Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэдээлэл


нийт 222

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА.

2023-02-16 178
XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Харагчин туулай жилийн босгон дээр БАЯН-ӨНДӨР сумаас 6-н малчин өрх Аймгийн аварга малчнаар тодорлоо. 1. 1-р багийн малчин Цогтсайхан овогтой Амгаланбаатар, Эхнэр Дарамбазар овогтой Энхцэцэг 2. 2-р багийн малчин Эмээлсүрэн овогтой Баянмөнх, Эхнэр Дашдондов овогтой Бямбасүрэн 3. 2-р багийн малчин Аюурзана овогтой Адъяасүрэн, Эхнэр Буянцогт овогтой Аюуш 4. 3- р багийн малчин Далайхүү овогтой Баяндуулдах, Эхнэр Нямсүрэн овогтой Норжиндулам 5. 4-р багийн малчин Намжил овогтой Шийтэр, Эхнэр Бат-Очир овогтой Энхжаргал 6. 5-р багийн малчин Лхагваа овогтой Жаргалсайхан, Эхнэр Гомбосүрэн овогтой Амаржаргал нар АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН өрхөөр тодорлоо. Бусдад үлгэр жишээ болохуйц малчин гэр бүлүүдэд баяр хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БАЯН-ӨНДӨР СУМААС "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" ТӨРЛӨӨ.

2023-02-15 176
Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Өвөрзүлэгт 3 дугаар багийн малчин Б.Ханбүргэд түүний гэргий Я.Үүрцайх нартаа халуун баяр хүргэе.👏👏👏👏👏👏Шагналыг УИХ-гишүүн Г.Ганболд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Пүрэвдорж, сум, багийн удирдлагууд гардуулан өглөө.

2023 ОНД СУМААС ЗОХИОН БАЙГУУЛАХ ТЭМЦЭЭН УРАЛДААНЫ ХУВААРЬ БАТЛАГДЛАА.

2023-02-14 169
Баян-Өндөр суманд 2023 онд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор нийт ард иргэд, албан байгууллагуудын дунд зохион байгуулагдах сумын аварга шалгаруулах тэмцээнүүдийн хуваарь сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн А/24 тоот захирамжаар батлагдлаа.

СУМЫН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

2023-02-10 188
2022 оны сумын "СУМЫН АВАРГА" малчинаар-аар шалгарсан: Бөмбий багийн малчин Раднаабазарын Өлзийт, Төмөрпүрэвийн Энхбаяр Батхаан багийн малчин Дашпунцагийн Пүрэвсүрэн, Мөнхтогтохын Баянмөнх Өвөрзүлэгт багийн малчин Нямсүрэнгийн Төмөрбаатар, Гомбосүрэнгийн Мягмаржав Хартойром багийн малчин Жанлавын Мөнхсайхан, Далайн Баяраа Бумбат багийн малчин Тогтохсүрэнгийн Батбаатар, сумын хошой аварга болсон Лувсандоржийн Сэрээтэр нарын шагналыг ажлын хэсгүүд гардуулан өглөө.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОХ ТЭЖЭЭЛИЙГ ТАТАН ИРЛЭЭ.

2023-01-26 203
40кг-тай няцалсан будаа-500 шуудай, 25кг-тай орос хивэг 480 шуудайг багуудын засаг дарга нарын хашаанд буулгаж хувиарлаж хүлээлгэн өглөө. Уг тэжээлийг оторт яваагүй суурин байгаа өрхүүдэд олгох бөгөөд өөр аймгийн сумдад оторт явсан өрхөд олгохгүй. Нэг айл няцалсан будаа, хивэг хоёрын зөвхөн аль нэгийг сонгон авна. Тэжээлийн тооцоог бэлнээр болон дансаар хийж болох бөгөөд зээл олгохгүй. 2022 оны 11 сарын байдлаар өөр аймгийн сумдад оторт явсан 75 малчин өрхөд тус бүр 70 мянган төгрөгний дэмжлэгийг аймгийн Засаг даргын нөөцөөс иргэдэд олгоно.

БАЯН-ӨНДӨР СУМААС ЖҮДО БӨХИЙН ХОС УЛСЫН АВАРГА ТӨРЛӨӨ.

2023-01-17 176
023 Оны жудо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй +90 кг жинд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, сумын заан Г. Пунцагцэрэн, эмэгтэй төрөлд -70 кг жинд Б.Баасанжаргал нар түрүүлж УЛСЫН АВАРГА боллоо. 🥇🥇🏆🏆 БАЯН_ӨНДӨР сумын нутгийн зон олны нэрийн өмнөөс халуун баяр хүргье.

МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА

2022-12-23 159
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 309,370 мал тоолууллаа. Үүнээс: • Адуу-20,967 • Үхэр-11,992 • Тэмээ-287 • Хонь-174,630 • Ямаа-101,494 тоолуулсан байна. Баян-Өндөр сум аймгийн хэмжээнд: • Нийт малын тоогоор 3 дугаарт • Адууны тоогоор 5 дугаарт • Хонины тоогоор 3 дугаарт • Ямааны тоогоор 5 дугаарт жагсжээ. Таван хошуу малын төрлөөр сумандаа тэргүүлсэн өрхүүд: • Адуу: Ягаанбандийн Батбаяр • Үхэр: Далайхүүгийн Баянмөнх • Тэмээ: Сумъяадоржийн Алтансүх, Дашпунцагийн Баярбат • Хонь: Дүвчинхүүгийн Батчулуунхүү • Ямаа: Хорлоогийн Бат-Эрдэнэ. Сумын хэмжээнд мянгат малчин өрх 64 тодорсноос энэ жил 11 өрх шинээр мянгат малчин болсон байна.

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

2022-12-16 201
СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 90.4% ирцтэйгээр Соёлын төвд хуралдаж, хэлэлцэн баталсан асуудлуудаас онцлох мэдээллүүдийг танилцуулж байна. 1. Малын тоо толгойн албан татварыг 2023 онд 50% хөнгөлөв. 2. Сумын бэлгэдэл логог солихоор тогтов. 3. Баян-Өндөр сумын түүхт 100 жилийн ойг угтан 2023 оныг “Сумын тохижилт, үйлчилгээний жил” болгов. 4. Зорилтот жилийн хүрээнд сумын шилдэг тохижилттой хашаа, гудамж, аж аж ахуйн нэгж, байгуулага, шалгаруулах уралдаан зарлав. 5. Сумын төвийн хашаа, гадна талбайн тохижилтын стандартыг журамлав. 6. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, үр дүнг 88.9%-аар дүгнэв. 7. Сумын ИТХ-ын 2022 оны үйл ажиллагааг 91%-иар дүгнэв. 8. 2023 онд ОНХС-ийн хөрөнгө, Малын тоо толгойн албан татвараар хийх зарим онцлох ажил: • Шинэ халуун ус, фитнес төв байгуулах • Эрүүл мэндийн төвд Шүдний кабинет байгуулах • Орон нутаг судлах музейг тохижуулах • ЕБС-д цахим кабинет байгуулах • Сумын төвийн тохижилт үйлчилгээний зардал • Суманд хэрэгжих төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ зураг хийлгэх • Харзтайн хөв цөөрмийг засварлах • Гүн өрмийн 10 худаг гаргах • Худаг засвар • Мал эмнэлгийн үйлчилгээ

МАЛ ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ЖИЛИЙН ЭЦСИЙН ТООЛЛОГО.

2022-12-02 217
12 сарын 7-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл орон даяар зохион байгуулагдана. 1961 оноос жил бүр зохион байгуулагдаж байгаа мал, тэжээвэр амьтдын мэдээлэлд үндэслэж, төрөөс хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулж, мөн малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үндсэн суурь мэдээлэл болдог. Малтай өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхнийг мал, тэжээвэр амьтдын тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна. Манай сумын мал тооллого 12 сарын 09- өөс гарна.

СУМЫН АВАРГА, ОНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО.

2022-12-01 213
Сумын засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлын 2022.12.21-ний өдрийн хурлаар 1. Сумын Аварга малчинд: 1-р багийн малчин Р.Өлзийт, Т.Энхбаяр, 2-р багийн малчин Д.Пүрэвсүрэн, М.Баянмөнх, 3-р багийн малчин Н.Төмөрбаатар, 4-р багийн малчин Ж.Мөнхсайхан, Д.Баяраа, 5-р багийн малчин Т.Батбаатар, сумын хошой аварга малчинаар Л.Сэрээтэр 2. Оны шилдэг төрийн албан хаагч: А.Нэргүй 3. Оны шилдэг удирдах ажилтан Б.Дашдэлгэр 4. Оны тэргүүний Хувийн хэвшил- Бумбат ШТСтанц” 5. Оны шилдэг ажилтан Ягааны нэрэмжит шагналд Т.Зууннаст, Л.Долгорсүрэн. 6. Оны онцлох сурагч ЕБС-н 12б ангийн сурагч П.Нэмэхжаргал, 5а ангийн сурагч М.Шүрэнцэцэг 7. Оны шилдэг тамирчин Аймгийн арслан Л.Батсайхан 8. Оны шилдэг спортын баг-Шонхор баг 9. Оны шилдэг нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага Бумбат Үндэсний бөхийн холбоо 10. Оны онцлох харваач: Ш.Цолмонбаяр нар тодорлоо. Нийт сумын аварга, оны шилдэгүүдээр тодорсон хүмүүстээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БАЯН-ӨНДӨР СУМЫН ХҮҮХДИЙН VIII ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА.

2022-11-29 190
Хүүхэд багачуудынхаа үгийг сонсож хүсэл эрмэлзэлийг нь хэрэгжүүлэх ажилдаа тусгах зорилгоор Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүүхдийн чуулганы арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү чуулганд 5-12-р анги бүрийн төлөөлөл болсон 110 хүүхэд оролцож байна.

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛНО.

2022-11-26 146
Монгол улсын үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор 2022 оны 11 сарын 25 ны өдөр шатар сонирхогчдын СУМЫН АВАРГА шалгаруулах анхан шатны тэмцээн Спорт заалны Шагайн харвааны өрөөнд болно. Сумын аварга шалгаруулах тэмцээнд шалгарсан эрэгтэй 1, эмэгтэй 1 шатарчин 2022 оны 12 дугаар сарын 17,18 ны өдрүүдэд зохион байгуулагдах шатар сонирхогчдын АЙМГИЙН АВАРГА шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцоно.

2022 ОНЫ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАР БӨМБӨГ, САГСАН БӨМБӨГ ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022-11-26 166
2022 оны сумын аварга шалгаруулах "Шатар", "Гар бөмбөг", "3х3 сагсан бөмбөг"-ийн тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдлаа.

НИЙТИЙН СОНСГОЛ ХИЙЛЭЭ.

2022-11-23 127
БАЯН-ӨНДӨР СУМАНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2021, 2022 ОНУУДАД ХИЙСЭН АЖЛЫН ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ, ГҮЙЦЭТГЭЛ ҮР ДҮНГИЙН ТАЛААРХ НИЙТИЙН СОНСГОЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

"ӨВ ХӨХҮҮР" УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

2022-11-08 150
"ӨВ ХӨХҮҮР" УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА /---Мэдээллийг цааш түгээхийг хүсье---/ Баян-Өндөр сум нийтээрээ уламжлалт айргийн хөхүүрээ сэргээн хэрэглэх үүднээс засаг захиргааны 5 баг, аравтын нэгж, айл өрх, малчид иргэдийн дунд "Өв хөхүүр" уралдааныг ирэх жилийн 7 дугаар сарыг дуусталх хугацаанд зарлаж байна. Багийн Засаг дарга нар болон энэхүү мэдээллийг хүлээн авсан хүмүүс - айл хөхүүрийн ширээ бэлтгэн авах үүднээс өвлийн идшээ бэлтгэж эхлэхээс өмнө мэдээллийг түгээж, бусадтай хуваалцахыг хүсье. --------------------------------------------- “ӨВ ХӨХҮҮР” УРАЛДААНЫ УДИРДАМЖ Уралдааны зорилго: Өв уламжлалаа хадгалан хамгаалах, монголчуудын соёлын өв, Баян-Өндөр сумын брэнд бүтээгдэхүүнийг сэргээн хөгжүүлэх ажлын хүрээнд уламжлалт айргийн хөхүүрийг сэргээн хэрэглэх, хүнсний зориулалтын бус савнаас татгалзах, хөхүүрийн айраг болон түүнийг исгэх уламжлалыг дэлгэрүүлэх, сурталчлах, хөхүүрийн айргийн брэнд бүтээгдэхүүн бий болгох, сум нийтээр айргийн хөхүүрийн хэрэглээний үлгэр жишиг бий болгоход уралдааны зорилго оршино. Хамрах хүрээ: Баян-Өндөр сумын засаг захиргааны 5 баг, аравтын нэгж, айл өрх. Хугацаа: 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл. Шалгаруулах төрөл, шагнал: 1. Шилдэг баг – 2,000,000.0 /Хоёр сая/ төгрөг; 2. Шилдэг аравт – 1,000,000.0 /Нэг сая/ төгрөг; 3. Шилдэг хөхүүр /айл/ – 1,000,000.0 /Нэг сая/ төгрөг. Шалгуур үзүүлэлт: 1. Шилдэг баг: Нэг багт 20-оос доошгүй тооны айл өрх өөрийн хэрэглээний хөхүүртэй, хөхүүртээ айраг исгэдэг болсон байна. Хамгийн олон хөхүүртэй багийг шилдгээр шалгаруулах ба сум нийтээр 100-аас дээш тооны хөхүүртэй болох зорилт тавина. 2. Шилдэг аравт: Хамгийн олон хөхүүртэй байх тоон үзүүлэлтийг, хөхүүрийн ур хийц чанарын шалгуурын хамт тавьж шалгаруулах ба цаашид аравтын бүх өрх хөхүүртэй болохыг зөвлөнө. 3. Шилдэг хөхүүр /айл/: Хөхүүр урлаачийн ур ухаан шингэсэн хамгийн сайхан хөхүүрийг, хөхүүрийн уяа цах, хараа, бүлүүр, ховоо тэргүүтэй бүрэн хэрэглэлийн хамт цогц байдлаар шалгаруулан дүгнэнэ. Айргийн бусад эдлэл хэрэглэл болох хул, сөн, сөнгийн халбага зэргийг шалгаруулалтад зохих байдлаар харгалзана. Шалгаруулах журам: Уралдаан зохион байгуулах ажлын хэсэг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хамгийн олон хөхүүртэй баг, аравтыг дүгнэх ба хөхүүрийн айраг, адуу дагасан өв соёлыг сурталчлах тусгай өдөрлөгийн үеэр шилдэг хөхүүрийн хамт шалгаруулан шагнана.

НИЙТИЙН СОНСГОЛ ХИЙНЭ.

2022-11-05 118
Сонсголын сэдэв: “ Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн зарцуулалт, гүйцэтгэлийн үр дүн” Нийтийн сонсголд оролцох ажиглагчийн тоо: 10 ( Ажиглагчаар оролцогч нь сонсголын үед асуулт асуух, үг хэлэх эрхгүй оролцоно) Нийтийн сонсголд оролцогчийн тоо: Тоо заахгүй (Сонсголд зөвхөн бүртгүүлсэн иргэд оролцох бөгөөд оролцогчоор бүртгүүлсэн иргэд нь асуулт асуух, үг хэлэх эрхтэй оролцоно) Сонсгол зохион байгуулах өдөр цаг: 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 10 цагт Нийтийн сонсгол зохион байгуулах газар: Сумын Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд Нийтийн сонсголд оролцогчдыг бүртгэх: 2022 оны 11 сарын 10-өөс 11 сарын 18-ны хооронд Нийтийн сонсголын бүртгэл зохион байгуулах газар: ЗДТГ ын 2 давхарт ИТХ-ын ажлын алба Оролцогчийн бүртгэл хүлээн авах хаяг: bayanundur.itkh@gmail.com мөн Баян-Өндөр сумын Нутгийн удирдлага /Өвөрхангай/ facebook хаяг Холбоо барих утас: 99023958, 99966452 БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

2022-10-25 122
Өнөөдөр 2022 оны 10 дугаар сарын 24-ний Даваа гарагт Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын нээлттэй хаалганы өдөрлөг Соёлын төвд болж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр Улсын бүртгэл, Татвар, Газрын харилцаа, Хөдөлмөр эрхлэлт, Халамж ба Нийгмийн даатгал, Байгаль орчин, Хууль, эрх зүйн үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. Иргэд Та бүхнийг Нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна.

БАЯН-ӨНДӨР 2022 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА.

2022-10-19 135
Баян-Өндөр-2022 үзэсгэлэн худалдаа Соёлын төвд зохион байгуулагдаж байна. Иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.

НОХОЙ УСТГАЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-10-04 136
Иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор өнгөрсөн амралтын өдрөөр буюу 10 дугаар сарын 1-ний өдрий 11 цаг 30 минутаас 17 цагийн хооронд нохой устгалын ажлыг зохион байгууллаа. Нийт 96 нохойг устгаж аюулгүй болголоо. Нохой устгалын ажлыг урьдчилан зарлахгүйгээр зохион байгуулж байхаар урьд нь мэдээлэл өгч байсан бөгөөд хойшид ч ямар нэгэн мэдээлэл өгөхгүйгээр устгаж байх болно. Иргэн таны тэжээмэл нохой нь өдрийн цагаар богиносгосон уяанд, шөнийн цагаар уртасгасан уяанд байх журамтай бөгөөд гадуур сул чөлөөтэй явж байгаа нохойг золбин нохой гэж үзэж устгаж байх боломжтой тул өөрийн эзэмшилийн нохойг хараа хяналтандаа уяатай байлгана уу.

БАЯН-ӨНДӨРИЙН БАХАРХАЛТ САЙХАН АХМАДУУД БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

2022-10-02 136
Сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн талөө залуу халуун нас, оюун ухаан, бүтээлч хөдөлмөрөө зориулан ажилласан та бүхэндээ ОУ- ын Ахмадын өдрийн мэнд хүргэе. Та бүхэн минь насалсан нас, хийж бүтээснийхээ буян заяаг эдэлж урт насалж удаан жаргахын ерөөлийг өргөе

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6129
4626 / 75%
935 / 15%
277 / 5%
291 / 5%