Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэдээлэл


нийт 222

БАЯН-ӨНДӨР-100 ЖИЛ| #Хандивын_тоглолт

2023-09-19 148
✴️Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургууль үүсгэн байгуулагдсны түүхт 100 жилийн ойд зориулсан “БАЯН-ӨНДӨР-100 ЖИЛ” хандивын тоглолтыг Баян-Өндөр сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байна. ✴️Хандивын тоглолтод Монгол Улсын шилдэг уран бүтээлч нар болон нутгийн уугуул уран бүтээлч нар оролцоно. ✴️Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ, ЕБ-ын сургууль биднийг дэмжин оролцож байгаа бөгөөд бид нэг сэтгэлээр нэг зүгт буурал түүхтэй буянтай нутгийнхаа түүхт 100 жилийн ойг хамтдаа тэмдэглэнэ. 😍Улаанбаатар хотод амьдран суугаа нутгийн иргэд, сургуулийн төгсөгч анги хамт олон, Баян-Өндөрчүүд та бүхнийг өргөнөөр оролцож хүрэлцэн ирэхийг урьж байна! ☑️Хаана: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг UB Palace ☑️Хэзээ: 2023.10.15 өдөр 19:00 цагт 📞Холбоо барих утас: 9911-4428, 9099-6088, 9999-5155, 8006-3366 ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА #BayanUndur100 #БАЯН_ӨНДӨР_100

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2023-09-13 164
Сумын Уагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр /09 дүгээр сарын 10/-ны өдрийг тохиолдуулан ажлын төлөвлөгөө, удирдамж гарган зохион байгуулж явууллаа. 1. Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэн 9 дүгээр сарын 11-д сумын Гэндэндаржаалан хийд, ЗДТГ-тай хамтран 108 зул өргөж буян хураах ажлыг зохион байгуулж явууллаа. 2. 9 дүгээр сарын 12-ны өдөр сумын ЕБС-тай хамтран түүхийн багш С.Дондов, Г.Ганбаяр нараар 9-12 ангийн 170 орчим хүүхдэд “Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт лекцыг орж, хэлмэгдүүлэлтийн талаарх ойлголт мэдлэгийг нь нэмэгдүүлж ажиллалаа. Мөн хэлмэгдүүлэлтийн талаарх лекцээр орсон мэдлэгийг нь бататган анги бүрээс 10 хүүхэд нийт 60 хүүхэд оролцсон “ Хэлмэгдүүлэлтийн талаар миний ойлголт” АХА тэмцээнийг зохион байгуулж хүүхдүүд маань идвэхтэй хамрагдлаа.

ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛНО

2023-09-12 139
2023.09.22-ны өдөр зохион байгуулагдах Үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож "Баян-Өндөрт үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүн болон "Бөмбийн" хөрсөнд ургасан шинэ ургацын ногоогоо нэг дороос худалдан авалт хийхийг урьж байна.

9-Р САРЫН 10-ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ-ИХ ХЯДЛАГЫГ ГАШУУДАН ДУРСАХ ӨДӨР

2023-09-10 154
1937 оны намар ЗХУ-ын Дотоод явдлын яамны дэд сайд Фриновский, Батлан хамгаалах яамны дэд сайд Смирнов нар Монголд ирэхдээ Хувьсгалын эсэргүү, Японы тагнуул хэмээн нэрийдсэн 115 хүний нэрсийн жагсаалт авч ирсний дагуу 1937 оны 9 дүгээр сарын 10-ны шөнөөс өргөн баривчилгаа эхэлж, түүнд төр, нам, соёл, олон нийт, цэргийн зүтгэлтэн, лам, хар олон мянган хүн өртөж алуулсан билээ. Их хэлмэгдүүлэлт гэх их хядлага нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилжээ. Хэдэн зуун жилээр Монголын оюун санаа, толгой, сор болсон сэхээтний бүлгийн 45,000-55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тоо байдаг ч 100,000 гаруй гэсэн судлаачдын гаргасан тооцоо ч бий. Үнэндээ 1996 онд Ардчилсан хүчин Засгийн эрхийг авснаар сая нэг "Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр"-г бий болгож, “Улс төрийн хилс хэрэгт олон зуун мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсэн"-ий төлөө Монголын төр ард түмнээсээ анх удаа уучлал гуйсан юм. Мөн хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нөхөн олговор өгч эхэлсэн билээ. Монголын ард түмний сор оюун санаа болсон бүлэг давхаргыг устгахын төлөө хийгээгүй хэргийг эрүүдэн тулгаж, Чингис хааны угсаа алтан ургийн язгууртнууд, эрдэмтэн мэргэд, шашны зүтгэлтнүүд, үндэсний үзэлтнүүдийг Оросын коммунистуудын шууд заавар, өөрсдийн хар амины эрх ашгийн төлөөнөө их аллага, геноцид хядлага үйлдсэн нь үнэн билээ. Тиймээс бид олж авсан ардчилал, эрх чөлөөгөө хайрлаж хамгаалж явах учиртай юм. Дахин хэлмэгдлийг гаргахгүй байх дархлаа нь ардчилал мөн.

ШИНЭ ЭМНЭЛЭГИЙН ЗУРАГ ТӨСВИЙГ ХҮЛЭЭН АВЛАА.

2023-08-25 272
Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяагаар ахлуулсан Эрүүл мэндийн яамны санхүү, худалдан авалтын газрын дарга Хонгорзул, АХБ-ны төсөл хариуцсан мэргэжилтэн Баясгалан, Т.Хулан, АХБанкны бүс хариуцсан төлөөлөгч Жаяти, Анкита, Cecил, Изза нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай суманд ирж шинэ эмнэлэгийн зураг төсвийг хүлээлгэн өглөө. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын 1 дүгээр шатны төсөл дуусч, 2 дугаар шатны төсөл эхлэж байгааг мэдэгдлээ. 2 дугаар шатлалын төсөлд шалгарсан компанитай гэрээ байгуулах, барилгын ажил эхлэх ажлууд багтаж байгаа юм байна. Шинээр баригдах эмнэлэг нь орчин үеийн анхан шатны эмнэлэгт байх шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдах юм.

ШИЛДЭГ ТӨГСӨГЧДӨӨ ДЭМЖИЖ УРАМШУУЛЛАА

2023-08-13 151
Баян-Өндөр сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан сурагчдад дэмжлэг үзүүлэх заалтын хүрээнд Сумын Засаг даргын 2023.08.03-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар: 2022-2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтад: - 3 хичээлийн дундаж 720-с дээш оноо авсан Пүрэвдоржийн Нэмэхжаргалд 1,000,000.0 (нэг сая); Мэргэжил сонгосон хичээлийн ур чадварын шалгалтдаа - 750 оноо авсан Түмэннастын Анхчимэг - 798 оноо авсан Хангарьдын Хонгорзул - 798 оноо авсан Баасанжавын Шүрэн-Эрдэнэ нарт тус бүр 500,000.0 (таван зуун мянга) төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, гаргасан амжилтыг нь урамшууллаа. Сурагчдыг шалгалтад бэлтгэсэн бүх багш нартаа талархал илэрхийлье.

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАА ХУРАЛ ЗАРЛАГДЛАА

2023-08-06 181
Төслийг 2023.08.06-2023.09.06-ны 11 цаг хүртэл Хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Пүрэвдулам хүлээн авна. Холбогдох утас: 89225087.

ӨВ ХӨХҮҮР” УРАЛДААНЫГ ДҮГНЭНЭ

2023-08-02 148
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Монгол адууны өв соёл-Айрагны баяр наадам 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Өвөрзүлэгт 3 дугаар багийн төв Цайдамд болно. Энэ үеэр Баян-Өндөр сумын засаг захиргааны 5 баг, аравтын нэгж, айл өрхийн дунд зарласан “Өв хөхүүр” уралдааны “Шилдэг хөхүүр” төрлийг дүгнэж, шагналыг гардуулна. Шилдэг хөхүүрийг шалгаруулахдаа хөхүүр урлаачийн ур ухаан шингэсэн хамгийн сайхан хөхүүрийг уяа цах, хараа, бүлүүр, ховоо тэргүүтэй бүрэн хэрэглэлийн хамт цогц байдлаар харгалзан дүгнэнэ. Иймд “Өв хөхүүр” уралдаанд оролцох айл өрхүүд Өвөрзүлэгт багийн төвд болох “Айрагны баяр”-т хөхүүртэй айргаараа оролцохыг урьж байна. “ШИЛДЭГ ХӨХҮҮР” төрлийн шагналын сан: Тэргүүн байр: 1,000,000.0 төгрөг Дэд байр: 500,000.0 төгрөг Гутгаар байр: 300,000.0 төгрөг Өв уламжлалаа хадгалан хамгаалах, монголчуудын соёлын өв, Баян-Өндөр сумын брэнд бүтээгдэхүүнийг сэргээн хөгжүүлэх ажлын хүрээнд уламжлалт айргийн хөхүүрийг сэргээн хэрэглэх, хүнсний зориулалтын бус савнаас татгалзах, хөхүүрийн айраг болон түүнийг исгэх уламжлалыг дэлгэрүүлэх, сурталчлах, хөхүүрийн айргийн брэнд бүтээгдэхүүн бий болгох, сум нийтээр айргийн хөхүүрийн хэрэглээний үлгэр жишиг бий болгоход “Өв хөхүүр” уралдааны зорилго оршино. “Өв хөхүүр” уралдааны бусад төрлийг жилийн эцэст дүгнэн шалгаруулж, “Шилдэг баг”-ийг 2,000,000.0 /Хоёр сая/ төгрөг, “Шилдэг аравт”-ыг 1,000,000.0 /Нэг сая/ төгрөгөөр шагнаж урамшуулна. Шилдэг баг: Нэг багт 20-оос доошгүй тооны айл өрх өөрийн хэрэглээний хөхүүртэй, хөхүүртээ айраг исгэдэг болсон байна. Хамгийн олон хөхүүртэй багийг шилдгээр шалгаруулах ба сум нийтээр 100-аас дээш тооны хөхүүртэй болох зорилт тавина. Шилдэг аравт: Хамгийн олон хөхүүртэй байх тоон үзүүлэлтийг, хөхүүрийн ур хийц чанарын шалгуурын хамт тавьж шалгаруулах ба цаашид аравтын бүх өрх хөхүүртэй болохыг зөвлөнө.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

2023-07-26 153
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 100 жилийн ойг угтаж, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран ''ТҮШЭЭТ ХАН АЙМГИЙН ДАЛАЙ ГҮНГИЙН ХОШУУ: ТҮҮХ, СОЁЛ, БАЙГАЛЬ'' сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сумандаа зохион байгуулахаар зарлалаа. Эрдэм шинжилгээний хурлаар Түшээт хан аймгийн Далай гүнгийн хошууны түүх, соёлын асуудалд түүхч, эрдэмтэн судлаачдын анхаарлыг хандуулах, холбогдох түүхэн эх сурвалж, архивын баримт, байгаль, соёлын өвийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, хийгдсэн судалгааг олон нийтийн хүртээл болгох, судалгааны ажлыг дэмжин хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгааны нэгэн чухал чиглэл болох орон нутаг судлалыг эрдэм шинжилгээний ажлын түвшинд хөгжүүлэхэд түлхэц өгөхийг зорьж байна.

БАЯН-ӨНДӨР СУМ "ХӨХҮҮРИЙН АЙРАГ" НААДАМД ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

2023-07-11 141
Үндэсний их баяр наадмын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хүй долоон худагт зохион байгуулсан Соёлын наадмын "Хөхүүрийн айраг" наадамд Баян-Өндөр сум амжилт дүүрэн оролцож, шилдгүүдээр шалгарлаа. ШИЛДЭГ ХӨХҮҮР: 🏆🥇Тэргүүн байр: Баян-Өндөр сумын Батхаан 2 дугаар багийн малчин Дашзэвэгийн Балчинсүрэн - Хөхүүр цом🏆, өргөмжлөл, 1,000,000 төгрөг; 🥉Гутгаар байр: Баян-Өндөр сумын Бумбат 5 дугаар багийн малчин Мөнхдэлгэрийн Энэбиш - Өргөмжлөл, 500,000 төгрөг; ШИЛДЭГ ДЭМБЭЭЧИН: 🥈Дэд байр: Баян-Өндөр сумын Батхаан 2 дугаар багийн малчин Дашзэвэгийн Пүрэвдорж - Өргөмжлөл, 200,000 төгрөг; ШИЛДЭГ ГЭР: 🏆Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум - Хөхүүр цом, өргөмжлөл, 500,000 төгрөг. Соёлын наадмын "Хөхүүрийн айраг" отгийг Баян-Өндөр сумаас хариуцан зохион байгуулж байна. "Хөхүүрийн айраг" наадамд оролцох Ажлын хэсгийн ахлагч сумын Засаг даргын орлогч Д.Нямсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Чулуунпүрэв, гишүүд ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтэн Ц.Пүрэвдулам, Нийгмийн даатгалын байцаагч Б.Баасанхүү, 5 дугаар багийн малчин М.Энэбиш нартаа талархал илэрхийлье!

ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ХӨХҮҮРИЙН АЙРАГ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

2023-07-10 161
2023оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Соёлын яам, нийслэлийн захирагчийн албатай хамтран зохион байгуулж байгаа хөхүүрийн айраг арга хэмжээнд сумын Засаг даргын орлогч Д.Нямсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг оролцож байна. Энэхүү арга хэмжээнд Баян-Өндөр сум нь адуутай, айрагтай нутаг шүү гэдгээ сурталчлан таниулах зорилготой оролцож байгаа бөгөөд нутгийн ахан дүүс та бүхнийг хүрэлцэн ирж нутгийн сайхан "АЙРАГ УУ" хэмээн урьж байна. Хүй долоон худагт өнгөрсөн жил үйл ажиллагаа явуулсан байрлал дээрээ байгаа бөгөөд та бүхэн 89503664 утсаар холбогдон ирж болно.

БАГУУДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛУУД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-06-30 105
2023.06.26 өдөр Баян-Өндөр сумын Бөмбий, Батхаан, 27-ны өдөр Өвөрзүлэгт, Хартойром, 28-ны өдөр Бумбат багуудын Хурлыг багийн төвүүдэд зохион байгууллаа. 1️⃣2024 онд Малын тоо толгойн албан татвар болон ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг цахимаар болон цаасаар авч иргэдийн саналаар жагсаалтыг эрэмбэллээ. 2️⃣Хэрэгцээт мэдлэг, мэдээлэл, ил тод байдлыг хангах зорилгоор сум орон нутгийн удирдлагууд өнгөрсөн онд хийсэн ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа. Мөн зарим төрийн албан хаагчид цаг үеийн мэдээлэл, цахим үйлчилгээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх мэт иргэдэд нэн шаардлагатай байгаа мэдээллүүдийг хүргэлээ. 3️⃣Соёлын сэргэлт 2023 аяны хүрээнд соёлын өв, уламжлалт ардын урлагын төлөөх тэмцээнүүдийг Соёлын төвөөс Багийн хуралд ирсэн иргэдийг дунд Шагайн наадгай, буухиа тэмцээнийг зохион байгууллаа БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОН НУТГИЙН ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ИРГЭДДЭЭ БАЯРЛАЛАА.

📣📣БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ТОВ📣📣📚

2023-06-12 155
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Багийн Иргэдийн Нийтийн Хурал: 1️⃣Бөмбий 1 дүгээр багийн ИНХ -6 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагт багийн төвд; 2️⃣Батхаан 2 дугаар багийн ИНХ - 6 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт багийн төвд; 3️⃣Өвөрзүлэгт 3 дугаар багийн ИНХ - 6 дугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагт багийн төвд 4️⃣Хартойром 4-р багийн ИНХ - 6 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт багийн төвд 5️⃣Бумбат 5 дугаар багийн ИНХ- 6 дугаар сарын 28 ны өдрийн 14:00 цагт Соёлын төвд тус хуралдана. 📣Хуралдаанаар: Орон нутгийн хөгжлийн сан, Малын тоо толгойн албан татвараар хийгдэх төсөл арга хэмжээг эрэмбэлэх тухай, Бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 📣Иргэд Та бүхэн хуралдаа идэвхи санаачилгатай оролцоно уу.

ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДОХИОГООР ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ📣📣📣

2023-06-07 157
⏰Ямар ч хүнд эрсдэлтэй, хүний амь насыг аврах, хурд шаардсан тэр үед Бүх нийтийн бэлэн байдал буюу ослын үе дэх процессын удирдлага чухал гэдгийг хүн бүрт ухуулан таниулах сургалт сурталчилгааг бүх нийтийн боловсролыг олгох нь чухал юм шүү. 📌Дуут дохиогоор бэлэн байдал ханган хүрэлцэн ирсэн бүх хүмүүс, төрийн албан хаагчиддаа талархал илэрхийлэе. #Бэлэн_бай#

БАТХААН БАГТ МОДНЫ ХАШАА БАРИЛАА.

2023-06-06 165
Батхаан багт элсний нүүдлээс сэргийлэх, ойн зурвас үүсгэх зорилгоор сумын ЗДТГ-ын Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас санхүүжүүлж 8556000 ( найман сая таван зуун тавин зургаан мянган) төгрөгний мод тарих хашааг барилаа. Багийн төвд 1980 оны 8в ангийн төгсөлтийн хамт олны үүсгэл, санаачилгаар хуучин эмнэлэгийн туурин дээр мод тарьсан байсан бөгөөд өнгөрсөн оны 6 дугаар сард болсон БИНХ-ын үеэр тухайн төгсөгчдийн төлөөлөлөөс томруулж хашаажуулах санал гарсан нь ийнхүү ажил болж хэрэгжлээ. Мөн багийн төвд мод тарих ажлыг өвөрхангай аймгийн Засаг дарга Ишдорж Адьяадолжин дэмжиж усалгааны худгийн цооногийн асуудлыг шийдэхээр болсон бөгөөд энэхүү ажлыг гардан зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа 1980 оны 8в ангийн хамт олонд талархал илэрхийлье.

БОР ХУЖИРТ 1.5 ГА ТАЛБАЙД ТӨМС ТАРИАЛЛАА.

2023-06-05 146
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2023 оныг Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн хүрээнд ЗДТГазар, Соёлын төв, ЭМТөв, СӨБ, Цаг уурын албан хаагчид Бор Хужирт, төмсний хашаагаа сунгаж, 1.5 га талбайд төмс тариаллаа. Төсөвт байгуулагын төрийн албан хаагчид нийт оролцсон хүмүүсдээ талархал илэрхийлье.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ХАРЬЯАТ ЦЭРГИЙН ЗААН ЮНДЭНДОРЖИЙН ЭМЭЭЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ УЛС, АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ ХҮЧИТ 64 БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2023-06-02 147
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ХАРЬЯАТ ЦЭРГИЙН ЗААН ЮНДЭНДОРЖИЙН ЭМЭЭЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ УЛС, АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ ХҮЧИТ 64 БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. #ХЭЗЭЭ: 2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДӨР 10:00 ЦАГТ БОЛНО. #ХААНА: ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМ, БУМБАТ МОНГОЛ УЛСЫН АРСЛАН БАНДИЙН ГАНБААТАРЫН НЭРЭМЖИТ СПОРТ ЗААЛАНД БОЛНО. #ИВЭЭН_ТЭТГЭГЧ: ЦЭРГИЙН ЗААН Ю.ЭМЭЭЛСҮРЭНГИЙН ҮР ХҮҮХДҮҮД, АЧ ЗЭЭ, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД #ЗОХИОН_БАЙГУУЛАГЧИД БАЯН-ӨНДӨР СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ БАЯН- ӨНДӨР СУМЫН ИТХ БАЯН-ӨНДӨР СУМЫН ЗДТГ БАЯН-ӨНДӨР СУМЫН ЕБС БУМБАТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО Бумбат Үндэсний Бөхийн Холбоо

“АЛДАРТ ЭХ” ОДОН БОЛ ЭЭЖ ТАНЫ ДУНДРАШГҮЙ ХАЙР, АЛДАР ХҮНДИЙН ИЛЭРХИЙЛЭЛ БИЛЭЭ.

2023-05-31 162
2023.05.31 Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 05 сарын 15 ны өдрийн 53-р зарлигаар “Алдарт эх” 1 дүгээр зэргийн одонгоор шагнагдсан 1 ээж, “Алдарт эх” 2 дугаар зэргийн одонгоор шагнагдсан 13 ээж Мөн “Дархан бэр” шагналаар 4 ээж, “Уран бэр “шагналаар 6 ээж, Ачлалт ээж шагналаар 4 ээж шагнагдсаныг гардуулан өглөө. Алдарт ээжүүддээ болон Дархан бэр, Уран бэр, Ачлалт ээжүүддээ Эх үрсийн баярын мэнд хүргээд, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. “АЛДАРТ ЭХ”-ИЙН 1-Р ЗЭРГИЙН ОДОНГООР 1. Догсомбалжирын Надмиддорж АЛДАРТ ЭХ”-ИЙН 2-Р ЗЭРГИЙН ОДОНГООР 1. Найдангын Бадамцэцэг 2. Дүнгээгийн Батчимэг 3. Гомбожавын Ганбаяр 4. Цогтгэрэлийн Дарьсүрэн 5. Ганхүүгийн Дуламсүрэн 6. Батхүүгийн Мөнхсувд 7. Лутын Нэргүй 8. Чимэдийн Отгончимэг 9. Пүрэвсүрэнгийн Одонгуа 10. Мягмаржавын Өлзийсүрэн 11. Булгауулын Санжидлхам 12. Лхагвацэрэнгийн Уранчимэг 13. Мягмарын Энхтуяа ДАРХАН БЭР ШАГНАЛААР 1. Мягмаржавын Оюунцэцэг 2. Сосорбурамын Чанцалдулам 3. Чинбишрэлийн Хорол-Эрдэнэ 4. Чойжавын Пүрэвдаваа УРАН БЭР ШАГНАЛААР 1. Содномдавгын Зууннаст 2. Лувсанчүлтэмийн Цэндмаа 3. Доржпаламын Нэргүй 4. Цэрэндашийн Батмаа 5. Цэндээхүүгийн Рэнханд 6. Гунгаажавын Жаргал АЧЛАЛТ ЭЭЖ ШАГНАЛААР 1. Жамьяаншаравын Пагма 2. Чагнаагийн Ягаан 3. Пунцагдашийн Зэсэм 4. Пунцагийн Дарийсүрэн ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР 1. Дашпунцагийн Лхагваа БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР 1. Гомбожавын Гандолгор нар тус тус шагнагдлаа.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН Л.БАТЖАРГАЛ АХЛАГЧТАЙ “ШОНХОР” БАГИЙН УЛСЫН ЦОЛНЫ МЯЛААЛГА НААДАМ БОЛНО.

2023-05-31 132
Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын Л. Батжаргал ахлагчтай “ШОНХОР” багийн улсын цолны мялаалга наадам 2023 оны 06 сарын 17, 18 ны өдрүүдэд Баян-Өндөр сумын төвд зохион байгуулагдана.

АЛДАРТ ЭХИЙН ОДОН ГАРДУУЛНА

2023-05-26 176
БАЯН-ӨНДӨР сумын "АЛДАРТ ЭХ" I, II зэргийн одон гардуулах ёслол 2023.05.31-ний өдрийн 10:00 цагт Соёлын төвд болох тул "АЛДАРТ ЭХ" I, II зэргийн одон авах эхчүүд хүрэлцэн ирэхийг урьж байна. 🥰

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6129
4626 / 75%
935 / 15%
277 / 5%
291 / 5%