Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэдээлэл


нийт 273

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХҮҮДИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2024-02-07 161
XVII жарны "Хилэнт эх" хэмээх Модон Луу жилийн босгон дээр БАЯН-ӨНДӨР сумаас 9-н малчин өрх Аймгийн аварга малчин өрхөөр тодорлоо. 1️⃣ Бөмбий багийн малчин Аюуш овогтой Мөнхбат, эхнэр Жамсран овогтой Мөнхдулам 2️⃣ Бөмбий багийн малчин Дэмбэрэл овогтой Мягмардорж, эхнэр Батбаяр овогтой Оюунхүү 3️⃣ Батхаан багийн малчин Бядрана овогтой Ганбат, эхнэр Жамбал овогтой Цэрэндолгор 4️⃣ Батхаан багийн малчин Жалбаа овогтой Баярхүү, эхнэр Чоён овогтой Отгонтуяа 5️⃣ Өвөрзүлэгт багийн малчин Гарам-Очир овогтой Мөнххуяг, эхнэр Өлзийбат овогтой Батчимэг 6️⃣ Өвөрзүлэгт багийн малчин Нэргүй овогтой Түмэннаст, эхнэр Шарав овогтой Даваадолгор 7️⃣ Хартойром багийн малчин Тэрбиш овогтой Амгалан, эхнэр Лхагваа овогтой Бямбасүрэн 8️⃣ Бумбат багийн малчин Лувсандорж овогтой Сэрээтэр, эхнэр Галсан овогтой Нараа 9️⃣ Бумбат багийн малчин Тогтохсүрэн овогтой Болдбаатар, эхнэр Даваа овогтой Энхтуяа нар АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН өрхөөр тодорлоо. Буянт мал сүргээ өсгөж, буурал дээдсийнхээ эрдмийг өвлөн үргэлжлүүлж байгаа та бүхэнд халуун баяр хүргэе.

МОЛОР-ЭРДЭНЭ"МСУХ-ны гишүүдээс "АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧИД" ТӨРЛӨӨ

2024-02-07 171
Өвөрхангай аймгийн "Аравгар хээр" МСУХ-ны тэргүүлэгчдийн саналыг үндэслэн улс,бүс, аймаг сумандаа амжилттай наадан хурдан морьдоо уяж сойсон уяачдад аймгийн засаг даргын захирамжаар "Аймгийн алдарт уяач" цолыг олголдог билээ. XVII жарны хилэнт эх хэмээх луу жилийн босгон дээр буюу аймгийн засаг даргын 2023 оны 12-р сарын 26-ны өдрийн А\798 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын уяач Д.Жаргалсайхан, Б.Өлзийсайхан болон П. Буяндаваа нар "АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ" цол хүртлээ. Уяачийн цолны үнэмлэх, малгайг "АРАВГАР ХЭЭР"МСУХ-ны тэргүүн З.Батбаяр гардуулж өглөө. Эх сурвалж: Молор Эрдэнэ Мсух

БАЯН-ӨНДӨР СУМААС "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" ТӨРЛӨӨ.

2024-02-06 168
Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Бумбат 5 дугаар багийн малчин Ц. Ургац түүний гэргий Б. Санжаасүрэн нартаа халуун баяр хүргэе.👏👏👏👏👏👏Шагналыг УИХ-гишүүн, Эрүүл мэндийн сайд С. Чинзориг, Аймгийн засаг дарга И. Доржсүрэн, сум, багийн удирдлагууд гардуулан өглөө. Буянт мал сүргээ өсгөж, буурал дээдсийнхээ эрдмийг өвлөн үргэлжлүүлж байгаа та бүхэнд Баян-Өндөр нутгийнхаа зон олны өмнөөс баяр хүргэе.

СУМЫН АВАРГА МАЛЧИН ӨРХҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2024-02-05 160
Арван долоодугаар жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр Баян-Өндөр сумын "Сумын Аварга малчин өрх"-үүд тодорлоо. ☑️ Бөмбий багийн малчин Ганжуурын Эрдэнэ-Очир ☑️ Бөмбий багийн малчин Чойровын Өвгөнхүү ☑️ Бөмбий багийн малчин Лувсандагвын Бат-Эрдэнэ ☑️ Бөмбий багийн малчин Батшатарын Баасансүрэн ☑️ Батхаан багийн малчин Пунцагийн Галсандорж ☑️ Батхаан багийн малчин Дашзэвэгийн Нэргүй ☑️ Батхаан багийн малчин Цэндээхүүгийн Төмөрбаатар ☑️ Батхаан багийн малчин Батхишигийн Анхбаяр ☑️ Өвөрзүлэгт багийн малчин Шоовдорын Дэмчигдорж ☑️Өвөрзүлэгт багийн малчин Цогтбаярын Оргодол ☑️Өвөрзүлэгт багийн малчин Лхагвасүрэгийн Сүхбаатар ☑️ Хартойром багийн малчин Лувсандоржийн Сэнгэ ☑️ Хартойром багийн малчин Хадагийн Сандагдаваа ☑️ Хартойром багийн малчин Осорын Буянтогтох ☑️ Бумбат багийн малчин Дамдинпүрэвийн Отгонболд ☑️ Бумбат багийн малчин Борын Дэлэгсайхан ☑️ Бумбат багийн малчин Ариунчимэгийн Амгалан ☑️ Бумбат багийн малчин Галбадрахын Гантулга нар тус тус шалгарлаа. Арвин шимт мал сүрэг нь арвай будаа мэт үржиж байх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй

АЙМГИЙН ГОЦ МЭРГЭН ЦОЛНЫ ҮНЭМЛЭХ ТЭМДЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2024-02-05 181
XVII жарны "Хилэнт эх" хэмээх Модон Луу жилийн босгон дээр БАЯН-ӨНДӨР сумын Батхаан 2 дугаар багийн малчин Ш.Цолмонбаяр, Бумбат 5 дугаар багийн иргэн Д.Мөнхбаяр нар аймгийн ГОЦ МЭРГЭН цолныхоо үнэмлэх, тэмдэгээ аймгийн Засаг даргаас гардан авлаа. Шинээр цол хүртсэн харваачиддаа баяр хүргэж улам их амжилт хүсье 👏👏👏 БУМБАТ МЭРГЭ шагайн холбоо

БАЯН-ӨНДӨР СУМЫН СУРГУУЛЬ ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭ 12.1 ХУВИАР АХИУЛЖЭЭ

2024-02-03 155
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуульд сургуулийн менежментийн зөвлөн туслах баг удирдамжийн дагуу ажиллаж сургуулийн удирдлагын баг, менежер, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй ярилцаж, бага, дунд, ахлах ангийн хичээлд ажиглалт хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. ✅Сургуулийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, сургалт үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө, менежментийн зураглал хоорондын уялдаа холбоог тодорхойлон, зөвлөн тусалж ажиллаж байна. ✅Тус сургууль нь 2022 оны байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үзүүлэлтийг 2023 онд 12.1 хувиар ахиулж индексийн V түвшингээс III түвшинд үнэлэгдсэн амжилтаар 100 жилийн ойгоо угтаж байна. ✅ Мөн хичээлийн шинэ байрны барилгын ажлын зардал 2024 оны төсөвт тусгагдсан байна. ✅Цаашид сургуулийн онцлог, давуу талд тулгуурлан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын орчныг сайжруулах, удирдлагын манлайллыг идэвхжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

СУМЫН ЛОГО ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

2024-01-04 386
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023.12.08-ны өдрийн хуралдаанаар сумын сүлдийг шинэчлэн батлалаа. Энэхүү загварыг Ганган дизайн студийн дизайнер Мөнхтовуугийн Баатарсүрэн Баатараа Баагий урлан бүтээлээ.

МЭНДЧИЛГЭЭ

2023-12-31 190

2023 ОНЫ ШИЛДЭГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2023-12-30 181
Мөнгөн үдэш шинэ жилийн арга хэмжээ болж 2023 оны шилдэгүүд шагналаа гардан авлаа. 1️⃣ Оны тэргүүний байгуулага: Ерөнхий боловсролын сургууль 2️⃣ Оны шилдэг төрийн албан хаагч: Ч. Цэвэлмаа, Л. Отгон, Ц. Төрбат 3️⃣ Оны шилдэг өрхийн үйлдвэрлэгч: С. Мөнхбаяр, М. Энэбиш 4️⃣ Оны шилдэг баг тамирчин: Бумбат үндэсний холбооны ЕБС-ын баг 5️⃣ Оны шилдэг үндэсний спортын баг: Бумбат мэргэ үндэсний шагайн холбооны Өсвөрийн баг 6️⃣ Оны шилдэг ажилтан / Ягааны нэрэмжит/: Ж. Болормаа 7️⃣ Оны шилдэг ажилтан: Х. Мөнхцоож 8️⃣ Оны шилдэг уяач: П. Гантулга 9️⃣ Урлагын салбарын оны онцлох хүүхэд: М. Оюунмандах 🔟 Спортын салбарын оны онцлох хүүхэд: Б. Жавхлан 1️⃣1️⃣ Оны онцлох хүүхэд: З. Буянравших, Н. Даваажаргал 1️⃣2️⃣ Оны тэргүүний тариаланч: Б. Мөнхбат 1️⃣3️⃣ Оны шилдэг тамирчин: Ц. Амгаланбаатар
khural.mn

НЙИТИЙН СОНСГОЛЫН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ

2023-12-28 174
Нийтийн сонсголын хуралдааны тэмдэглэл

МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА

2023-12-26 222
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 318,940 мал тоолууллаа. Үүнээс: • Адуу-22,673 • Үхэр-13,679 • Тэмээ-296 • Хонь-181,794 • Ямаа-100,498 тоолуулсан байна. Баян-Өндөр сум аймгийн хэмжээнд: • Нийт малын тоогоор 3 дугаарт • Адууны тоогоор 5 дугаарт • Хонины тоогоор 3 дугаарт Таван хошуу малын төрлөөр сумандаа тэргүүлсэн өрхүүд: • Адуу: Ягаанбандийн Батбаяр • Үхэр: Баатархүү Мөнгөнцоож • Тэмээ: Дашпунцаг Баярбат • Хонь: Дашзэвэг Нэргүй • Ямаа: Хорлоогийн Бат-Эрдэнэ. Сумын хэмжээнд мянгат малчин өрх 72 тодорсноос энэ жил 12 өрх шинээр мянгат малчин болсон байна.

НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-12-25 194
Баян-Өндөр сумын 2022 оны Орон нутгийн давсан орлогын зарцуулалт, гүйцэтгэлийн үр дүн сэдвээр нийтийн сонсгол хийлээ.

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 15 ДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

2023-12-16 207
Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 85.7% ирцтэйгээр Иргэний танхимд хуралдаж, хэлэлцэн баталсан асуудлуудаас онцлох мэдээллүүдийг танилцуулж байна. 1. Сумын 100-н жилийн ой 2024 онд болохтой холбоогдуулан Малын тоо толгойн албан татварыг 2024 онд 0 төгрөгөөр тогтоов. 2. Сумын бэлгэдэл логог шинэчлэн баталлаа. 3. Баян-Өндөр сумын түүхт 100 жилийн ойг угтан 2024 оныг “Сумын тохижилт, үйлчилгээний жилийг 07 сарын 01 хүртэл үргэлжлүүлэхээр тогтов. 4. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, үр дүнг 89.6%-аар дүгнэв. 5. Нийтийн сонсголын товыг 2023.12.25-ны даваа гарагт 2022 оны Орон нутгийн давсан орлогоор хийхээр болов. 6. Амьжиргаа дэмжих зөвлөлийг шинэчлэн баталлаа. 7. 2024 онд ОНХС-ийн хөрөнгө, Малын тоо толгойн албан татвараар хийх зарим онцлох ажил: ✔️Наадмын талбайг засварлах ✔️Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийлгэх ✔️Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цамхагт гэрэл нэмэгдүүлэх ✔️Сумын төвийн тохижилт үйлчилгээний зардал,Нийтийн эзэмшлийн гудамж талбайн засвар, сумын төвийн эвдэрсэн замын засвар ✔️Сумын хэмжээнд соёлын үйл ажиллагаанд ашиглах зөөврийн тайз, хөгжим тоног төхөөрөмж худалдан авах ✔️Дотуур байранд хатуу, зөөлөн эдлэл авах ✔️Сумын төвийн Хүндэтгэлийн талбайн тохижилт, Хүндэтгэлийн өргөөтэй болох. ✔️Хаягжуулалт тэмдэг тэмдэглэгээ ✔️Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төвд Ухаалаг дэлгэцтэй болох ✔️Цаг уурын бэлчээрийн ургамал ажиглалтын хашааг шинэчлэх, бэлчээрийн менежмент сайжруулах ✔️Гүн өрмийн 10 худаг гаргах ✔️Хөвийн худаг засвар ✔️Дук машин ✔️Мал эмнэлгийн үйлчилгээ зэрэг ажлыг санхүүжүүлэхээр 2024 оны төсвийн төсөлд тусгалаа.

НИЙТИЙН СОНСГОЛ ХИЙНЭ

2023-12-13 177
Сонсголын сэдэв: “ Баян-Өндөр сумын 2022 оны Орон нутгийн давсан орлогын зарцуулалт, гүйцэтгэлийн үр дүн” Нийтийн сонсголд оролцох ажиглагчийн тоо: 10 ( Ажиглагчаар оролцогч нь сонсголын үед асуулт асуух, үг хэлэх эрхгүй оролцоно) Нийтийн сонсголд оролцогчийн тоо: Тоо заахгүй (Сонсголд зөвхөн бүртгүүлсэн иргэд оролцох бөгөөд оролцогчоор бүртгүүлсэн иргэд нь асуулт асуух, үг хэлэх эрхтэй оролцоно) Сонсгол зохион байгуулах өдөр цаг: 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 14:00 цагт Нийтийн сонсгол зохион байгуулах газар: Сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний Танхим Холбоо барих утас: 99023958, 99966452 БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

2023 ОНЫ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2023-12-02 142
2023 оны Сумын аварга шалгаруулах 3x3 Сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Эрэгтэй төрөлд: 🥇Тэргүүн байранд: Ш. Лхамсүрэн ахлагчтай Гоёо баг 🥈 Хоёрдугаар байранд: Б. Дашдэлгэр ахлагчтай ЭМТ-ийн баг 🥉 Гутгаар байранд: Б. Чандмань ахлагчтай Хайрхан баг 👏Эрэгтэй Тэгш тоглогчоор: ЭМТ-ийн тоглогч Д.Ганбат Эмэгтэй төрөлд: 🥇 Тэргүүн байранд: Т. Норовбанзад ахлагчтай ЕБС-ын сурагчдын баг 🥈 Хоёрдугаар байранд: Б. Нямдарь ахлагчтай ЭМТ-ийн баг 🥉Гутгаар байранд: Б. Энхцэцэг ахлагчтай ЗДТГ-ын II-р баг 👏Эмэгтэй Тэгш тоглогчоор ЕБС-ын сурагч Т. Норовбанзад нар тус шалгарлаа. 👏👏👏👏👏 Нийт тэмцээнд оролцсон баг тамирчид болон, ивээн тэтгэж оролцсон 2-р багийн Сумын аварга малчин “Жалбаагийн Баярхүү” таньд талархал илэрхийлье.

2023 ОНЫ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2023-12-01 141
2023 оны Сумын аварга шалгаруулах Гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Эрэгтэй төрөлд: 🥇Тэргүүн байранд: Э. Баасандорж ахлагчтай ЕБСургуулийн сурагчдын баг 🥈 Хоёрдугаар байранд: Б. Дашпунцаг ахлагчтай ЭМТ-ийн баг 🥉 Гутгаар байранд: Б. Пүрэвсүрэн ахлагчтай ЕБС-ын баг 👏Тусгай байранд: П. Нэмэхжаргал ахлагчтай 2к23 баг 👏Эрэгтэй Тэгш тоглогчоор: ЕБС-ын сурагч С. Оюунбаяр Эмэгтэй төрөлд: 🥇 Тэргүүн байранд: А. Жавзанпагам ахлагчтай ЗДТГ-ын II-р баг 🥈 Хоёрдугаар байранд: Г. Баянчимэг ахлагчтай ЕБС-ын баг 🥉 Гутгаар байранд: М. Янжиндулам ахлагчтай Хүүхдийн цэцэрлэгийн баг 👏Тусгай байранд: Б. Нямдарь ахлагчтай ЭМТ-ийн баг 👏Эмэгтэй Тэгш тоглогчоор ЗДТГ-ын II-р багийн тоглогч О. Норовбанзад нар тус шалгарлаа. 👏👏👏👏👏 Нийт тэмцээнд оролцсон баг тамирчид болон, ивээн тэтгэж оролцсон 2-р багийн Сумын аварга малчин “Жалбаагийн Баярхүү” таньд талархал илэрхийлье.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "СУМЫН АВАРГА" ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН 2023 оны 11 ДҮГЭЭР САРЫН 28-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2023-11-28 290
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "СУМЫН АВАРГА" ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН 2023 оны 11 ДҮГЭЭР САРЫН 28-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2023-11-28 135
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулах Шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах 2023 оны анхан шатны тэмцээн 11 дүгээр сарын 28 -ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.♟️♟️♟️♟️♟️♟️♟️ Тус тэмцээний Эрэгтэй шатрын төрөлд : 🥇Тэргүүн байр: 5-р багийн иргэн Ө. Түвшинбаяр 🥈Дэд байр: 1-р багийн иргэн Б. Лхагвасүрэн 🥉Гутгаар байр: 5-р багийн иргэн Б. Ганбаатар Тусгай байранд: 5-р багийн иргэн Б. Пүрэвсүрэн Эмэгтэй шатрын төрөлд: 🥇Тэргүүн байр: 5-р багийн иргэн Б. Хурцбилэгт 🥈Дэд байр: 5-р багийн иргэн Ш. Цэндпүрэв 🥉Гутгаар байр: 5-р багийн иргэн А. Нэргүй Нар тус тус байр эзэлж Өргөмжлөл , медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнд нийт оролцсон оролцогч нартаа талархал илэрхийлье. 👏👏👏 Сумын ИТХ-ын ажлын алба

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XV ДУГААР ХУРАЛДААН БОЛНО.🇲🇳🇲🇳

2023-11-27 339
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаан 2023 оны 12 сарын 08-ны өдрийн 10 цагт Соёлын төвд хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 1️⃣ Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай 2️⃣ Тохижилтын жилийн ажлын явц, үр дүнгийн тухай 3️⃣ Сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, үр дүнгийн тухай 4️⃣ Сумын 2023 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2024 оны төсвийн төслийн тухай 5️⃣ Улсын төсөв болон ОНХС-ынн хөрөнгөөр хийгдсэн ажлын явц үр дүн, 2024 онд ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх ажлыг батлах тухай 6️⃣ Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 7️⃣ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явц, үр дүнгийн тухай 8️⃣ Сумын ИТХ-ын 2023 оны жилийн ажлын тайлан 9️⃣ Сумын 100-н жилийн ойг угтаж сумын ИТХ-аар батлагдсан журмуудын явц, хэрэгжилтийн тайлан 🔟 Сумын лого, таних тэмдэг шинэчлэн батлах тухай 1️⃣1️⃣ Малын тоо толгойн албан татварыг шинэчлэн батлах тухай 1️⃣2️⃣ Нийтийн сонсголын тов тогтоох тухай 1️⃣3️⃣ Бусад 🇲🇳ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ🇲🇳

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9028
7396 / 82%
1014 / 11%
293 / 3%
325 / 4%