Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэдээлэл


нийт 222

МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА

2023-12-26 174
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 318,940 мал тоолууллаа. Үүнээс: • Адуу-22,673 • Үхэр-13,679 • Тэмээ-296 • Хонь-181,794 • Ямаа-100,498 тоолуулсан байна. Баян-Өндөр сум аймгийн хэмжээнд: • Нийт малын тоогоор 3 дугаарт • Адууны тоогоор 5 дугаарт • Хонины тоогоор 3 дугаарт Таван хошуу малын төрлөөр сумандаа тэргүүлсэн өрхүүд: • Адуу: Ягаанбандийн Батбаяр • Үхэр: Баатархүү Мөнгөнцоож • Тэмээ: Дашпунцаг Баярбат • Хонь: Дашзэвэг Нэргүй • Ямаа: Хорлоогийн Бат-Эрдэнэ. Сумын хэмжээнд мянгат малчин өрх 72 тодорсноос энэ жил 12 өрх шинээр мянгат малчин болсон байна.

НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-12-25 161
Баян-Өндөр сумын 2022 оны Орон нутгийн давсан орлогын зарцуулалт, гүйцэтгэлийн үр дүн сэдвээр нийтийн сонсгол хийлээ.

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 15 ДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

2023-12-16 170
Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 85.7% ирцтэйгээр Иргэний танхимд хуралдаж, хэлэлцэн баталсан асуудлуудаас онцлох мэдээллүүдийг танилцуулж байна. 1. Сумын 100-н жилийн ой 2024 онд болохтой холбоогдуулан Малын тоо толгойн албан татварыг 2024 онд 0 төгрөгөөр тогтоов. 2. Сумын бэлгэдэл логог шинэчлэн баталлаа. 3. Баян-Өндөр сумын түүхт 100 жилийн ойг угтан 2024 оныг “Сумын тохижилт, үйлчилгээний жилийг 07 сарын 01 хүртэл үргэлжлүүлэхээр тогтов. 4. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, үр дүнг 89.6%-аар дүгнэв. 5. Нийтийн сонсголын товыг 2023.12.25-ны даваа гарагт 2022 оны Орон нутгийн давсан орлогоор хийхээр болов. 6. Амьжиргаа дэмжих зөвлөлийг шинэчлэн баталлаа. 7. 2024 онд ОНХС-ийн хөрөнгө, Малын тоо толгойн албан татвараар хийх зарим онцлох ажил: ✔️Наадмын талбайг засварлах ✔️Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийлгэх ✔️Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цамхагт гэрэл нэмэгдүүлэх ✔️Сумын төвийн тохижилт үйлчилгээний зардал,Нийтийн эзэмшлийн гудамж талбайн засвар, сумын төвийн эвдэрсэн замын засвар ✔️Сумын хэмжээнд соёлын үйл ажиллагаанд ашиглах зөөврийн тайз, хөгжим тоног төхөөрөмж худалдан авах ✔️Дотуур байранд хатуу, зөөлөн эдлэл авах ✔️Сумын төвийн Хүндэтгэлийн талбайн тохижилт, Хүндэтгэлийн өргөөтэй болох. ✔️Хаягжуулалт тэмдэг тэмдэглэгээ ✔️Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төвд Ухаалаг дэлгэцтэй болох ✔️Цаг уурын бэлчээрийн ургамал ажиглалтын хашааг шинэчлэх, бэлчээрийн менежмент сайжруулах ✔️Гүн өрмийн 10 худаг гаргах ✔️Хөвийн худаг засвар ✔️Дук машин ✔️Мал эмнэлгийн үйлчилгээ зэрэг ажлыг санхүүжүүлэхээр 2024 оны төсвийн төсөлд тусгалаа.

НИЙТИЙН СОНСГОЛ ХИЙНЭ

2023-12-13 144
Сонсголын сэдэв: “ Баян-Өндөр сумын 2022 оны Орон нутгийн давсан орлогын зарцуулалт, гүйцэтгэлийн үр дүн” Нийтийн сонсголд оролцох ажиглагчийн тоо: 10 ( Ажиглагчаар оролцогч нь сонсголын үед асуулт асуух, үг хэлэх эрхгүй оролцоно) Нийтийн сонсголд оролцогчийн тоо: Тоо заахгүй (Сонсголд зөвхөн бүртгүүлсэн иргэд оролцох бөгөөд оролцогчоор бүртгүүлсэн иргэд нь асуулт асуух, үг хэлэх эрхтэй оролцоно) Сонсгол зохион байгуулах өдөр цаг: 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 14:00 цагт Нийтийн сонсгол зохион байгуулах газар: Сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний Танхим Холбоо барих утас: 99023958, 99966452 БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

2023 ОНЫ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2023-12-02 109
2023 оны Сумын аварга шалгаруулах 3x3 Сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Эрэгтэй төрөлд: 🥇Тэргүүн байранд: Ш. Лхамсүрэн ахлагчтай Гоёо баг 🥈 Хоёрдугаар байранд: Б. Дашдэлгэр ахлагчтай ЭМТ-ийн баг 🥉 Гутгаар байранд: Б. Чандмань ахлагчтай Хайрхан баг 👏Эрэгтэй Тэгш тоглогчоор: ЭМТ-ийн тоглогч Д.Ганбат Эмэгтэй төрөлд: 🥇 Тэргүүн байранд: Т. Норовбанзад ахлагчтай ЕБС-ын сурагчдын баг 🥈 Хоёрдугаар байранд: Б. Нямдарь ахлагчтай ЭМТ-ийн баг 🥉Гутгаар байранд: Б. Энхцэцэг ахлагчтай ЗДТГ-ын II-р баг 👏Эмэгтэй Тэгш тоглогчоор ЕБС-ын сурагч Т. Норовбанзад нар тус шалгарлаа. 👏👏👏👏👏 Нийт тэмцээнд оролцсон баг тамирчид болон, ивээн тэтгэж оролцсон 2-р багийн Сумын аварга малчин “Жалбаагийн Баярхүү” таньд талархал илэрхийлье.

2023 ОНЫ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2023-12-01 107
2023 оны Сумын аварга шалгаруулах Гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Эрэгтэй төрөлд: 🥇Тэргүүн байранд: Э. Баасандорж ахлагчтай ЕБСургуулийн сурагчдын баг 🥈 Хоёрдугаар байранд: Б. Дашпунцаг ахлагчтай ЭМТ-ийн баг 🥉 Гутгаар байранд: Б. Пүрэвсүрэн ахлагчтай ЕБС-ын баг 👏Тусгай байранд: П. Нэмэхжаргал ахлагчтай 2к23 баг 👏Эрэгтэй Тэгш тоглогчоор: ЕБС-ын сурагч С. Оюунбаяр Эмэгтэй төрөлд: 🥇 Тэргүүн байранд: А. Жавзанпагам ахлагчтай ЗДТГ-ын II-р баг 🥈 Хоёрдугаар байранд: Г. Баянчимэг ахлагчтай ЕБС-ын баг 🥉 Гутгаар байранд: М. Янжиндулам ахлагчтай Хүүхдийн цэцэрлэгийн баг 👏Тусгай байранд: Б. Нямдарь ахлагчтай ЭМТ-ийн баг 👏Эмэгтэй Тэгш тоглогчоор ЗДТГ-ын II-р багийн тоглогч О. Норовбанзад нар тус шалгарлаа. 👏👏👏👏👏 Нийт тэмцээнд оролцсон баг тамирчид болон, ивээн тэтгэж оролцсон 2-р багийн Сумын аварга малчин “Жалбаагийн Баярхүү” таньд талархал илэрхийлье.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "СУМЫН АВАРГА" ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН 2023 оны 11 ДҮГЭЭР САРЫН 28-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2023-11-28 245
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "СУМЫН АВАРГА" ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН 2023 оны 11 ДҮГЭЭР САРЫН 28-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2023-11-28 103
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулах Шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах 2023 оны анхан шатны тэмцээн 11 дүгээр сарын 28 -ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.♟️♟️♟️♟️♟️♟️♟️ Тус тэмцээний Эрэгтэй шатрын төрөлд : 🥇Тэргүүн байр: 5-р багийн иргэн Ө. Түвшинбаяр 🥈Дэд байр: 1-р багийн иргэн Б. Лхагвасүрэн 🥉Гутгаар байр: 5-р багийн иргэн Б. Ганбаатар Тусгай байранд: 5-р багийн иргэн Б. Пүрэвсүрэн Эмэгтэй шатрын төрөлд: 🥇Тэргүүн байр: 5-р багийн иргэн Б. Хурцбилэгт 🥈Дэд байр: 5-р багийн иргэн Ш. Цэндпүрэв 🥉Гутгаар байр: 5-р багийн иргэн А. Нэргүй Нар тус тус байр эзэлж Өргөмжлөл , медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнд нийт оролцсон оролцогч нартаа талархал илэрхийлье. 👏👏👏 Сумын ИТХ-ын ажлын алба

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XV ДУГААР ХУРАЛДААН БОЛНО.🇲🇳🇲🇳

2023-11-27 301
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаан 2023 оны 12 сарын 08-ны өдрийн 10 цагт Соёлын төвд хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 1️⃣ Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай 2️⃣ Тохижилтын жилийн ажлын явц, үр дүнгийн тухай 3️⃣ Сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, үр дүнгийн тухай 4️⃣ Сумын 2023 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2024 оны төсвийн төслийн тухай 5️⃣ Улсын төсөв болон ОНХС-ынн хөрөнгөөр хийгдсэн ажлын явц үр дүн, 2024 онд ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх ажлыг батлах тухай 6️⃣ Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 7️⃣ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явц, үр дүнгийн тухай 8️⃣ Сумын ИТХ-ын 2023 оны жилийн ажлын тайлан 9️⃣ Сумын 100-н жилийн ойг угтаж сумын ИТХ-аар батлагдсан журмуудын явц, хэрэгжилтийн тайлан 🔟 Сумын лого, таних тэмдэг шинэчлэн батлах тухай 1️⃣1️⃣ Малын тоо толгойн албан татварыг шинэчлэн батлах тухай 1️⃣2️⃣ Нийтийн сонсголын тов тогтоох тухай 1️⃣3️⃣ Бусад 🇲🇳ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ🇲🇳

ҮНДЭСНИЙ БӨХ, ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧДЫН АНХДУГААР УРАЛДААН БОЛЛОО.

2023-11-24 181
Баян-өндөр сум үүсэн байгуулагдсаны түүхт 100-н жилийн ойд зориулсан Үндэсний бөх, Хурдан морь цоллоочдын анхдугаар уралдаан болж өндөрлөлөө. Хурдан морь цоллоочдын уралдаанд: 1️⃣ 5-р багийн иргэн, малын эмч Мягмаржавын Цэрэндаш тэргүүн байранд шалгарлаа. 2️⃣ 3-р багийн малчин Баяндуулдахын Баярмагнай дэд байранд шалгарлаа. 3️⃣1-р багийн иргэн, багш Батхүүгийн Мөнхбат Гуравдугаар байранд тус тус шалгарлаа. Үндэсний бөх цоллоочдын уралдаанд: 1️⃣3-р багийн малчин Баяндуулдахын Баярмагнай тэргүүн байранд шалгарлаа. 2️⃣1-р багийн иргэн, багш Батхүүгийн Мөнхбат дэд байранд шалгарлаа. 3️⃣ЕБС-ын сурагч Цолмонбаярын Хишигбаатар Гуравдугаар байранд тус тус шалгарлаа. Энэхүү Үндэсний бөх, Хурдан морь цоллоочдын анхдугаар уралдааныг санаачлан зохион байгуулж, ивээн тэтгэсэн Морь цоллооч, сумын алдарт уяач Э. Мандахчулуу таньд талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН

2023-10-21 165
Түшээт хан аймгийн Далай гүнгийн хошуу: Түүх, соёл, байгаль” эрдэм шинжилгээний хурлын санхүүгийн тайланг хүлээн авч танилцана уу. Өндөр дээд өвөг дээдсийнхээ үүх түүхийн улбааг тодосгох, ураг удам, хошуу нутгийнхаа түүх, соёл, байгалийн эрдэм судлалыг өргөжүүлэхэд чин сэтгэлийн хувь нэмэр оруулсан хүн бүрд халуун талархал илэрхийлье. Хурлыг ивээн тэтгэсэн, даган баяссан хэн бүхэн өвөг дээдсийнхээ өршөөл ивээл, өлгий нутгийнхаа өмөг түшигт үргэлж мөнх багтаж явах болтугай! Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Нутгийн удирдлага.

ТҮШЭЭТ ХАН АЙМГИЙН ДАЛАЙ ГҮНГИЙН ХОШУУ: ТҮҮХ, СОЁЛ, БАЙГАЛЬ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

2023-10-19 300
Түшээт хан аймгийн Далай гүнгийн хошуу: Түүх, соёл, байгаль” эрдэм шинжилгээний хурал 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Соёлын төвд болов. Уг эрдэм шинжилгээний хурлыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Нутгийн зөвлөл Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Улсын Үндэсний номын сан, Архивын Ерөнхий Газартай хамтран зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлыг нээж, Баян-Өндөр сумын Засаг дарга Содномын Чулууншагай үг хэлэв. Хуралд Баян-Өндөр сумын уугуул, Монгол Улсын Гавьяат хуульч, Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх, Хууль зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/ Данзангийн Лүндээжанцан, Баян-Өндөр сумын уугуул, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, зохиолч Ширсэдийн Цэнд-Аюушийн охин, Сэтгэл судлалын ухааны доктор /Ph.D/ Ц.Нацагдолгор нар мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн эрдэм шинжилгээний хурлыг голлон зохион байгуулагч ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор /Sc.D/, профессор Ц.Цэрэндоржийн мэндчилгээг тус хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мөнхтөр уншиж сонордуулав. Хурлын үйл ажиллагаа, хүрэлцэн ирсэн зочид, оролцогчид, нутгийн зон олонд зориулан сумын “Гэдандаржаалин” хийдийн лам Батмөнхийн Мандахбаяр, Бямбаагийн Бат-Эрдэнэ нар Өндөр гэгээн Занабазарын айлдсан Хүрээ дэгийн дагуу “Жанлавцогзол”, “Нүрзэд” номыг цантай аялгуулан хурж, ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Мөнхбатын Билгүүнчимэг “Жонон харын явдал” морин хуурын аялгуу, Баян-Өндөр сумын Өвөрзүлэгт 3 дугаар багийн малчин, ахмад настан Ханхайн Шоовдор “Эр бор харцага” уртын дууны ая өргөсөн юм. Түшээт хан аймгийн Далай гүнгийн хошуу: Түүх, соёл, байгаль” эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаа үдээс өмнө нэгдсэн хуралдаанаар эхэлж, үдээс хойш хоёр салбар хуралдаанд хуваагдан үргэлжилсэн бөгөөд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Геологийн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Архивын Ерөнхий Газар, Монгол Улсын Үндэсний номын сан, “Чингис хаан” Үндэсний музей, Чингис хааны өв соёлын хүрээлэн, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архив, Батлан хамгаалахын Төв архив, Монгол Улсын Их Сургууль, Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газар, Төрийн архив, Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургууль, Бурхан шашны дээд сургууль, Бэтүб хийдийн Найдан эмнэлэг зэрэг 20 орчим байгууллагын 38 эрдэмтэн, судлаач илтгэлээ хэлэлцүүллээ Хуралд оролцсон эрдэмтэн судлаачид Түшээт хан аймгийн Далай гүнгийн хошуу ба Баян-Өндөр сумын үүх түүх, өв уламжлал, үндэс угсаа, шашин соёл, байгалийн нөөц баялаг, ус ургамал, түүхэн хүмүүс, төр, нийгмийн зүтгэлтнүүд, бүтээн байгуулалт, улс төрийн байгуулал, тус нутгийнхны түүхэн үйл явдлуудад оролцсон байдал, гүйцэтгэсэн үүрэг тэргүүтэй олон талт судалгааг нутгийн ард түмэн, зон олонд илтгэлээрээ танилцуулан сонордуулав. Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл Баян-Өндөр сум байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд хэвлэгдэн гарна. Хурлын төгсгөлд эрдэмтэн судлаач, оролцогч, нутгийн иргэдийн дунд нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулснаар эрдэм шинжилгээний хурал өндөрлөж, сумын удирдлага, байгууллагууд, ард иргэдийн зүгээс хүрэлцэн ирсэн эрхэм зочдоо хүндэтгэн хүлээн авч, нутгийн идээ цагааны дээж, брэнд бүтээгдэхүүнийг багтаасан бэлгээр гар цайлган урамшуулж, талархан үдэж өгсөн билээ.

ТҮШЭЭТ ХАН АЙМГИЙН ДАЛАЙ ГҮНГИЙН ХОШУУ: ТҮҮХ, СОЁЛ, БАЙГАЛЬ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ХӨТӨЛБӨР

2023-10-11 369
Түшээт хан аймгийн Далай гүнгийн хошуу: Түүх, соёл, байгаль” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сумын Соёлын төвд болно. Эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөрийг хүлээн авна уу. Эрхэм нутгийн зон олон Та бүхнийг Эрдэм шинжилгээний хуралд морилон саатаж, нутаг хошуу, үндэс угсааныхаа үүх түүх, өв соёлыг эрдэмтэн судлаачдын илтгэснээр болгоон сонордож, түүхэн эх сурвалж, архивын баримт, эд өлгийн зүйлс, Баян-Өндөр сумаас төрөн гарсан эрдэмтэн судлаач, зохиолч, яруу найрагчдын ном бүтээлээс бүрдсэн үзэсгэлэнг таалан сонирхохыг урьж байна. “Түшээт хан аймгийн Далай гүнгийн хошуу: Түүх, соёл, байгаль” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Нутгийн зөвлөл Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Улсын Үндэсний номын сан, Архивын Ерөнхий Газартай хамтран зохион байгуулна. Тус хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Геологийн хүрээлэн, Архивын Ерөнхий Газар, Монгол Улсын Үндэсний номын сан, “Чингис хаан” Үндэсний музей, Чингис хааны өв соёлын хүрээлэн, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архив, Батлан хамгаалахын Төв архив, Монгол Улсын Их Сургууль, Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газар, Төрийн архив, Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн зэрэг 20 орчим байгууллагын 37 эрдэмтэн, судлаач илтгэл хэлэлцүүлж оролцоно.

АХМАДЫН БАЯР БОЛЖ БАЙНА

2023-10-06 189
Ахмадын баяраа Баян-Өндөр сумын ахмадууд өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Ахмадын баярын арга хэмжээг сумын Засаг дарга С.Чулууншагай нээж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Баянжаргал, сумын ахмадын зөвлөлийн дарга Ө.Даваасүрэн нар мэндчилгээ дэвшүүллээ. Эх орныхоо түүхийг бүтээлцэж залуу насаа улс түмнийхээ төлөө зориулсан ахмад настнууддаа БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

ШИНЭ ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2023-10-04 158
Эрүүл мэндийн яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны 5,704,043,724.0 (Таван тэрбум долоон зуун дөрвөн сая дөчин гурван мянга долоон зуун хорин дөрөв) төгрөгийн санхүүжилтээр баригдах 10 ортой шинэ эмнэлгийн барилгын ажил өнөөдөр эхэлж байна. Эмнэлгийн барилгын ажил нь 2023 оны 10 дугаар сард эхэлж, 2025 оны 8 дугаар сард дуусаж хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна. Уг барилгын зургийг ''Хатанбаатар'' ХХК гаргасан бол, барилга угсралтын ажлыг "ТЭД Констракшн" ХХК гүйцэтгэнэ. Барилга угсралтын ажилд Барилгын хөгжлийн төв, Эрүүл мэндийн яам, Орон нутаг хяналт тавьж ажиллана.

📣УРИЛГА БАЯН-ӨНДӨР СУМЫНХАА АХМАДУУД ТА БҮХНИЙГЭЭ ХҮНДЭТГЭН УРЬЖ БАЙНА

2023-10-02 147
Улс эх орныхоо хөгжил дэвшил, хойч ирээдүйнхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа Олон Улсын Ахмадын баярын мэнд хүргэж, Ахмадын баярын үйл ажиллагаа 2023 оны 10 САРЫН 06-ны өдөр Соёлын төвд болох тул ахмадууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Иргэд залуучууд та бүхэн аав ээж, ахан дүүс, өвөө эмээ нартаа ахмадын баярын үйл ажиллагаа болох цаг хугацаатай танилцаж зарыг сайн түгээж өгөхийг уриалж байна. Баян-Өндөр сумын Нутгийн удирдлага /Өвөрхангай/

ЦЭРЭГ ТАТЛАГА 10 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДӨР БОЛНО.

2023-10-02 188
2023 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 09-ний өдрийн 08:30 цагт сумын Спорт заал-д эхэлнэ. Цэрэг татлагад 18-25 насны залуучууд бүрэн хамрагдана. (2005 оны 1 дүгээр дамжааны оюутнууд сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтаа харъяа багийн Засаг даргадаа өгч өөрийн биеэр цэрэг татлагын байранд ирэхгүй байхыг зөвшөөрнө) Мөн 1997 оны цэргийн албанд татагдах нас өнгөрч буй залуус их, дээд сургуулийн диплом, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирж, тооцоо хийнэ. Цэрэг татлагаар ороход анхаарах зүйлс: -18-25 насны залуучууд сумын эрүүл мэндийн төвд эрт илрүүлэг, шинжилгээнд заавал хамрагдсан байх ёстой бөгөөд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сүүлийн 3 жил заавал төлсөн байна. Мөн комиссоор орохдоо өөрийн углааш, сандаалыг авч ирж, өмсөж орохыг анхаарна уу. ӨВ.Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 27 ны өдөр зохион байгууллаа.

2023-09-27 149
Тус хуралдаанаар: 1️⃣ Улсын төсөв болон, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын явц, үр дүнгийн тухай. 2️⃣ Сумын 2023 оны газар зохион байгуулалтын явцын талаар. 3️⃣ Сумын 100-н жилийн ойг угтаж “ Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд хийгдэж буй ажлын явц, үр дүнгийн тухай. 4️⃣ Бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

АЛТАН НАМАР-2023" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-09-21 159
#Бүтээгч_Баян_Өндөр Баян-Өндөр суманд жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулагддаг "Алтан намар-2023" үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 22-ны өдөр Соёлын төвд боллоо. "Алтан намар-2023" үзэсгэлэн худалдаанд Баян-Өндөр сумын өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгч 24 иргэн, 1 аж ахуйн нэгж оролцов. Үүнд, суран сүлжмэл эдлэл, хөхүүр, гоёл чимэглэл, адуучин малгай, зүү ороосон даалин, сүү, цагаан идээ, айраг, оёдол эсгүүр, сүүн зайрмаг, хэрчсэн гурил, төмс хүнсний ногоо, даршилсан ногоо, уурга, хана, хялгасан эдлэл, шилмэл мал, шилмэл хээлтүүлэгч, ногоон тэжээл, хоол үйлдвэрлэл, талх нарийн боов, дарсан хөмүүл, малын эм бэлдмэл, хувцас загвар зэрэг 23 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр оролцож, нийт 8,455,500 төгрөгийн борлуулалт хийжээ. Үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцсон нийт оролцогчид, Баян-Өндөр сумын баялаг бүтээгч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэдээ халуун талархал илэрхийлж, амьдралд нь сайн сайхан, ажил хөдөлмөрт нь арвин амжилт хүсье. ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧИД: 🏅Шилдгийн шилдэг үйлдвэрлэгч - С.Мөнхбаяр "Мөнх-Ур" урлан 🏅Шилдэг сав баглаа боодол, шинэ санаа нэвтрүүлэгч - Ахмадын баг, Н.Баасанжав 🏅Шилдэг цагаан идээ - Ц.Сувдаа 🏅Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ - Д.Энхбаяр 🏅Хүнс, хоол үйлдвэрлэл - М.Батзориг 🏅Оёдол эсгүүр, гар урлал, бэлэг дурсгал - Ц.Батмаа 🏅Шилдэг малын тэжээл - Б.Мөнхбат, Б.Нармандах, Д.Нямхүү 🏅Сур, нэхий, арьсан эдлэл - М.Энэбиш 🏅Шилдэг загвар өмсөгч - О.Мөнхзаяа, Ж.Батчимэг, Б.Халиунаа 🏅Шилмэл хуц - I байр - Н.Баасанжав 🏅Шилмэл хуц - II байр - Б.Хүрэлтулга 🏅Шилмэл хуц - III байр - Д.Энхбаатар 🏅Шилмэл ухна - I байр - Д.Энхбаатар 🏅Шилмэл ухна - II байр - Б.Хүрэлтулга 🏅Шилмэл ухна - III байр - Б.Ганбаатар

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XIV ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛНО.🇲🇳🇲🇳

2023-09-19 129
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаан 2023 оны 09 сарын 27-ны өдрийн 10 цагт ЗДТГ-ын иргэний танхимд хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 1️⃣Улсын төсөв болон ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын явц үр дүнгийн тухай 2️⃣Соёлын төвийн жилийн ажлын тайлан 3️⃣Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслийн зээлийн эргэн төлөлтийн тухай 4️⃣Малжуулах төслийн хэрэгжилт, эргэн төлөлтийн тухай 5️⃣Амьжиргааг дэмжих зөвлөлийн тайлан, нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт 6️⃣Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, орлогын төлөвлөгөөний биелэлтийн явцын тухай 7️⃣Суманд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн тухай. 8️⃣Сумын 100 жилийн ойг угтаж “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд хийгдэж буй ажлын явц үр дүнгийн тухай. 9️⃣Сумын 2023 оны газар зохион байгуулалтын явцын талаар 🔟Мах, ногооны зоорь ашиглах журам батлах тухай. 1️⃣1️⃣Сумын таних тэмдэг лого хийж буй явцын санал авах. 1️⃣2️⃣Бусад асуудал: 🇲🇳ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ🇲🇳

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6129
4626 / 75%
935 / 15%
277 / 5%
291 / 5%