Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Мэдээлэл


нийт 174

#ЗАР: ОЙН НОМД МАТЕРИАЛ АВЧ БАЙНА

2024-05-01 72
Баян-Өндөр сум, сургууль байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан ном бүтээх ажлын хэсэг нь ойн хүрээнд дараах 2 төрлийн номыг бүтээн хэвлүүлэхээр ажиллаж байна. Үүнд: 1. “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум: 100 жил” хэмээх нэртэй сумын албан түүхийн ном байна. Тус номд сумын түүхэн тойм, газар нутаг, өв соёл, хүн ам, аж байдал, алдартан гавьяатнууд, аж ахуйн нэгж байгууллага, холбоод, өнөөгийн байдал, нутгийн тухай таталбарууд гэсэн агуулгыг багтаана. 2. Хоёр дахь ном нь “Баян-Өндөрийнхөн” гэсэн нэртэй /нэрийг эцэслээгүй/ сумын уугуул, суугуул, эсхүл тус сумтай ажил, амьдралаараа холбогдсон хүмүүсийн намтар, дурсамж, тэмдэглэлийг багтаасан ном байх болно. Хоёрдугаар номд Та өөрийнхөө, аав ээж, өвөө эмээ, ураг удмынхаа талаарх намтар, дурсамж зэргийг мөнхжүүлэх боломж нээлттэй юм. Ингэхдээ ном бүтээх зардлыг иргэд өөрсдөө хариуцах ба тодорхой хэмжээний хураамж төлөх болохыг анхаарна уу! Номд оруулахаар ирүүлэх бичвэрийн шаардлага: - А4 хэмжээтэй 1-5 нүүрт багтаана. - 1-2 чанартай зураг ирүүлнэ. - Бичвэр болон зургийг 2024 оны 6 сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авна. Номд оруулах материалыг nyamdorj.s0516@gmail.com хаягаар илгээх, асууж тодруулах зүйл байвал 88804920, 99798948 дугаарын утсаар болон https://www.facebook.com/DUMUG?mibextid=ZbWKwL Санжаагийн Нямдорж гэсэн фэйсбүүк хаягаар холбогдоно уу! НОМ БҮТЭЭХ АЖЛЫН ХЭСЭГ

УУЛЗАЛТ ЭХЛЭЖ БАЙНА.

2024-04-16 90
Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, А.Адъяасүрэн нарын иргэд сонгогчидтой хийх тайлан уулзалт эхлэж байна.

АВТО ТЭЭВРИЙН ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2024-04-15 85
Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн үзлэг оношилгоо 14-ны ням гарагт эхлэх байсан боловч цаг агаарын хүндрэлээс шалтгаалан нэг өдрөөр хойшилж 4 дүгээр сарын 15, 16, 17-ны өдрүүдэд үргэлжлэн явагдахаар боллоо. Иймд та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, татвар, даатгал, зам ашигласан төлбөр, агаарын бохирдлын хураамж, улсын чанартай замын постоор нэвтэрсэн хураамжаа төлж үзлэг, оношилгоонд бүрэн хамрагдана уу.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XVII ДУГААР ХУРАЛДААН 2024 ОНЫ 04 САРЫН 19 НД ТОВЛОГДЛОО

2024-04-10 78
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XVII ДУГААР ХУРАЛДААН 2024 ОНЫ 04 САРЫН 19 НД ТОВЛОГДЛОО

ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ИРГЭДИЙН НӨХӨРЛӨЛӨӨР ГҮЙЦЭТГҮҮЛНЭ.

2024-04-10 75
умын төвийн хашааг нэгдсэн стандартад оруулж граниз хадах, будах, хашааг тэгшлэх, банзны зайг шахах, окардах, зэрэг ажлыг гүйцэтгэх иргэний бүлэг, нөхөрлөлийг шалгаруулж дээрхи ажлыг гүйцэтгүүлнэ. Сумын төсвөөс окар, гранизны будаг, хаалга, хаалганы шон будах будаг зэргийг авч өгөх бөгөөд тухайн хашааг өмчлөгч иргэн граниз хийх банзны үнэ, хашаа тэгшлэх, зай шахах, будах, окардах зэрэг үйлчилгээний хөлсөө өөрсдөө бүрэн хариуцна. Өөрсдөө тухайн ажлуудыг гүйцэтгэх иргэнд окарыг олгож будагаа өөрөөсөө гаргаж будна. Сумын төвийн хашаа нь цагаан өнгийн гранизтай, улаан хүрэн өнгийн окартай, хаалганы шон нь цагаан, хашааны хаалганы дэвсгэр өнгө нь ногоон хүрээ нь цагаан өнгийн будагтай байна. Холбогдох мэдээлэлийг ЗДТГ-ын байранд ирж эсвэл 85110598, 99043867, 95655050 дугаараар холбогдож авна уу.

ТЕНДЕР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

2024-04-09 73
2024 оны ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нийтийн Нийтийн эзэмшлийн гудамж талбайд 6 ширхэг цамхагт гэрэлтүүлэг тавих тендер зарлагдлаа. Сонирхсон хуулийн этгээд төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn хаягаар худалдан авах ажиллагаанд оролцох боломжтой.

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

2024-04-04 59
2024 онд санхүүжүүлэх худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг та бүхэнд хүргүүлж байна. Эдгээр ажлыг орон нутгийн хөгжлийн сан болон Малын тоо толгойн албан татвар, сумын давсан орлогоос санхүүжүүлэхээр сумын ИТХ-ын 2023.12.08-ны өдрийн тогтоолоор батласан бөгөөд батлагдсан хуваарийн дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулж олон нийтэд хүргэж ажиллах болно. Худалдан авах ажиллагаанд шалгуур хангасан иргэн, Аж ахуйн нэгжүүд оролцож болох бөгөөд тендер шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn-р дамжуулан явуулна.

100 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ТОВ ГАРЛАА

2024-04-02 149
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургууль байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам 2024.07.27-28-ны өдрүүдэд болох тов гарлаа. Батлагдсан товын хүрээнд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 4 дүгээр сард баяр наадмын хөтөлбөр, хуваарийг батлан гаргах бөгөөд тухайн үед нь мэдээлэх болно.

ГЭДАНДАРЖААЛИН ХИЙДИЙГ ШИНЭЭР БАРИХ

2024-03-29 88
Баян Өндөр сум байгуулагдсаны 100 жилийн ойд Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх БШДС- ийн дэд захирал Б.Жамбалын санаачлагаар Гэдандаржаалин хийдийг шинээр барих буяны үйлсэд унаган нутгийн иргэд, сүсэгтэн олон та бүхэн идэвхтэй оролцоно уу хэмээн уриалж байна. Дэмжигч : Баян Өндөр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Баян Өндөр сумын иргэдийн хурал, Засаг Даргын Тамгын Газар, Баян-Өндөр Сум Гэдандаржаалин Хийд ; Баригдаж эхлэх: 2024.4.20 ашиглалтанд орох: 2024.7 сар Хандивын данс: 5028129063 Б.Жамбал /жич: Хандивын данс зарцуулалт ил тод бөгөөд МУ -ын гавьяат багш Ж. Чимэдрэгзэн болон гишүүдийн оролцоотой байх / Хандивын хүлээн авалт : Гандан Тэгчэнлин Хийд их гэр 2024. 4. 5 ны 17 цаг Түшээт хан аймгийн Далай гүний хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Баянөндөр сум нь Энх-Амгалангийн 31 он буюу 1692 онд анх байгуулагджээ. Далай гүний хошууны гол хийд болох Далай гүнгийн хүрээ нь одоогийн Есөн Зүйл сумын төв Цагаан овооны энгэрт 1801 онд Пунцаг ламын санаачилгаар анх байгуулагдсан ба 4 аймаг, 6 дацан, 16 дуган сүмтэй 1500 ламын данстай Дашчойнхорлин хийд нэртэйгээр байгуулагджээ. Тус хүрээг нутгийн ардууд Шанхын уулнаас дуганы мод, Дөлгөөн уулнаас боржин чулууг олон тооны үхэр хайнагаар зөөж хятад мужаан шаварчин нараар бариулсан түүхтэй. Хошууны төвд хуралтай болох зорилгоор Далай гүнгийн хүрээний нэгэн жас болох Харзтайн сүмийг хошууны сүүлчийн засаг ноён Алтанхуягийн санаачилан Баян-Өндөр сумаас хойш 10 орчим км-ийн зайд Өндөр улаан уулын өвөр харзтайн голын эрэг дагуу 1900 оны үед барьж байгуулсан . Тус дуганы чулууг Дөлгөөн хайрханы Сэнжит цохио хэмээх газраас бэлтгэсэн бөгөөд уртаашаа жаран жан өргөөшөө арван жан хэмжээтэй том дуган байжээ. 1991 онд сүсэгтний холбоо байгуулагдан анхны даргаар хүний их эмч Даажамба, 1992 онд С.Батмөнх, 1994 онд Г.Чагнаадорж, 1997 онд Ц.Цэнд нар сонгогдон ажиллаж байсан ба мөн тус холбооны үе үеийн идэвхитэн гишүүд болох сүсэгтэн Даваагийн Суурь, Төмөртогоо, Цэдэндоржийн Дагий, Я.Дагвадорж, Дашдоржийн Өлзийбат, Шоовдор, Гүндэгмаа, Д.Бадамсүрэн нарын хүмүүс идэвхи зүтгэл гарган оролцож сүсэгтэний холбооний тэргүүн Цэдэнбалын Цэнд бээр санаачлан өвгөн лам нар сүсэгтэн олны дэмжлэгтэйгээр 1997 онд сум хөгжүүлэх сангаас 1.1 сая төгрөгийн зээл авч мөн сүсэгтэн олны хандив тусламжаар нийт 5.5 сая төгрөгийн өртөгтэй дуганыг бариж ашиглалтанд оруулан одоог хүртэл 27 дахь жилдээ хурал ном хурсаар байна. Дуганы барилгыг Д. Өлзийбат багшийн заавар зөвлөгөөн дор хүү Өлзийбатын Баяндуулдах, Бүрэнмэндийн Баасанжав, Батцэрэнгийн Баасанжав, Гомбын Цэдэнсодном нар бүтээн босгосон байна. Шинэ дуган ашиглалтанд ороход тусалсан нэр бүхий эрхэмүүдээс дурдвал: Д.Ёндон /Дөөдөө/, Ядамсүрэн /Уваа/, Улаанбаатараас УИХ-ын гишүүн Лүндээжанцан, Ц.Дагий /өндөр настан/, Д.Суурь тэргүүтэн сумын ард иргэд бүх нийтээр оролцон хандив өргөж барьсан бөгөөд хурлын ширээ, түй мандалын хэрэгсэл тэргүүтэнг Дашдоржийн Өлзийбат урлаж, жавданг Сүрэнгийн Шатар, Бурханы гүнгэрваа зэргийг багш асан Мянганбуугийн үр хүүхдүүд хийж гүйцэтгэжээ. ​Хурал номоо дахин сэргээхэд бие сэтгэлээ зориулж хоёргүй сэтгэлээр зүтгэсэн өвгөн лам нараас дурдвал: Тэргүүн лам Д.Ёндон /дөөдөө/, Унзад лам Ядамсүрэн /уваа/, Шанхын баруун хүрээний их унзад Майдарын Даваа, Ө.Балдангомбо, С.Готов, Б.Юндэн, Ёндонжамц, Д.Цэнд, тэргүүн лам Б. Мандахбаярын өвөг эцэг Ёндон, Мажаа, Дамдинсүрэн, Гүр, Цэрэндагва, Лувсанцэрэн нарын олон дээдсүүд хурлын дэг жаяг, ая дан, чого чагланг орхигдуулалгүй хойч үедээ дахин залгуулаад ертөнцийн мөнх бусыг үзүүлэн бурхны орондоо морилжээ. Баян-Өндөр сумын сүсэгтэн олны буянт үйлсэд зориулан лам Лувсан-Осор, Ц.Дагий нар 2000 онд анхны суваргыг байгуулж, дараа нь 2003 онд уран барималч Д.Баасанжавын дурсгалд зориулж, мөн Мандахын Олзвой түүний хүүхдүүдээс зориулсан буяны суваргууд Баян-Өндөр сумын төвд бүтээгдсэн. Мөн лам Лувсан-Осор, Дагий нар Ганжуурын 108 ботийг сумынхаа хийдэд өргөсөн байна. Мөн Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин хийдийн лам Ч.Балжинням ах дүү, шавь нарын хамт, бурхан болооч Ц.Дагий үр хүүхдүүдийн хамт гадна байрлах Сүм дээвэр бүхий ганжуурын хүрд , Эдүгээ 103 сүүдэр зооглож буй тус харьяат жолооч өндөр настан Ц. Санжаадорж / Сэргэлэн Санжаа/ үр хүүхэд ах дүүсийн хамт Ганжуурын эргэдэг хүрд, Цагдаагийн Ерөнхий газрын дэд, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга хурандаа Д. Ядамдорж ах дүүсийн хамт сүмийн үүдэнд байрлах чулуун хоёр чулуун арслан, бурхан болооч С.Шатарын хань үр хүүхдүүдээс чулуун сангийн войпор, Бумбат зүрх ХХК-ын захирал Г. Ичинхорлоо үр хүүхдүүд, ах дүүсийн хамт Арслант ширээ тэргүүтнийн бүтээн залсан. Хийдийн барилгыг хуучин модон худгийн палкаар бүтээн босгосон бөгөөд барилгын суурь маш намхан, бат бөх бус учир жил ирэх тутамд мод нь илжирч суулт өгөн нурахад хүрээд байна. 2022 оны 9-н сард дулааны шугамд холбогдсоноор хүйтэн сэрүүн улиралд ч хурал ном тогтмол хурах нөхцөл боломж бүрдээд байна. 2023 онд МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШДСургуулийн дэд захирал Б.Жамбал бээр санаачлан Баян-Өндөр сум байгуулагдсаны 100 жилийн ойн ажлын хүрээнд хийдэд Арван хангал тэргүүтэн сахиус шүтээнүүдийг бүтээлгэн залав. Тодруулбал: бурхан болооч Монгол улсын сайн малчин Чүлтэмийн Аюурзаны хань П.Цэрэнхүү үр хүүхдүүдийн хамтаар Бурхан багш, Манал, Лхам сахиус залсан бол Гонгор сахиусыг Д.Өлзийбатын үр хүүхдүүд,бурхан болооч Дампилын Чулуугын хань Гэлэгпил үр хүүхдүүдийн хамт, Дамдинчойжоо сахиусыг бурхан болооч Юндэнгийн Гансүхийн хань Нансалдулам үр хүүхэд ах дүүсийн хамт , Намсрай сахиусыг бурхан болооч Д. Ханхайн , Л.Нэргүй нарын үр хүүхдүүдээс, Жамсран сахиусыг /Ханхар Лувсанцэдэн өвгөний гол шүтээнийг / бурхан болооч Гомбын Сэр-Одын хань Л. Цэрэндулам үр хүүхэд, ах дүүсийн хамт, Очирваань сахиусыг Даваагийн Суурь гуай үр хүүхдүүдийн хамт, Шалши сахиусыг сүсэгтэний холбооний тэргүүн асан Цэдэнбалын Цэндийн хань Пүрэвжаргал үр хүүхдүүд болон хүргэн С.Гансүх захиралтай “Дэлгэрэх билэг” ххк-аас , Цамба сахиусыг талийгаач Сайнбуянгийн Бавуугийн үр хүүхэд ач зээ нараас тус тус бүтээлгэн залсан байна. Гэдандаржаалин хийд нь одоогоор 6-н лам, 1 үйлчлэгч нийт 7-н хүний бүрэлдэхүүнтэй байнгын хурал номын үйл ажиллагаа явуулж байна. Эрхэм буяны садан та бүхнийг төрөлх сумынхаа 100-н жилийн ойд бодитой хөрөнгийг оруулан Гэдандаржаалин хийдийг шинээр бүтээн байгуулах буяны үйлсэд өөрийн бие хэл сэтгэлийн өглөгийг харамгүй хайрлан идэвхийлэн оролцохыг уриалж байна. Төрсөн нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд оруулсан буян тань арван зүгтээ түгэн дэлгэрч та болон таны эцэг дээдэс үр хүүхдүүдэд тань номын цагаан буян орших болтугай.

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУД ДОХИОГООР ЖАГСЛАА.

2024-03-28 73
Монгол улсын засгийн газрын 2011 оны 339, 340-р тогтоолоор Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг жилийн бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хонгийн 4 дэх өдрийн 16-н цагт зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнд ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, иргэдийг цуглуулж дадлага сургуулилт хийж, ЕБС-ийн 300 гаруй хүүхдүүдийг ЕБС дээр нь цуглуулж газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах сургалт мэдээллийг өгч ажиллаа.

ӨВӨРЗҮЛЭГТ 3-Р БАГТ ҮҮРЭН ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ТАВИГДАНА

2024-03-26 83
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИТХ-аас 2024 оныг “ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАСАН. ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ҮҮРЭН ХОЛБООНЫ СҮЛЖЭЭГҮЙ ӨВӨРЗҮЛЭГТ 3-Р БАГИЙН НУТАГ ИХ ТЭРЭМ УУЛАНД ҮҮРЭН ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ТАВИГДАНА.💯💯💯 ОЛОН ЖИЛ СҮЛЖЭЭТЭЙ БОЛОХ АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ БАЙСНЫГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГСӨН Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэн ТАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.👏👏👏

ТӨЛИЙН ӨВС ТАТАН АВЛАА

2024-03-25 124
Мал төллөж байгаатай холбоотойгоор төлийн нарийн ногоон өвс 2024.03.24-ний өдөр татан авлаа. Тухайн өвсийг өрхөд тоо харгалзахгүйгээр нэг боодол өвсийг 17500 (арван долоон мянга таван зуу) төгрөгөөр сумын нөөцийн цэгээс 2024.03.25ны өдрөөс эхлэн борлуулна. Та бүхэн ЗДТГ-ын нярав Н.Дэлгэрбатад мөнгөө тушааж харьяалал харгалзахгүй өвс авч болно.

ХОГИЙН ЦЭГТ ИЛ ЗАДГАЙ АСГАСАН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ.

2024-03-23 174
Хогийн цэгт ил задгай асгасан хог, малын сэг зэмийг нүхэн дотор хийх, цэвэрлэх ажлыг тохижилт үйлчилгээ хариуцсан ажилтнууд хийж байна. Иргэд хог хаягдлаа ил задгай хаяхгүй зориулалтын нүхэнд хийж байхыг УРИАЛЖ байна.

2024 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР СПОРТ ЗААЛ БҮХИЙ 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛНЭ

2024-03-14 125
2024 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР СПОРТ ЗААЛ БҮХИЙ 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛНЭ

ХАВРЫН БАЯР 2024 СПОРТЫН НААДАМ БОЛНО

2024-03-13 97
Та бүхэнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хаврын баяр-2024 спорт тэмцээний удирдамжийг танилцуулж байна. Энэ жил Д. Бум-Эрдэнэ багштай 2012 оны төгсөгчид зохион байгуулж байгаа билээ. Удирдамжтай танилцаад тэмцээндээ идэвхитэй оролцоорой. Тэмцээнд нь амжилт хүсье.

МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН БУДАА ОЛГОЖ БАЙНА

2024-03-11 95
ХХААХҮЯамнаас Өвөрхангай аймагт олгосон 900тн улаан буудайг Аймгийн онцгой комиссын шийдвэрээр сумдад хуваарилсан. Манай суманд хуваарилагдсан 1828 шуудай улаан буудайг сумын малчин өрхүүдэд тус бүр 2 шуудайг олгож байгаа бөгөөд нэг шуудай будааны үнэ 10.0 ( арван мянга ) төгрөг, аймгийн нөөцөөс хуваарилсан 1824 боодол өвсийг малчин өрх тус бүр 2 боодлоор тооцож, ( нэг бүр нь 18.0 төгрөгийн үнэтэй ) Монгол улсын засгийн газрын нөөцөөс малчин өрх бүрд 10кг гурил, 5кг будааг үнэ төлбөргүй олгож буй тул та бүхэн өрхөд хуваарилагдсан зүйлсээ 3 дугаар сарын 15-ны өдөртөө багтаан ирж авна уу.

БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЛАА.

2024-03-06 94
2024.03.06-ны өдөр БОХУБ Д.Рагчаагаар ахлуулсан ажлын хэсэг Аргаль хонинд өвс тавьж өгч биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Дараагийн арга хэмжээг 3дугаар сарын 26-ны Мягмар гарагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-03-01 103
2024 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 14:00 цагт 85,7%-ийн ирцтэйгээр иргэний танхимд хуралдаа. 👉Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. 1️⃣ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасны дагуу Сонгуулийн хэсэг байгуулах тухай 2️⃣ Сонгуулийн сурталчилгааны зураг, самбар байгуулах байршлыг тогтоох тухай 3️⃣ Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай 4️⃣ Баян-Өндөр сум байгуулагдсаны 100-н жилийн ойг угтсан ажлын явцын тухай 5️⃣ Баян-Өндөр сум байгуулагдсаны 100-н жилийн ой угтсан номны ажлын хэсэг байгуулах тухай 6️⃣ Хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөө батлах тухай асуудлын талаар тус, тус хэлэлцэж баталлаа.

Луу жилийн анхны улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Ням гарагт болно.

2024-02-22 89
Хилэнт эх" хэмээх Луу жилийн анхны улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдааныг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, аймгийн арслан Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит болгон 2024 оны хоёрдугаар сарын 25-ны Ням гарагийн 13:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулна. Уг барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1,5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 0,6 сая төгрөг гардана. Мөн зодоглох 128 бөхөд гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулах юм. Монголын Үндэсний Бөхийн Холбоо

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАЯН-ӨНДӨРЧҮҮДЫН САР ШИНИЙН ЗОЛГОЛТОД УРЬЖ БАЙНА✨

2024-02-19 95
Элгэн түмэн та бүхэндээ XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. ✅Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн золголтод Баян-Өндөр сумын уугуул, суугуул нийт иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 📅Хэзээ: 2024.02.25-ны өдрийн 09:00 цагт 📥Хаана: Монгол бөхийн өргөө 📱Холбоо барих утас: 9099-6088, 8895-5576 Эх сурвалж : Өвөрхангай Аймгийн Баян-Өндөр сумын нутгийн зөвлөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%