2025-05-19
0
2025.05.23-ны өдөр Баян-Өндөр сумын ЗДТГ, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай хамтран нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
✍🏻Газрын харилцаатай холбоотой бүх асуудал
✍🏻Эд хөрөнгийн эрхийн бүх бүртгэл, зөвлөгөө мэдээлэл
✍🏻Хуулийн этгээдийн бүх бүртгэл, зөвлөгөө мэдээлэл
✍🏻Иргэний бүртгэлийн бүх бүртгэл, зөвлөгөө мэдээлэл
-Гадаад пасспортын захиалга-н үйлчилгээ зэрэг асуудлаа шийдвэрлүүлж заавар зөвлөгөө авч үйлчлүүлнэ үү.
Мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ”-ийн хүрээнд “БИД ИРГЭДЭЭ СОНСОЖ, ШИЙДНЭ” нээлттэй хаалганы өдөр мөн энэ өдөр зохиогдоно.
✅2024 оны ГЗБ-д батлагдсан 172 нэгж талбарын өргөдлийг авч Засаг даргын захирамж гаргасан. Үүний хүрээнд дараах 172 иргэн тухайн өдөр ирж Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг хэвлүүлж авна. / Жич Нэгж талбарын хувийн хэрэг 8430 төгрөг 100100008402 Өв ГХБХБГ гэсэн дансанд тушаасан байна. Гүйлгээний утга: 6201 иргэний нэр/
✅Хэмжилтийн компаний мэргэжилтэн мөн энэ үеэр ажиллах бөгөөд 2024 онд сумын төвд шинээр газар эзэмших эрх үүссэн иргэд, ААН-үүд хэмжилт хийлгэж, Эргэлтийн цэгээ тогтоолгоно.
✅Мөн Газрын харилцаа болон Улсын бүртгэлтэй холбоотой бүх төрлийн төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх болно.