Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэдээлэл


нийт 273

МЯНГАТ МАЛЧДЫН ҮНЭМЛЭХ, ТЭМДЭГИЙГ ГАРДУУЛЛАА.

2025-02-18 51
2024 оны мал тооллогын дүнгээр шинээр МЯНГАТ МАЛЧИН болсон 11 өрхийн мянгат малчны үнэмлэх, энгэрийн тэмдэгийг сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгүүд гардуулан өгөх арга хэмжээг зохион байгууллаа. "МЯНГАТ МАЛЧИН" үнэмлэх, энгэрийн тэмдэгийг Бөмбий 1 дүгээр багийн малчин -Баасанжавын АЛТАНСҮХ -Лувсандагвын БАТ-ЭРДЭНЭ Батхаан 2 дугаар багийн малчин -Сумъяадоржийн ЛХАГВАА -Лхагва-Очирын ДАВААНЯМ -Мөнхтогтохын БАЯНМӨНХ -Жамбын СЭДЭДЖАВ -Бядраны ГАНБОЛД Өвөрзүлэг 3 дугаар багийн малчин -Галсангийн СҮРЭНДЭМБЭРЭЛ -Батцэрэнгийн АНХБАЯР Бумбат 5 дугаар багийн малчин -Тогтохсүрэнгийн БОЛДБААТАР -Тогтохсүрэнгийн БАТБААТАР нарт гардуулан өглөө. ТА БҮХНИЙ БУЯНТ МАЛ СҮРЭГ ЧИНЬ АРВИЖИН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

2024 ОНЫ СУМЫН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

2025-02-13 54
2024 оны сумын аварга малчдын шагналыг 2025.02.11-12-ны өдрүүдэд томилогдсон ажлын хэсгүүд гардуулан өгөх ажлыг зохион байгууллаа. Сумын "АВАРГА МАЛЧИН"-аар Бөмбий 1-р багийн малчин -Баатархүүгийн БУМАНДЭМБЭРЭЛ-ийн гэр бүл -Дамдинсүрэнгийн ОТГОНБАЯР-ын гэр бүл -Раднаабазарын ЭРДЭНЭДАЛАЙ-гийн гэр бүл Батхаан 2-р багийн малчин -Халзангийн ЧИМЭДДОРЖ-ийн гэр бүл -Шинэзуны ЦОЛМОНБАЯР-ын гэр бүл Өвөрзүлэгт 3-р багийн малчин -Мягмаржавын НЯМХҮҮ - Батцэрэнгийн АНХБАЯР-ын гэр бүл -Галсангийн СҮРЭНДЭМБЭРЭЛ-ийн гэр бүл Хартойром 4-р багийн малчин -Батсүхийн ГОМБОДОРЖ-ийн гэр бүл -Санжаагийн ДАШЦЭРЭН-гийн гэр бүл -Мөнхдалайн БАЯРСАЙХАН-ы гэр бүл Бумбат 5-р багийн малчин -Даансрангийн БААТАРСҮРЭН-гийн гэр бүл -Болдбаатарын АРИУНБАЯР-ын гэр бүл -Дондовын БАТДОРЖ-ийн гэр бүл шалгарсан байна. ТА БҮХНИЙ АЖИЛ ҮЙЛС, АМЬДРАЛ БҮТЭЭЛД УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙНЭ

2025-02-13 45
УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэн 2025 оны 2 дугаар сарын 13-ны 18 цагт Соёлын төвд иргэд сонгогчидтой уулзалт хийнэ. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн уулзалтад аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж оролцоно.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

2025-02-07 52
Сумын ИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоож захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 7099 дугаарт бүртгүүллээ. Малын тоо толгойн албан татварын хэмжээг дараах байдлаар шинэчлэн тогтоолоо. 1. Тэмээ 0 төгрөг 2. Адуу 500 төгрөг 3. Үхэр 300 төгрөг 4. Хонь 300 төгрөг 5. Ямаа 500 төгрөг

АЛДАРТ ЭХИЙН ОДОНГИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

2025-02-05 51
Алдарт Эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонд шинээр орох иргэд 2 дугаар сарын 20-ны дотор Хууль эрх зүйн мэргэжилтэнд материалаа бүрдүүлж өгнө үү. Тавигдах шаардлага:  4-5 хүүхэд төрүүлж өсгөсөн бол Алдарт эхийн 2 дугаар зэргийн одон  6 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бол Алдарт эхийн 1 дүгээр зэргийн одон  Хамгийн бага хүүхэд тухайн жилийн 05 дугаар сарын 01-ний өдөр нэг нас хүрсэн байх  3 хүртэлх наснаас өмнө өргөж авсан хүүхэд хамаарна. Бүрдүүлэх материал: • Өргөдөл • Иргэний үнэмлэх / Эхийн / • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, насанд хүрсэн бол иргэний үнэмлэхний хуулбарын хамт • 18-аас доош насны хүүхдэд ЭМТөвөөс эрүүл бойжиж байгаа бичиг А4 цаасан дээр гаргуулах • Багийн Засаг Даргын тодорхойлолт Лавлах утас: 88703898

БУМБАТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2025-01-25 50
Баян-Өндөр сумын Бумбат, 5-р багийн ИНХурал 2025 оны 01-р сарын 24-нд хуралдаж багийн ИНХурлын дарга, багийн Засаг дарга нарыг сонголоо. Иргэдийн нийтийн хуралд 327 иргэн санал өгч оролцсоноос: БИНХурлын даргад 1. Мөнхдэлгэрийн ЭНЭБИШ / 216 хүний санал/-66% 2. Лувсандоржийн БАЯРСАЙХАН/ 102 хүний санал/ 31.1% Багийн засаг даргад 1. Энхбатын ЖАНЛАВ/ 230 хүний санал/-70.3% 2. Мягмаржавын ЦЭРЭНДАШ / 87 хүний санал/-26.6%-ийн санал авлаа. БИНХурлын даргад Мөнхдэлгэрийн ЭНЭБИШ сонгогдож , Багийн засаг даргад Энхбатын ЖАНЛАВ нар сонгогдлоо. Э.Жанлавыг багийн Засаг даргад томилуулахаар Сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ. Нийт нэр дэвшигчиддээ цаашдын ажилд нь амжилт хүсэж багийн хуралдаа идэвхитэй оролцсон БУМБАТ багийнханд талархал илэрхийлье.

ХАРТОЙРОМ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2025-01-24 45
Баян-Өндөр сумын Хартойром, 4-р багийн ИНХурал 2025 оны 01-р сарын 23-нд хуралдаж багийн ИНХурлын дарга, багийн Засаг дарга нарыг сонголоо. Иргэдийн нийтийн хуралд 257 иргэн санал өгч оролцсоноос: БИНХурлын даргад 1. Ш.Лхамсүрэн/ 164 хүний санал/-63.8% 2. Б.Мөнхбат / 88 хүний санал/ 33.8% Багийн засаг даргад 1. Н. Гэндэнжамц / 150 хүний санал/-58.3% 2. Э.Цэрэндаш / 64 хүний санал/-24.9% 3. Д.Гэндэнсүрэн /43 хүний санал/16.7%-ийн санал авлаа. БИНХурлын даргад Шийтэрийн Лхамсүрэн, Багийн засаг даргад Нацагдоржийн Гэндэнжамц нар сонгогдож багийн засаг даргад Н.Гэндэнжамцыг томилуулахаар Сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ. Нийт нэр дэвшигчиддээ цаашдын ажилд нь амжилт хүсэж багийн хуралдаа идэвхитэй оролцсон ХАРТОЙРОМ багийнханд талархал илэрхийлье.

ӨВӨРЗҮЛЭГТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2025-01-23 51
Баян-Өндөр сумын Өвөрзүлэгт, 3-р багийн ИНХурал 2025 оны 01-р сарын 22-нд хуралдаж багийн ИНХурлын дарга, багийн Засаг дарга нарыг сонголоо. Иргэдийн нийтийн хуралд 217 иргэн санал өгч оролцсоноос: БИНХурлын даргад 1. Батдэлгэрийн Ёндонжамц Багийн засаг даргад 2. Шоовдорын Гүрдорж нар өрсөлдөж илээр санал хурааж 100 %-ийн саналаар тус тус дэмжигдэж БИНХурлын даргад Б.Ёндонжамц, Багийн Засаг даргад Ш.Гүрдорж нар сонгогдлоо. Багийн засаг даргад Ш.Гүрдоржийг томилуулахаар Сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ. Багийн хуралдаа идэвхитэй оролцсон Өвөрзүлэгт багийнханд талархал илэрхийлье.

БАТХААН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2025-01-22 51
Баян-Өндөр сумын Батхаан, 2-р багийн ИНХурал 2025 оны 01-р сарын 21-нд хуралдаж багийн ИНХурлын дарга, багийн Засаг дарга нарыг сонголоо. Багийн ИНХ-д 234 иргэн санал өгч оролцсоноос: БИНХурлын даргад 1. М. Бат-эрдэнэ/ 132 хүний санал/-56.4% 2. Ц. Төрбат/ 83 хүний санал/ 35.4% 3. Г. Бат-Амгалан / 14 хүний санал/ 5.9% Багийн засаг даргад 1. Н. Дэлгэрбат/ 165 хүний санал/-70.5% 2. П. Батдалай/ 63 хүний санал/-26.9%-ийн санал авлаа. БИНХурлын даргад Мягмардоржийн Бат-эрдэнэ, Багийн засаг даргад Номхүүгийн Дэлгэрбат нар сонгогдож багийн засаг даргад Н. Дэлгэрбатыг томилуулахаар Сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ. Нийт нэр дэвшигчиддээ цаашдын ажилд нь амжилт хүсэж багийн хуралдаа идэвхитэй оролцсон БАТХААН багийнханд талархал илэрхийлье

БӨМБИЙ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2025-01-21 51
Баян-Өндөр сумын Бөмбий 1-р багийн ИНХурал 2025 оны 01-р сарын 20-нд хуралдаж багийн ИНХурлын дарга, Багийн засаг дарга нарыг сонголоо. Багийн ИНХ-д 263 иргэн санал өгч оролцсоноос: БИНХурлын даргад 1. Б. Лхагвасүрэн / 146 хүний санал/-55.3% 2. Х. Жавхлансайхан / 115 хүний санал/ 43.5% Багийн засаг даргад 1. А. Ганбаатар / 156 хүний санал/-59.3% 2. М. Бат-Эрдэнэ / 105 хүний санал/-39.4%-ийн санал авлаа. БИНХурлын даргад Б.Лхагвасүрэн, Багийн засаг даргад А. Ганбаатар нар сонгогдож багийн засаг даргад А. Ганбаатарын томилуулахаар Сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ. Нийт нэр дэвшигчиддээ цаашдын ажилд нь амжил хүсэж багийн хуралдаа идэвхитэй оролцсон БӨМБИЙ багийнханд талархал илэрхийлье.

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛУУД ХУРАЛДАНА.

2025-01-10 94
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна гэсэн заалтын хүрээнд зохион байгуулагдах Багийн Засаг даргыг сонгох Иргэдийн нийтийн хурлууд дараах хуваарийн дагуу • 2025.01.20-ны Даваа гарагийн 12 цагт 1-р багийн ИНХ БӨМБИЙ багийн төвд • 2025.01.21-ны Мягмар гарагийн 12 цагт 2-р багийн ИНХ БАТХААН багийн төвд • 2025.01.22-ны Лхагва гарагийн 12 цагт 3-р багийн ИНХ ӨВӨРЗҮЛЭГТ багийн төвд • 2025.01.23-ны ПҮРЭВ гарагийн 12 цагт 4-р багийн ИНХ ХАРТОЙРОМ багийн төвд • 2025.01.24-ны Баасан гарагийн 12 цагт 5-р багийн сумын СОЁЛЫН төвд тус тус хуралдана. Иймд иргэд та бүхнийг багийн Засаг дарга сонгох Иргэдийн нийтийн Хуралдаа идэвхитэй оролцохыг УРЬЖ байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56-р зүйлийн 56.4 дэх хэсэгт Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна: 56.4.1. Багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой; 56.4.2. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх; 56.4.3.Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх; 56.4.4.Ялгүй байх шаардлагыг хангасан иргэд холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн 2025.01.17-ны 18 цагаас өмнө сумын Иргэдийн Төлөөгчдийн Хурлын мэргэжилтэнд хүлээлгэн өгнө үү. Холбогдох мэдээлэлийг сумын ИТХ-ын ажлын албанаас авна уу. 99023958, 99966452, 89404204

БАЯН-ӨНДӨР СУМЫН 2025 ОНЫ БАТЛАГДСАН ТӨСӨВ

2025-01-07 88
2024.12.25-ны өдрийн сумын ИТХ-ын хуралдаанаар батлагдсан 2025 оны батлагдсан төсвийг та бүрэнд танилцуулж байна. Тус хуралдаанаар 2025 оны сумын төсвийн орлогыг 581,731,600 төгрөг, нийт зарлагыг 1,872,644,700 төгрөг байхаар тооцож батлалаа. 2024 онд худалдан авах ажиллагаа нь зохион байгуулагдаж амжаагүй, гэрээний хугацаа оройтсон 4 ажил, шинээр 17 ажил үйлчилгээг ирэх онд хийхээр батласан байна.

2024 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭД ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2024-12-31 97
1. Оны тэргүүний удирдах ажилтан: Б.Магнай /ЕБС-ийн сургалтын менежер/ 2. Оны шилдэг төрийн албан хаагч: С.Дондов/ ЕБС-ийн багш/ П. Пүрэвсүрэн/ЭМТ-ийн эх баригч эмч/ 3. Оны шилдэг өрхийн үйлдвэрлэгч: Н.Үүрдбаярлах, Ц. Амарсанаа/ 5-р багийн иргэн/ 4. Оны шилдэг багш, дасгалжуулагч: Ч.Зинамэдэр/ЕБС-ийн биеийн тамирын багш 5. Оны шилдэг баг, тамирчин: Б. Пүрэвсүрэн ахлагчтай Сагсан бөмбөгийн “Шаркс баг” тамирчид 6. Оны Үндэсний спортын шилдэг тамирчин: Б. Ишдорж/ Шагайн харвааны Өрлөг багийн харваач/ 7. Оны шилдэг үндэсний спортын баг: Ц.Нямхүү ахлагчтай шагайн харвааны “Өрлөг баг” 8. Оны шилдэг үйлчилгээний ажилтан: Г.Гандолгор/ Цаг уурын өртөөний техникч/ 9. Ягааны нэрэмжит оны шилдэг үйлчилгээний ажилтан: Б. Батхүү / ЕБС-ийн дотуур байрны жижүүр/ 10. Спортын салбарын оны онцлох хүүхэд: Б. Эрхэмбаяр /11-ийн Б анги/ 11. Урлагын салбарын оны онцлох хүүхэд: О. Мөнхзаяа / 10-ийн А анги/ 12. Оны онцлох сурагч: Д. Батсанаа / 11-ийн Б анги/ Ж. Мөнхгэрэл /5-ийн Б анги/ 13. Үндэсний спортын шилдэг хүүхэд: Б.Балбаржав /7-ийн Б анги/ 14. Оны тэргүүний тариаланч: Б. Нармандах, Д. Нямхүү нарын нөхөрлөл 15. Оны тэргүүний хувийн хэвшил: Д.Батмөнх захиралтай /Ууган-Ундрам ХХК/

МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА

2024-12-30 96
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 334,980 мал тоолууллаа. Үүнээс: • Адуу-26,668 • Үхэр-15,449 • Тэмээ-313 • Хонь-185,054 • Ямаа-107,496 тоолуулсан байна. Баян-Өндөр сум аймгийн хэмжээнд нийт мал сүргийнхээ тоогоор 3-р байрт оржээ. Таван хошуу малын төрлөөр сумандаа тэргүүлсэн өрхүүд: • Адуу: Ягаанбандийн Батбаяр • Үхэр: Баатархүүгийн Мөнгөнцоож • Тэмээ: Сумъяадоржийн Алтансүх • Хонь: Жалбаагийн Баярхүү • Ямаа: Хорлоогийн Бат-Эрдэнэ Сумын хэмжээнд мянгат малчин өрх 68 болсноос энэ жил 11 өрх шинээр мянгат малчин болсон байна.

ЭМТ-ИЙН ШИНЭ БАРИЛГЫГ ХҮЛЭЭН АВЛАА.

2024-12-27 90
Азийн хөгжлийн банкны 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2023 оны 10 дугаар сард баригдаж эхлэсэн 10 ортой ЭМТ-ийн шинэ барилгыг улсын комисс 2024.12.27-ны өдөр хүлээн авлаа. ЭМТ-ийн орчин үеийн стандарт шаардлагыг хангасан анхны Эрүүл мэндийн төв манай суманд баригдаж дууслаа. Тухайн барилга нь хэвтэн эмчлүүлэгчийн тасаг, халдвартын тасаг, шүдний тасаг, уламжлалтын тасаг, төрөхийн өмнөх болон төрөх эмэгтэйчүүдийн тасаг, эмч ажилчдын амрах өрөө, албан тасалгаа, цахилгаан шат, гал тогоотой ариун цэвэрийн бие даасан байгууламж, тог тасарсан үед автоматаар ажиллах цахилгаан үүсгүүр, агааржуулалт, камерын систем бүхий орчин үеийн бүхий л зүйлсийг багтаасан барилга юм. Тухайн ЭМТ-ийн тавилга хэрэгслийг угсарч дуусаад 700 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг 2 дугаар сардаа багтаан суурилуулсны дараа ашиглаж эхлэх юм.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 2 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-12-25 103
Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 85.7% ирцтэйгээр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанаар: 1. Цахим шилжилтийг эрчимжүүлэх жилийн ажлын хэрэгжилт, үр дүнг дүгнэх тухай 2.Тохижилтийн жилийн ажлын хэрэгжилт үр дүнг дүгнэх тухай 3. Сумын засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгийн тухай 4. Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 5. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 6. Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн төслийн тухай 7. Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай 8. Эрүүл мэндийн төвийн тайлан 9. Соёлын төвийн тайлан 10. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай 11. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын ажиллах журам батлах тухай 12. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024-2028 оны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх страгтеги төлөвлөгөө батлах тухай 13. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны зөвлөлийн тайлан 14. Бусад гэх мэт асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

ХҮҮХДИЙН 10-Р ЧУУЛГАН БОЛЛОО

2024-12-16 90
Баян Өндөр сумын Хүүхдийн 10-р чуулган амжилттай зохион байгуулагдлаа. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг уг чуулганд 5-12 р ангийн төлөөлөл хүүхдийн зөвлөлийн сурагчид нийт 83 сурагч нэгэн өдөр чууллаа. Хүүхэд хамгааллын чиглэлээр 5 бүлэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж хэлэлцүүлгээс гарсан санал хүсэлтийг сумын хүүхдийн зөвлөлийн тэргүүн, засаг дарга С.Чулууншагайд уламжилж хүүхдийн элчийг сонголоо. Сумын хүүхдийн элчээр энэ удаа Аймгийн ИТХын төлөөлөгч Батсүхын Батмөнх, Энэ нутгийн унаган хүү 2007оны төгсөгч Аюурзанын Отгонбаатар нарын 2 эрхэмийг санал нэгтэйгээр сонголоо. Оролцсон бүх хүүхдүүдэд ЗДТГ-нийт 1.245.000 үнэ бүхий бугуйн цагийг гарын бэлэг болгон өглөө. Байгууллага бүр шилдэг сурагчдыг шагнаж урамшууллаа. Хүүхдийн чуулганыг дэмжиж оролцсон албан байгууллагууд хамтарсан багийнхандаа талархал илэрхийлье.Хүүхдийн төлөө гэсэн үйлс бүхэн дэлгэрч хүүхэд бүхэн хайрлагдаж хамгаалагдаж байх болтугай.. Сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг

ӨВЛИЙН ИДЭШ АРГА ХЭМЖЭЭНД БҮРТГЭЖ БАЙНА

2024-12-12 71
Өвлийн Идэш арга хэмжээ 2024 оны 12 сарын 12-ны өдрөөс 21-ний өдрүүдэд “ Хоршоологчдоос-Хотынхондоо” нэртэйгээр зохион байгуулагдана. Иймд оролцогчид мал эмнэлгийн газраас мах, сүүний гарал үүслийн бичгийг баталгаажуулах шаардлагатайг анхаарах. "Өвлийн идэш" нэгдсэн арга хэмжээ Улаанбаатар хотын 8-н байршилд зохион байгуулагдах юм байна. Байршил 1️⃣Баянгол дүүрэг 27 хороо "Улаанбаатар төмөр зам" 1000 машины зогсоол 2️⃣Баянзүрх дүүрэг 8 хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбай 3️⃣Жуков”ын талбай 4️⃣Чингэлтэй дүүрэг 5 хороо Барилгачдын талбай 5️⃣Сонгинохайрхан дүүрэг 20 хороо Номин агуулахын хажуугын Драгон терминалын авто зогсоол 6️⃣Хан-УУл дүүрэг Төв цэнгэлдэх хүрээлэн 7️⃣Багануур 8️⃣ Налайх Жич: Талбайн татвар түрээс байхгүй Иймд уг арга хэмжээнд оролцох малчин, хоршоод ХАА-н тасаг 89225087, 89937001 дугаарт бүртгүүлнэ үү.

ХАРХОРИНЫ ШҮҮХ ИРЖ АЖИЛЛАНА.

2024-12-10 67
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх 2024 оны 12 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд манай суманд ирж ажиллах тул Ажилласан жил нөхөн тооцох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоох, цэргийн алба хаасан хугацааг тогтоолгох зэрэг шийдвэр гаргах ажиллагаа болох та бүхэн доор дурдсан хүсэлтээ шийдвэрлүүлэх бол хувийн бэлтгэлээ хангаж байхыг хүсэж байна.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ II ДУГААР ХУРАЛДААН БОЛНО.

2024-12-03 86
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаан 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 10 цагт ЗДТГ-ын иргэний танхимд болно. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9028
7396 / 82%
1014 / 11%
293 / 3%
325 / 4%