнсний зоорь, Өвсний фондын хамтаар 312 м хашаагаар хашаажуулах ажлыг ОНХС-ын 88,912.,400.0 төгрөгийн хөрөнгөөр ''ИДДУМ'' ХХК хийж гүйцэтгэв. Цаашид энэ цогцолборт Өвс хураах саравч, Мал нядалгааны цэг барьж байгуулахаар төлөвлөж байна.

ЦЭЦЭРЛЭГИЙГ КАМЕРЖУУЛЛАА

2022-12-16 252
Орон нутгийн хөгжлийн сангийн 5.2 сая төгрөгийн эх үүсвэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг иж бүрэн камержууллаа. Уг ажлын хүрээнд сууриллуулсан 14 камер нь орчин үеийн НР загварын дуу, дүрс бичдэг хөдөлгөөн мэдрэгчтэй камер бөгөөд 30 хоног бичлэгээ хадгалах боломжтой.

ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРЬТОЙ БОЛОВ.

2022-10-08 319
Баян-Өндөр сум хүнсний ногооны хэрэгцээгээ орон нутагтаа хангах зорилгоор өнөө жил 80 тонн төмс, хүнсний ногоо хадгалах хүчин чадалтай зоорийг барьж байгуулж, ашиглалтад оруулав. Уг хүнсний ногооны зоорийг “Зах зээл ба бэлчээрийн удирдлага” төсөл ба Орон нутгийн хөгжлийн сангаас 50, 50 хувиар санхүүжүүлж; нийт 78,181,623.0 төгрөгийн төсөвт өртгөөр “Отгон Минж” ХХК 2022 оны 6 сарын 20-доос 8 сарын 20-дын хугацаанд барьж байгуулсныг Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг энэ оны 9 дүгээр сард хүлээн авсан болно. Хүнсний ногооны зоорь нь хуучнаар Өвсний хашаа буюу өнөө жил байгуулсан Өвсний фондтой зэргэлдээ байрлалд цахилгаан эрчим хүчээр нэг дор хангагдсан бөгөөд зориулалтын агааржуулалтын хоолойтой, өвлийн улиралд +3-аас 0 хэмийн стандартаар дулаан хадгалах юм. Дулааны улиралд малчид айраг цагаан идээ хадгалахад мөн тохиромжтой. Цаашид хадгалалтын модон тавиуртай болгох ажлыг төлөвлөж байна. Мөн энэ байршилд мах хөлдөөх зориулалт бүхий 40 тонны багтаамжтай, хөргүүртэй агуулахыг Орон нутгийн хөгжлийн сангийн 88.9 сая төгрөгийн санхүүжилтээр барьж байгуулах ажил энэ долоо хоногт эхэлж, одоогоор Өвсний фонд, Хүнсний ногооны зоорь, Махны агуулахыг нийтэд нь хашаажуулах ажил хийгдэж байна.

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ ШИЙДЭГДЭЖ БАЙНА

2022-10-06 251
Баян-Өндөр сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн ба цэвэрлэх байгууламж буюу цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд 2022 онд хийгдэж байна. Уг бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээр Ерөнхий боловсролын сургуулийн 2 барилга, Сурагчийн дотуур байрны 3 барилга, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 1 барилгын боловсон жорлон, угаалтуур, шүршүүрийн халуун усны асуудал бүрэн шийдэгдэх юм. Боловсролын байгууллагын ариун цэврийн болон цэвэрлэх байгууламжийн ажлыг “Эрдэнэт” ТӨҮГ-ын 650.0 сая төгрөгийн санхүүжилтээр “Юу Зэт Эрдэнэ” ХХК гүйцэтгэж, одоогоор ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Сургуульд 640 сурагч, 70 багш, ажилтан, Дотуур байранд 245 сурагч, 17 багш, ажилтан, Цэцэрлэгт 125 хүүхэд, 18 багш, ажилтан буюу давхардсан тоогоор 1115 багш, сурагч сурч боловсорч, ажиллаж амьдарч байгаа юм. Ташрамд дурдахад, Баян-Өндөр сумын Сурагчийн дотуур байранд 245 сурагч хамрагддаг ба дотуур байрны хамрагдалт, ашиглалтын энэ үзүүлэлтээрээ Өвөрхангай аймагтаа төдийгүй улсын хэмжээнд өндөрт тооцогддог. Мөн манай сумын сургуульд өөрийн сумын төдийгүй Улаанбаатар хот, Өвөрхангай аймгийн Сант, Баянгол, Есөнзүйл, Бүрд, Булган аймгийн Гурванбулаг, Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяалалтай нийт 4 аймгийн 9 сум, нийслэлийн харьяалалтай 53 сурагч хамрагдан суралцаж байна.

БОТГОНЫ ГОЛ, АСАР, ХАЛИУНД ГҮНИЙ ХУДАГ ГАРГАЛАА

2022-10-05 207
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд Улсын төсвийн хөрөнгөөр Ботгоны гол /3-р баг/, Асар /5-р баг/, Халиун /2-р баг/-д гүний худаг гаргалаа. Ботгоны голын баруун хажуугийн худгийг 25,480,000.0 төгрөгөөр ''Баянговь ус'' ХХК, Асарын худгийг 31.0 сая төгрөгөөр ''Монтего'' ХХК, Халиуны худгийг 28,553,000.0 төгрөгөөр ''Эко гео'' ХХК гаргав. Халиуны худгийн цооногийг гаргаж бэлтгэсэн ба ирэх хавар барилгын ажил хийгдэнэ.

ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ТОХИЖУУЛАВ

2022-10-04 237
ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ТОХИЖУУЛАВ /Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр/ Сургууль, сургуулийн дотуур байрны дундах хүүхдийн тоглоомын талбайг 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 24,498,000.0 төгрөгийн хөрөнгөөр “МСДОС” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгөв.

100-Н ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙРНЫ ДЭЭВРИЙГ ЗАСАВ

2022-10-02 253
Баян-Өндөр сумын сургуулийн 100 хүүхдийн дотуур байрны дээврээс сүүлийн 2 жилийн хугацаанд дусаал дусаж, дотоод засвараа муутган, өвөлдөө цан цохиж, хөлдөлт үүсэж байсныг өнөө жил засаж, хар цаасан дээврийг мембран дээврээр 100 хувь сольж шинэчлэв. Мембран материалыг 50 жилийн эдэлгээтэй гэж үздэг ажээ. Мөн гал тогооны хэсэгт 1 агааржуулалтын хоолой байсан нь хүчин чадлаа дийлдэггүйн улмаас уураас үүдэлтэй хөлрөлт бий болох, цантах, хөлдөх, эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцэхгүй явдал байсан тул агааржуулалтын хоолойг 3 болгон нэмэгдүүлэв. Гал тогооны өрөө нь тогоо тус бүр дээрээ агаарын хоолойтой байх стандарттай бөгөөд 900 метр куб талбайн уур сорох төхөөрөмж шинээр суурилуулж, агааржуулалтын хоолойнуудыг нэмж байгуулсан юм. Дотуур байрны дээврийн 570 м.кв талбай, гал тогооны 3 агааржуулалтын хоолой, 900 м.куб уур сорох төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг аймгийн төсвийн 44,256,000.0 төгрөгийн санхүүжилтээр 2022 оны 9 дүгээр сарын сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд “Отгон Нинж” ХХК гүйцэтгэснийг Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хүлээн авсан болно.

СОЁЛЫН ТӨВИЙН ЗАСВАР ДУУСЛАА

2022-10-01 252
Аймгийн төсвийн 25.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн засварын ажил хийгдэж дууслаа. Засварын ажлаар Соёлын төвийн тайз, хуучин Кино механикийн өрөөг засварласан болно. Соёлын төвийн тайз цөмөрсөн, дай хоорондын зай их байснаас хөдөлгөөн ихтэй байсныг дайг ойртуулан банзыг шахаж, хугарсан банзнуудыг шинэчлэв. Мөн Соёлын төв баригдсан цагаас хойш Кино механикийн өрөөг анх удаа засварт оруулж байна. Энэхүү танхимыг “Орон нутаг судлах музей” болгон тохижуулах юм. Соёлын төвийн засварын ажлыг 2022 оны 9 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрүүдэд “Хүүшийн гэгээ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ариунболд ахлагчтай ажил хүлээлцэх комисс гүйцэтгэсэн засварын ажилтай биечлэн танилцаж, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр холбогдох дүрэм журмын дагуу албан ёсоор хүлээн авсан болно.

ЦЭЦЭРЛЭГИЙН ДЭЭВРИЙН ЗАСВАРЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2022-09-27 240
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 712 м.кв дээврийн төмрийг сольж, цэцэрлэгийн өөрийн хөрөнгөөр унь мод, таазны дай, шувуу нурууны хугархайг засаж янзлуулав. Уг ажлыг аймгийн төсвийн 15.0 сая төгрөгийн санхүүжилтээр 2022 оны 8 дугаар сард “Хүүшийн гэгээ” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд тус цэцэрлэгийн барилга 2003 онд баригдсан цагаасаа хойш засвар ороогүйн улмаас зүүн хойд талаараа дусаал гоожиж, дотоод засал чимэглэл, тохижилтод эрсдэл учраад байсан юм. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын цэцэрлэг нь 125 хүүхэд, 15 бүлэг, 18 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 2022 оны 10 дугаар сард “Аймгийн тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарсан. Баян-Өндөр сумын цэцэрлэг нь гадаад, дотоод тохижилт, засал чимэглэл, хичээлийн хэрэглэгдэхүүн, багш, ажилтнуудын ур чадвар, бүтээлч үйл ажиллагаагаараа аймаг төдийгүй улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйц шилдэг цэцэрлэг гэдгийг дурдах нь зүйтэй.

СУРГУУЛИЙН ДЭЭВРИЙГ ЗАСВАРЛАВ

2022-09-23 226
Ерөнхий боловсролын сургуулийн барилгын ихэнх ангийн дээврээс дусаал гоожиж, ангиудын дотоод тохижилт засвар, паркетан шалыг муутгадаг болоод байгаа тул өнөө жил сургуулийн дээврийн хойноос урд талын хэсгийг бүтэн засварт орууллаа. Ингэхдээ Дотуур байрны дээврийг засварласан аргаар буюу мембранаар дээвэрлэж, нийт талбайн 60 орчим хувийн 980 метр квадрат талбайг шинэчлэв. Сургуулийн дээврийн засварын ажлыг аймгийн төсвийн 45.0 сая төгрөгийн санхүүжилтээр 2022 оны 8 дугаар сард дүгээр сарын сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд “Отгон Нинж” ХХК гүйцэтгэснийг Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хүлээн авсан болно.

ӨВСНИЙ ФОНДТОЙ БОЛЛОО

2022-09-21 267
Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ИТХ-аас баталсан 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний дагуу Баян-Өндөр сум өнөө жил Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр буюу сумын өөрийн захиран зарцуулдаг төсвийн хөрөнгөөр Өвс, тэжээлийн агуулахтай боллоо. Шинэ Өвсний фонд нь уртаашаа 21 метр, өргөөшөө 9 метр, 3.2 метр өндөртэй бөгөөд 60 тонн өвс буюу хивэг тэжээлээр тооцоход 80 тонны агуулах юм. ТЕХНИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД Барилгын хийц: Цөмрөх, хагарах эрсдэлийг тооцож хийсэн арматурчилсан төмөр бетон шалтай, 4 метр тутамд цутгамал баганатай, бага оврын ачааны тээврийн хэрэгсэл /фортер, бонго, фронтер зэрэг/ өвс ачаад орж гарах хоёр хаалгатай, блокон хийцийн барилга. Аянга цахилгаанаас хамгаалах газардуулгатай. Камерын хяналт: Аюулгүй байдлыг хангах үүднээс гадна талдаа 2, дотор талдаа 2 хяналтын камер суурилуулагдсан. Камерын өгөгдлийг 1.5 километрт радио линкээр цацаж, Засаг даргын Тамгын газарт байрлах хард дискэнд хуулбарлан 60 өдрийн турш хадгалах хүчин чадалтай. Цахилгаан хангамж: Өвс, тэжээлийн агуулах төдийгүй түүний зэргэлдээ цогцолбор байдлаар баригдаж буй Хүнсний ногооны зоорь болон Махны зоорийг цахилгаанаар хангах зорилгоор Өнгөт хорооллоос 720 метр урттай цахилгаан шугам сүлжээ татаж шийдвэрлэсэн. Сумын Засаг дарга аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу сумын аюулгүй нөөцийн тэжээл 40 тонноор тооцогддог. Одоогоор сумын аюулгүй нөөцөд 3,500 боодол ногоон тэжээл, 5 тонн багсармал тэжээл бий. Өнөө жил Улсын онцгой комиссоос өгсөн даалгаврын дагуу Баян-Өндөр сумын малчид, иргэд 1,880 тонн өвс, 600 тонн гар тэжээл, 1,200 тонн хужир шүү бэлдэн авч, аюулгүйн нөөцөө бүрдүүлэх буюу нэг айл хамгийн багадаа 100 боодол өвс нөөцлөх тооцоотой. Энэ хүрээнд өнөө жилийн хувьд сумын аюулгүйн нөөцөд 80 тонн өвс, 40 тонн тэжээл төвлөрүүлэх даалгавартай байна. Баян-Өндөр сумын Өвс, тэжээлийн агуулахыг 86.8 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Девософт” ХХК барьж байгуулсныг 2022 оны 6 дугаар сард Ажил хүлээлцэх актаар хүлээн авсан болно. Нэмэлт мэдээлэл: Өнөө жил Бөмбийн атаршсан талбайд Д.Нямхүү, Б.Нармандах, Б.Мөнхбат нарын 3 иргэн 90 га талбайд тариалан эрхэлж, 14 000 орчим боодол ногоон тэжээл хураан аваад байна. Энэ нь малчид, иргэдийн бэлдэх өвсний нөөцийн 25 орчим хувийг сумандаа тарьсан ногоон тэжээлээр хангах боломжийг бүрдүүлжээ.

ХУУЧИН ХОГИЙН ЦЭГИЙГ ЦЭВЭРЛЭЖ, ШИНЭ ХОГИЙН ЦЭГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА.

2022-09-15 221
Сумын төвийн 90 гаруй жилийн хур хогтой байсан хогийн цэгийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр цэвэрлэж дууслаа. Шинэ хогийн цэгийг 4 метрийн гүнтэй, 800 метр урт шуудуу нүх ухан 2 метр шороон далан дээр 1.5 метр хашаагаар хашаажуулж, хяналтын камер суурилуулсан болно. Цаашид нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулан ажиллана. Иргэд, айл өрх, аж ахуйн нэгжүүд Та бүхнийг хогоо ил задгай хаяхгүй байх, зориулалтын нүхэнд хогоо хаяж хэвшихийг хичээнгүйлэн хүсэж байна. Иргэн Таны хичээл зүтгэл, зөв хэвшлээс бүх зүйл шалтгаална.

ХУДГУУД УХААЛАГ БОЛОВ

2022-09-15 241
Сумын төвийн урд худгийг бүрэн автоматжуулах, дээврийн дулаалга, засварын ажлыг 2022 оны 02 дугаар сард хийв. Худгийг автоматжуулахад “Гэр” интернэт, карт уншигч, хяналтын камер, тоолууртай шахуурга, усны нөөцлүүр, гүний насосын мэдрэгч, 200 ширхэг карт багтсан. Уг ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн 13,932,400.0 төгрөгийн зардлаар “Баянговь” ХХК гүйцэтгэсэн юм. Түүнчлэн 2021 онд сумын төвийн хойд Трубаны худгийг нийт 38.0 сая төгрөгийн төсөвт өртөгт шинээр цооног ухаж, мотор тавьж, худгийн барилга барьсан ба ухаалаг төхөөрөмж тавьж шинэчлэн байгуулсан. Ингэснээр сумын төвийн гүний 3 худгийн 2 худаг бүрэн автомат болов. Цагаан худгаас их хэмжээний ус авдаг тул автоматжуулах шаардлагагүй, гар ажиллагаатай хэвээр байх юм. Худгууд автомат болсноор хүний оролцоо хамаарал багасаж, айл өрхүүд хоногийн аль ч үед усны хэрэгцээгээ хангах боломж бүрдсэн.

ГЭРЭЛТҮҮЛЭГ, КАМЕРЫГ НЭМЭГДҮҮЛЭВ

2022-08-18 271
Баян-Өндөр сум 2022 онд сумын төсөв буюу Орон нутгийн хөгжлийн сангийнхаа 18.6 сая төгрөгийн хөрөнгөөр 5 ширхэг гэрэлтүүлгийн цамхгийг нэмэгдүүллээ. Ингэснээр 2019 онд тавьсан 4 ширхэг цамхагтай нийлээд нийт 9 ширхэг гэрэлтүүлгийн цамхагтай болов. Сумын төвийн ажиллагаагүй байгаа бусад гэрэлтүүлгийн шонгийн кабель утсыг 100 хувь сольж, засвар үйлчилгээг хийж 2023 онд хэвийн ажиллагаанд оруулахаар төлөвлөж байна. Гэрэлтүүлэг нэмсэн байршил: Цаг уурын өртөөний зүүн талд, Холбооны шинэ барилгын хойд талд, Өнгөт хорооллын баруун замын уулзвар, Эмнэлгийн хашааны зүүн урд булангийн эргэлт дээр, Бумбат буюу урд хорооллын өмнөд хэсэгт. Гэрэлтүүлгийн цамхгийн үзүүлэлт: Нэг гэрэлт цамхаг нь 5 тал руу харсан 5 ширхэг гэрэлтэй, 9 метр өндөртэй, 8 ширхэг чиглэлийн камертай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9123
7453 / 82%
1033 / 11%
304 / 3%
333 / 4%