Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэдээлэл


нийт 273

АНХДУГААР БОГД ӨНДӨР ГЭГЭЭН ГОМБОДОРЖИЙН ЗАНАБАЗАРЫН МЭНДЭЛСНИЙ 390 ЖИЛИЙН ОЙ ХАНГАЙН БҮСИЙН ДАНШИГ НААДАМД БАЯН-ӨНДӨР СУМААС ИХ НАСНЫ МОРЬ ТҮРҮҮЛЛЭЭ.

2025-07-26 6
Анхдугаар богд Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазарын мэндэлсний 390 жил Хангайн бүсийн даншиг наадмын Их насны морины уралдаанд Өвөрхангай Аймгийн Баян-Өндөр сумын уугуул Монгол улсын Манлай уяач Мандахын Мөнхбатын Хул хээр морь түрүү магнайд хурдаллаа Танд нийт нутгийн зон олны өмнөөс халуун баяр хүргэж, олон айраг түрүү авч Тод манлай уяач болохыг хүсэн ерөөе. Хурай, хурай, хурай

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагт ЗДТГ-ын "Иргэний танхим"-д хуралдуулахаар товлон зарлалаа.

2025-07-24 5
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагт ЗДТГ-ын "Иргэний танхим"-д хуралдуулахаар товлон зарлалаа.

Баян-Өндөр сумын Батхаан багт зохион байгуулах Адууны баяр, Сумын Аварга шалгаруулах Адуучин тэмцээн 2025 оны 08 сарын 09 ны Бямба гарагт Батхаан багийн төвд болно.

2025-07-22 5
Баян-Өндөр сумын Батхаан багт зохион байгуулах Адууны баяр, Сумын Аварга шалгаруулах Адуучин тэмцээн 2025 оны 08 сарын 09 ны Бямба гарагт Батхаан багийн төвд болно.

“АРВАГАР ХЭЭР” horse festival🐴

2025-07-20 5
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын төлөөлөл сайхан наадаж ТЭРГҮҮН сумаар тодорлоо👏👏👏 Айрагтай, адуутай нутгийн залуусдаа баяр хүргэж, Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ӨВӨРХАНГАЙН АЙМГИЙН БАЯР НААДМЫН АЗАРГАНЫ УРАЛДААНД БАЯН-ӨНДӨР СУМААС АЗАРГА АЙРАГДЛАА

2025-07-11 6
🔴 Өвөрхангай аймгийн баяр наадмын хурдан азарганы уралдаанд Баян-Өндөр сумаас Монхоодойн Пүрэвдоржийн хүү, сумын алдарт уяач Гантулгын хүрэн азарга Айргийн дөрөвт хурдаллаа. Нийт нутгийн зон олны өмнөөс халуун баяр хүргэж, олон айраг түрүү авахыг хүсэн ерөөе. хурай, хурай, хурай

СУМЫН БАЯР НААДМЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН

2025-07-10 6
Баян-өндөр сум байгуулагдсаны 101 жилийн ойн баяр наадам 2025 оны 07 дугаар сарын 7-8 өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа Үндэсний баяр наадмын төсвийн тайланг танилцуулж байна. Сумын баяр наадмыг зохион байгууллахад хандив өгсөн: Аймгийн аварга малчин Х.Болд гэр бүл Аймгийн аварга малчин М.Ихзориг гэр бүл Аймгийн аварга малчин Ц.Баянмөнх гэр бүл Аймгийн аварга малчин Р.Мандал гэр бүл Аймгийн аварга малчин Ц.Мөнхсайхан гэр бүл Аймгийн аварга малчин Ж.Мөнхсайхан гэр бүл Аймгийн аварга малчин Д.Баяндэлгэр гэр бүл Аймгийн аварга малчин Д.Баяндуулдах гэр бүл Ахмад багш С.Цэрмаа гэр бүл Аймгийн аварга малчин Ж.Сайнбилэг гэр бүл Баян-өндөр сумын Адуучдын холбооны тэргүүн Ж.Буяндэлгэрийн гэр бүл Ахмад жолооч Ц.Батсүх нарт талархал илэрхийлье. ТА БҮХНИЙ ҮЙЛС АРВИН ЦАЛГИСАН СҮҮ ШИГ ЦАГААН БАЙГ🇲🇳🇲🇳

АРДЫН ХУВЬСГАЛЫН 104, ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 94 ЖИЛ, БАЯН-ӨНДӨР СУМ БАЙГУУЛАГДСАНЫ 101 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ ХҮЧИТ 64 БӨХИЙН БАРИЛДААН

2025-07-09 7
1.Баян-өндөр сумын харьяат, Сумын начин Төмөрбаатарын Сэмжид түрүүлж Сумын заан цол, 🥈Баян-өндөр сумын харьяат, сумын заан Баярхүүгийн Бат-эрдэнэ үзүүрлэж, 🥉🥉Их шөвгийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат бөх А/А Д.Энхболд, Баян-өндөр сумын харьяат, Их монголын хүчтэн дэвжээний бөх А/Н Б.Цэрэндавга нар шалгарлаа. Хүчит бөхчүүддээ баяр хүргэж амжилт хүсье.👏

АРДЫН ХУВЬСГАЛЫН 104, ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 94 ЖИЛ, БАЯН-ӨНДӨР СУМ БАЙГУУЛАГДСАНЫ 101 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ ШАГАЙН ХАРВАА, СУР ХАРВАА

2025-07-09 5
Чавх 1 Өлзийхутагийн Энхжаргал /Хүндэт харваач/ 2 Сүрмаагийн Зандбазар 3 Юүндэн Эмээлсүрэн /Хүндэт харваач/ Хуруу 1 Ягнайжав Хүрэлбаатар 2 Ганхуяг Нямдаваа 3 Элдэвсайхан Лхагва-Очир ЭРЭГТЭЙ СУР ХАРВАА 1. Гомбо Балжин🥇 2. Батдэлгэр Ёндонжамц🥈 3. Алтангэрэл Даваадорж🥉 ЭМЭГТЭЙ СУР ХАРВАА 1. Сэрээнэн Цэрэнлхам🥇 2. Гансүх Гэрэлтжин🥈 3. Мөнхжаргал Цэрэнпагма🥉

Баян-Өндөр сум байгуулагдсаны 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд уралдсан хурдан хүлгүүдийн түрүү, айргийн морьдын цуваа

2025-07-09 6
Тулгар төр байгуулагдсаны 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 94 жил, Баян-Өндөр сум байгуулагдсаны 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд уралдсан хурдан хүлгүүдийн түрүү, айргийн морьдын цувааг хүргэж байна. АЗАРГА: 1. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 4-р баг Осор Буянтогтох Хар алаг 2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 3-р баг Бямбадорж Даваажаргал Хээр 3. Төв аймгийн Дэлгэрхаан сум Х.Цэрэнбат Хүрэн 4. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 2-р баг Сэр-Од Батбаяр Хул 5. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 2-р баг Сумъяадорж Алтансүх Хул ИХ НАС: 1. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум Ганбатын Мөнх-Эрдэнэ Өсгий цагаан зээрд 2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 1-р баг Доржпүрэвийн Мөнхнаст Зээрд халзан 3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум Б.Төгөлдөр Зээрд халзан 4. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 1-р баг Ханхайн Барсболд Хээр 5. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 5-р баг Пүрэвтогоо Хадхүү Бор СОЁОЛОН: 1. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 5-р баг Ишдоржийн Пүрэвдорж Цавьдар 2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум Ганбатын Мөнх-Эрдэнэ Зээрд 3. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 4-р баг Цэдэндамба Сэвжид Хонгор 4. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 4-р баг Чулуун Сүхбаатар Хүрэн 5. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 3-р баг Батцэрэн Анхбаяр Халиун ХЯЗААЛАН: 1. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум Мянганбуу Энхшатар Саарал 2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 1-р баг Аюур Батсайхан Зээрд 3. Булган аймгийн Рашаант сум Болдхуяг Тэмүүлэн Үүлэн бор 4. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 2-р баг Жалбаа Жаргалсайхан Цавьдар халзан 5. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 5-р баг Дамдинпүрэв Отгонболд Сартай хээр ШҮДЛЭН: 1. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 3-р баг Бямбадорж Даваажаргал Хар 2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум Ганбат Мөнх-Эрдэнэ Сартай хонгор 3. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 5-р баг Пүрэвтогоо Хадхүү Зээрд халзан 4. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 4-р баг Санжаадорж Бат-Өлзий Өсгий цагаан хар 5. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 1-р баг Лувсандавга Бат-Эрдэнэ Цавьдар ДААГА: 1. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 4-р баг Цэдэндамба Сэвжид Хээр 2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 4-р баг Шийтэр Лхамсүрэн Хар 3. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 5-р баг Пүрэвтогоо Хадхүү Саарал 4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум Пүрэв Баярсүх Хонгор 5. Төв аймгийн Дэлгэрхаан сумын Маналсүрэн Хул тус тус хурдаллаа.

АРДЫН ХУВЬСГАЛЫН 104, ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 94 ЖИЛ, БАЯН-ӨНДӨР СУМ БАЙГУУЛАГДСАНЫ 101 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ ШИГШЭЭ 32, ӨСВӨРИЙН БӨХИЙН БАРИЛДААН Д.СЭРЭЭНЭН АГСАНЫ НЭРЭМЖИТ ШИГШЭЭ 32

2025-07-09 7
🥇Сэлэнгэ аймгийн харьяат, залуу бөх Т.Өсөхбаяр түрүүлж сумын начин цол, 🥈Баян-өндөр сумын харьяат, залуу бөх Я.Жавхлансайхан үзүүрлэж, 🥉🥉Их шөвгийн дөрөвт залуу бөх А.Балжинням, Ч.Даваадорж нар шалгарлаа. ӨСВӨРИЙН БӨХИЙН БАРИЛДААН 🥇Баян-өндөр сумын харьяат, залуу бөх А.Балжинням түрүүлж 🥈Баян-өндөр сумын харьяат, залуу бөх Б.Даваажаргал үзүүрлэж, 🥉🥉Их шөвгийн дөрөвт залуу бөх Б.Хишигбаатар, Д.Мөнхдэмбэрэл нар шалгарлаа. Хүчит бөхчүүддээ баяр хүргэж амжилт хүсье.👏

СУМЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-06-30 50
2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт сумын удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож шинээр газар олголт, дэд бүтцийн төлөвлөлт, байгаль орчны зохистой ашиглалт, ирээдүйн хөгжлийн бүсчлэл зэрэг асуудлаар санал, байр сууриа илэрхийлсэн юм. Төслийн гүйцэтгэгчээр ажилласан “Эрхэт Констракшн” ХХК сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулан хэлэлцүүлэгт танилцуулж, оролцогчдын санал, зөвлөмжийг тусгах ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон та бүхэнд талархал илэрхийлье.

БАЯН-ӨНДӨР СУМАНД НУТАГ ДЭВСГЭРИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙГДЭЖ БАЙНА.

2025-06-27 53
2025 онд аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 15 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах тендерт шалгарсан “Газар дэлхий” ХХК ажлыг гүйцэтгэнэ. ✅Аймгийн ГБХБГ-н албан хаагчид, "Газар дэлхий" ХХК төлөөлөл, Сумын удирдлагууд анхан шатны судалгааны ажлыг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. ✅Энэхүү Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө нь сумын хилийн цэсийн хэмжээнд газрын нэгдмэл сангийн 6 ангиллын хүрээнд хийгдэх төлөвлөлт, цаашдын сум орон нутгийн хөгжлийн суурь баримт бичиг юм. ✅Мөн сумын ОНХС-н хөрөнгөөр сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаа бөгөөд энэхүү төлөвлөл нь хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө юм.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ IV ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛНО.

2025-06-23 50
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан 2025 оны 06 сарын 30-ны өдрийн 10:00 цагт ЗДТГ-ын иргэний танхимд болно. Хуралдаанаар хэлэлцэх асуудал: 1. Сумын засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг батлах тухай 2. Улсын төсөв болон ОНХС-ийн 2025 онд хийгдсэн ажлын гүйцэтгэл, хагас жилийн хэрэгжилт, үр дүнгийн тухай 3. Татварын орлогын бүрдүүлэлтийн байдал цаашид авах арга хэмжээг батлах тухай 4. Сумын Цахилгаан Эрчим Хүчний салбарын тогны үнийн өөрчлөлт, бичилтийн талаар 5. Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны тайлан 6. Орон нутгийн өмчийн тухай 7. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай 8. Бусад 🇲🇳ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ🇲🇳

БӨМБИЙ, БАТХААН, ӨВӨРЗҮЛЭГТ, ХАРТОЙРОМ, БУМБАТ БАГУУДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

2025-06-20 50
2025.06.18-20-ны өдрүүдэд 5 багийн төвд Багийн иргэдийн Нийтийн Хурал боллоо. Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөл байгуулж үйл ажиллагаандаа хяналт тавьж ажиллахаар боллоо. Орон нутгийн хөгжлийн сан, Малын тоо толгойн албан татвараар хийгдэх төсөл, арга хэмжээг эрэмбэлэх тухай багийн иргэдэд тулгамдаж буй асуудал болон бусад олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралд сумын ИТХ-ын дарга С.Баянжаргал, Засаг дарга С.Чулууншагай, ЗДТГ-ын зарим алба хаагч хэсгийн төлөөлөгч А/Д Д.Ганхүлэг нар холбогдох мэдээлэл танилцуулгыг хийж оролцов. Хүрэлцэн ирсэн иргэд хуралдаа идэвх санаачилгатай оролцлоо. Үүний дотор Дундын тариалал-2 Өвөлжөө, хаваржааны бууцанд малын тэжээл (Эрдэнэ шишийн үр тариалах)бэлтгэх төслийг малчид иргэд ихэд дэмжиж арга зөвлөгөө авч тариалж үзэхээр боллоо. Сумын хэмжээнд бороо ногоо тэгш, газрын гарц сайн, зуншлага сайхан болж байна.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙГ СУМЫН ИРГЭД ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ.

2025-06-20 44
✅2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийх тендер зарлагдаж “Эрхэт констракшн” ХХК шалгаран ерөнхий төлөвлөгөөний ажлыг гүйцэтгэж байна. ✅Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183 дугаар тушаалын хавсралт “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам” -н дагуу Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр сумын иргэд, олон нийтэд танилцуулж, санал хүсэлт авна. ✅Иймд иргэд та бүхнийг сум орон нутгийн ирээдүйн хөгжил дэвшилд санал хүсэлтээ өгч, хамтран ажиллахыг урьж байна: 📍ХААНА: Баян-өндөр сумын соёлын төвд 🗓️ХЭЗЭЭ: 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагт

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ГАРЧ, СУМДЫН БАЯР НААДМЫГ ТЭМДЭГЛЭХ ХУГАЦААГ ТОГТООЖЭЭ.

2025-06-19 50
Баян-Өндөр сумын баяр наадмыг 2025 оны 7 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон бол. Тус баяр наадмыг Баян-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээтэй хамтатган тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-06-16 49
Ард иргэдэд хамгийн ойр ажиллаж, төрийн үйлчилгээ, бодлогыг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх чухал үүргийг багийн Засаг дарга нар үүрч байдаг билээ. Тэд бол төр иргэн хоорондын гүүр, итгэлийн илэрхийлэл юм. Энэхүү үүргийн хүрээнд Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 19 сумын 112 багийн Засаг дарга нарыг хамруулсан чадавхжуулах сургалт өнөөдөр боллоо. Мөн энэ үеэр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн 17 сумын багийн Засаг дарга нарыг унаажуулах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор шинэ мотоциклыг шийдвэрлэсэн. Өнөөдөр Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Бүрд, Гучин-Ус, Нарийнтээл, Өлзийт, Сант, Тарагт, Төгрөг, Уянга, Хайрхандулаан, Хархорин, Хужирт сумдын 89 багийн Засаг даргад мотоциклыг нь гардуулан өглөө. Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ЗАР

2025-06-11 59
Багийн иргэдийн нийтийн хурал болох тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

БАЯН-ӨНДӨР ХАЙРХАНЫ ТАХИЛГА НААДАМ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-06-05 39
БАЯН-ӨНДӨР ХАЙРХАНЫ ТАХИЛГА НААДАМ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ Хүчит 32 бөх барилдаан: • Түрүү: Сумын начин Т.Сэмжид • Үзүүр: Сумын заан Б.Мөнхбат • Шөвгөрсөн: • Сумын заан Ц.Дамдинбазар • Сумын заан С.Батжаргал Өсвөрийн барилдаан: • Түрүү: Б.Даваажаргал • Үзүүр: Ц.Хишигбаатар • Шөвгөрсөн: • Ж.Ганбаяр • Д.Дэмбэрэлсүрэн Хурдан их насны морь: 1. 🥇 Хүрэн - АА Б.Буянцогт (Өвөрхангай, Өлзийт сум) 2. 🥈 Сартай хар - Б.Авирмэд (Өвөрхангай, Баян-Өндөр) 3. 🥉 Буурал - П.Хадхүү (Өвөрхангай, Баян-Өндөр) 4. 🥉 Хул - АА Б.Буянцогт (Өвөрхангай, Өлзийт сум) 5. 🥉 Сартай зээрд - Л.Даваадорж (Төв, Дэлгэрхаан сум) Хурдан даага: 1. 🥇 Саарал - Н.Алтанхүү (Төв, Дэлгэрхаан) 2. 🥈 Саарал - П.Хадхүү (Өвөрхангай, Баян-Өндөр) 3. 🥉 Хээр - Н.Алтанхүү (Төв, Дэлгэрхаан) 4. 🥉 Хул - Маналсүрэн (Төв, Дэлгэрхаан) 5. 🥉 Саарал - Ч.Отгонболд (Төв, Дэлгэрхаан) Чавх харваа 1.Сүрмаагийн Зандбазар 2. Лувсандорж Сэнгэ (Хүндэт харваач) 3. Юндэн Ганболд (Хүндэт харваач Хурууны цуваа 1. Сэр-Од Батбаяр 2. Наранхүү Алтанхүү / Төв Дэлгэрхаан Аймгийн гоц мэргэн/ 3. Г. Өсөхбаяр /сумын цагдаа/ Энэ наадмыг зохион байгуулахад чин сэтгэлээр дэмжлэг үзүүлсэн дараах эрхэм хүндэт ивээн тэтгэгчдэд талархал илэрхийлье: Лувсандорж Батзаяа, Даваадавга үр хүүхдүүд, Чойжил Хүрэлбаатар, Ваня Үл-олдох, Нэмэх Баатар, Доржпалам Ичинхорлоо үр хүүхдүүд, Даансран Баатар, Лхагва-очир Даваадавга, Цэвэгсүрэн Баянмөнх, Хүрэлгомбо Ерөөлт, Чойсүрэн Даваажав, Ламганжав Бямбаа үр хүүхдүүд, Цэвэгсүрэн Дашням үр хүүхдүүд, Нэмэхийн Бат-Эрдэнэ, Осор Сандагдорж, Давгадорж Нямхүү, Давгадорж Энхбаяр, Д.Лувсанцэрэнгийн үр хүүхдүүд, Буянзаяа Батхишиг, Энхбат Жанлав 🇲🇳

НЯГТЛАН БОДОГЧИЙН АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

2025-06-04 39
Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч өөр ажилд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан байнгын орон тооны Нягтлан бодогчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна. Сонирхсон иргэд холбогдох материалыг бүрдүүлэн заасан хугацаанд ирүүлж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9028
7396 / 82%
1014 / 11%
293 / 3%
325 / 4%