Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэдээлэл


нийт 273

НИЙТИЙН СОНСГОЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-04-30 42
2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд “Баян-Өндөр сумын 2020–2024 оны Эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайлан, төсвийн гүйцэтгэл” сэдвийн хүрээнд нийтийн сонсгол амжилттай зохион байгуулагдлаа. Сонсголд бүртгүүлсэн иргэд оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн, холбогдох асуудлаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн нь шинэ шийдэл, санаачилга боловсруулахад чухал хувь нэмэр орууллаа. Нийтийн оролцоо, ил тод байдлыг хангах энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлье. Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын Алба

АЙМГИЙН БҮСИЙН УРАЛДААНЫ ТОВ БАТЛАГДЖЭЭ.

2025-04-23 60
Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025.04.23-ны өдрийн А/305 дугаар захирамжаар Хаврын хурдан морины уралдаан зохион байгуулах товыг тогтоожээ. Энэхүү захирамжийн хүрээнд Баян-Өндөр суманд 5 дугаар сарын 9-ний өдөр доод гурван насны зүүн бүсийн уралдаан зохион байгуулагдана

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛНО.

2025-04-22 55
2025 оны 05 сарын 03 нд Сумын аварга шалгаруулах ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ тэмцээн болно. Эрхэм харваачид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

БАХАРХАМ МЭДЭЭ

2025-04-11 65
Баян-Өндөр сумын ЕБС-ийн багш Дондов Санжаадорж-ын бэлдсэн сурагч О.Дүүрэнбаяр Түүхийн улсын олимпиадаас хүрэл медаль хүртжээ. Ингэснээр С.Дондов багшийн бэлдсэн сурагчдаас хоёр дахь удаагаа улсын олимпиадаас медаль хүртэж, сумын сургуулийн түүхэн амжилтыг гаргаад байна. Бахархам амжилт гаргасан сурагч О.Дүүрэнбаяр болон бэлтгэсэн багш С.Дондов нарт халуун баяр хүргэж, улам их амжилт хүсэн ерөөе.

НИЙТИЙН СОНСГОЛ ХИЙНЭ.

2025-04-09 53
Сонсголын сэдэв: “ Баян-Өндөр сумын 2020-2024 оны Эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайлан, төсвийн гүйцэтгэл Нийтийн сонсголд оролцох ажиглагчийн тоо: 15 ( Ажиглагч нь сонсголын үед асуулт асуух, үг хэлэх эрхгүй оролцоно) Нийтийн сонсголд оролцогчийн тоо: Тоо заахгүй (Сонсголд зөвхөн бүртгүүлсэн иргэд оролцох бөгөөд оролцогчоор бүртгүүлсэн иргэд нь асуулт асуух, үг хэлэх эрхтэй оролцоно) Сонсгол зохион байгуулах өдөр цаг: 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 10:00 цагт Нийтийн сонсгол зохион байгуулах газар: Сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний Танхим Холбоо барих утас: 99966452, 89404204 БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛ ЗАРЛАГДЛАА

2025-04-08 58
Төсөл хүлээн авах хугацаа Эхлэх: 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дуусах: 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 09:00 цаг хүртэл төслийн материалыг хүлээн авна. ✅Төсөл ирүүлэхдээ төслийн шаардлага, шалгуур, бичиг баримтын бүрдлээ сайтар хангаж цаасаар болон, purewdulam@ov.gov.mn хаягаар ирүүлнэ үү. ✅Дэлгэрэнгүй мэдээллийг: 88014700

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 3 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2025-03-27 71
Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаан 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанаар: 1. ИТХ-ын Ёс зүйн дүрэм батлах тухай 2. ИТХ-ын Ёс зүйн хорооны журам батлах тухай 3. Сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай 4. Хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнгийн тухай 5. Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх 2025 оны төлөвлөгөө батлах тухай 6. Өвөрхангай аймгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох салбар чиглэлийг тогтоох тухай 7. Төсөл сонгон шалгаруулах хороо болон хяналтын зөвлөлийн журамд заасны дагуу шинэчлэх 8. Төсөл сонгон шалгаруулах товыг зээлийн эргэн төлөлт санхүүжилтийн товыг тогтоох тухай 9. Эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын тухай 10. Нийтийн сонсголын тов тогтоох тухай 11. Мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулах хүсэлт уламжлах тухай 12. Хамтарсан баг байгуулах тухай 13. ОНХС-ийн батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай Бусад гэх мэт асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

АВТО ТЭЭВРИЙН ҮЗЛЭГ ОНОШИЛГОО БОЛНО

2025-03-26 51
Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар захирамжаар 2025.04 дүгээр сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд манай суманд Авто тээвэр, өөрөө явагч, хэрэгслийн улсын үзлэг, оношилгоо явагдана. Иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд оруулахын тулд; -Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх, -Жолоочийн хариуцлагын даатгал хийлгэх -Тээврийн хэрэгслийн бэлэн байдлаа хангаж оролцоно уу.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН БАГ ИРЖ АЖИЛЛАЛАА.

2025-03-24 66
Төрийн албаны зөвлөлөөс улсын хэмжээнд энэ жил 330 сумын хэмжээнд хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд энэхүү шалгалтын хүрээнд ТАЗ-ийн сонгон шалгаруулалтын газрын референт О.Болор-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг 2025.03.23-24-ний өдрүүдэд манай суманд ажиллалаа. Хяналт шалгалтын хүрээнд Төрийн албан хаагчдын хувийн хэргийн бүрдүүлэлт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, Албан тушаалын тодорхойлолтыг үзэж хууль бус томилгоо байгаа эсэхэд хяналт тавьж, нийт төрийн албан хаагчдад сургалт мэдээлэл өглөө. Орон нутгийн зүгээс төрийн албанд тулгамдаж буй зарим саналыг ажлын хэсэгт уламжиллаа.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ, АЖЛЫН АЛБАНД, АЙМГИЙН ИТХ-ААС ЗӨВЛӨН ТУСЛАХ, ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ХИЙЖ БАЙНА

2025-03-19 61
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Багийн иргэдийн Нийтийн хурлын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрхлэн явуулах чиглэлээр зөвлөн туслах, чадавхижуулах сургалтыг Аймгийн ИТХ-ын дарга Т. Нарангарав, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С. Ундрах нараар ахлуулсан, Аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, төлөөлөгчдөд нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг, ИТХ-ын хуралдааны зохион байгуулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт, орон нутгийн төсөв, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэн батлах, хяналт тавих үйл явцын талаар сургалт хийж, зөвлөн туслах үйл ажиллагаа явууллаа.

АРВАЙХЭЭР ХОТ ДАХЬ БАЯН-ӨНДӨР СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО.

2025-03-14 56
Элдэв эрдэнэт хэмээх МОДОН МОГОЙ жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билигт сайн өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хот дахь БАЯН-ӨНДӨР сумын нутгийн зөвлөлийн золголт өргөн дэлгэр сайхан боллоо. Золголтыг БАЯН-ӨНДӨР сумын АРВАЙХЭЭР хот дахь нутгийн зөвлөл амжилттай зохион байгууллаа. Баян-Өндөр сумын нутгийн удирдлагын төлөөлөл болох Засаг даргын орлогч Д.Нямсүрэн, Тамгын газрын дарга Д.Сонинбаяр, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.Цэрэндулам, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Дашдэлгэр нар золголтод оролцлоо. Золголтод хүрэлцэн ирсэн БАЯН-ӨНДӨРЧҮҮДДЭЭ эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН НЭГДСЭН ЗОЛГОЛТ БОЛЛОО.

2025-03-09 63
Өвөрхангай аймгийн Улаанбаатар хотод оршин суудаг иргэдийн нэгдсэн золголт МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД болж өндөрлөлөө. Энэхүү золголтын хүрээн БАЯН-ӨНДӨРЧҮҮД өнөр олуулаа цуглаж бөхийн өргөөнд золголтоо хийлээ. Золголтод хүрэлцэн ирсэн эрхмүүдээс дурдвал Монгол улсын арслан, гавьяат дасгалжуулагч Б.Ганбаатар, гавьяат эдийн засагч А.Зангад, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Түдэвренчин, Б.Дэлгэр, Гавьяат багш Ж. Чимэдрэгзэн, Үйлчилгээний гавьяат ажилтан Мөнхбайна, Далайжаргал, гавьяат малчин Н.Ягаанбанди, Монгол улсын гавьяат жүжигчин Д.Ганбаатар, Гандандтэгчилэн хийдийн дэргэдэх Шашины их сургуулийн дэд захирал Доктор Б.Жамбал, Монгол улсын хошой мэргэн Т.Баярбат, Монгол улсын мэргэн Б.Алтанхуяг, Улсын начин Т.Довчинсэмбээ нарын зэрэг алдартан, ахмад настнууд, нутгийн түмэн хүрэлцэн ирж оролцлоо. Хүрэлцэн ирсэн нийт БАЯН-ӨНДӨРЧҮҮДДЭЭ баярлалаа. Та бүхэнд аз жаргал сайн сайхныг хүсье.

МОДОН ЛУУ ЖИЛИЙН МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ СУМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООГООР ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН БУМБАТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО ШАЛГАРЛАА.

2025-02-28 55
Монголын үндэсний бөхийн холбооноос Монголын Үндэсний Бөхийн Холбоо- Үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлж байгаа сум, аймгийн салбар холбоод, дэвжээдээс тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагааг дүгнэж, сар шинийн босгон дээр тухайн жилийн шилдэг салбар холбоо, дэвжээг шалгаруулсан байна. Сумандаа тогтмол барилдаан зохион байгуулж, сум аймгийнхаа бөхчүүдийг тогтмол бэлтгэл сургуулилалтад хамрагдах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын "Бумбат" үндэсний бөхийн холбоо “ЛУУ ЖИЛИЙН ШИЛДЭГ СУМЫН БӨХИЙН САЛБАР ХОЛБОО”-оор шалгарлаа. Шагналыг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Цэрэндашдоржийн МАГАЛЖАВ Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын "Бумбат" үндэсний бөхийн холбооны тэргүүн, аймгийн алдарт уяач Ичинхорлоогийн НАРАНЦОГТОД гардууллаа. Монгол улсын Сумын шилдэг Бөхийн салбар холбоогоор шалгарсан Бумбат Үндэсний Бөхийн Холбоо-ны хамт олон та бүхэн баяр хүргэж, ажлын их амжилт сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнх ивээж байх болтугай.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМААС АНХНЫ ГАВЬЯАТ МАЛЧИН ТӨРЛӨӨ.

2025-02-28 57
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Батхаан багийн малчин Нанзадын ЯГААНБАНДИ нутаг усныхаа нэрийг алдаршуулж МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛЧИН цол хүртлээ. Н.Ягаанбанди нь -1997 онд УЛСЫН АВАРГА МАЛЧИН -2014 онд АЛТАНГАДАС ОДОН -2022 онд ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ ОДОН хүртэж байсан бол өнөөдөр ийнхүү МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛЧИН хэмээх эрхэм хүндэт цол хүртэж Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас төрсөн анхны ГАВЬЯАТ МАЛЧИН боллоо. Монгол улсын гавьяат малчин Н.ЯГААНБАНДИ танд болон танай гэр бүлд БАЯР ХҮРГЭЖ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

САР ШИНИЙН БАРИЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2025-02-25 51
Элдэв Эрдэнэт хэмээх хөхөгчин могой жилийн сар шинийн барилдаан амжилттай зохион байгуулагдлаа. Өсвөрийн 24 бөх, улс, аймгийн цолтой 48 бөхийн барилдаан зохион байгуулагдлаа. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул сумын заан Мижиддоржийн Лхагвасүрэнгийн хүү Хужирт сумын харьяат аймгийн начин Одбаяр түрүүлж Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат сумын Заан М.Мөнхбат үзүүрлэж Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат залуу бөх Дарамбазарын Өсөхбаяр шөвгийн 3-д шалгарч мөн УРАН БАРИЛДААНЫ шагналыг хүртлээ. Дунд шөвгийн 6-д Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат аймгийн начин Г.Пүрэвдорж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат сумын заан Ц.Амгаланбаатар, Сумын начин Э.Адьяахүү нар шалгарлаа. Өсвөрийн 24 бөхийн барилдаанд Түрүү 12-ын А ангийн сурагч Жаргалбатын ГАНБАЯР Үзүүр Мөнхсайханы ДАГВАДОРЖ 3-р байр 10-ын А ангийн сурагч Мэгзэмийн ЭРДЭНЭХҮҮ 4-р байрт 12-ын А ангийн сурагч Бямбадоржийн ДАВААЖАРГАЛ 5-р байрт 12-ын А ангийн сурагч Үйтүмэнгийн ДАМДИН 6-р байрт 10-ын Б ангийн сурагч Жаргалсайханы Рэнзэнчимбэ нар шалгарлаа. Тухайн барилдааныг 3-р багийн иргэн, Сумын аварга малчин Мягмаржавын НЯМХҮҮ- 1 сая төгрөг. Сумын заан Чимэддагвын АЛТАНТҮЛХҮҮР 400.0 ( 400 мянган ) төгрөг. ЗДТГ-300.0 ( 300 мянга )төгрөг. нийт 1700.0 ( 1 сая 700 мянга ) төгрөгөөр ивээн тэтгэж зохион байгууллаа.

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

2025-02-24 55
Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН болсон нэр бүхий малчдын шагналыг Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын дарга Т. Эрдэнэбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2025.02.22-23ны өдрүүдэд гардуулан өглөө. Энэ онд АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН өрхөөр БӨМБИЙ 1 дүгээр багийн малчин - Ханхайн БОЛД эхнэр Раднаабазарын БУЯНХИШИГ, - Рэнцэнбазарын МАНДАЛ эхнэр Хаянхярваагийн УРТНАСАН - Монхоодойн ИХЗОРИГ эхнэр Догообандийн БАТЗАЯА БАТХААН 2 дугаар багийн малчин - Цэвэгсүрэнгийн БАЯНМӨНХ эхнэр Дашпунцагийн БААСАНЖАВ ӨВӨРЗҮЛЭГТ 3 дугаар багийн малчин -Цэгмидийн МӨНХСАЙХАН эхнэр Шоовдорын ДОРЖХАНД ХАРТОЙРОМ 4 дүгээр багийн малчин -Жанлавын МӨНХСАЙХАН эхнэр Далайн МАГВАНХҮҮ БУМБАТ 5 дугаар багийн малчин - Дашзэвэгийн БАЯНДУУЛДАХ эхнэр Дашинжавын ОЮУНЧИМЭГ - Дашзэвэгийн БАЯНДЭЛГЭР эхнэр Болдбаатарын ЦЭНД нар шагналаа гардан авлаа. Аймгийн аварга малчин өрхүүдэд сумын зүгээс ТАЛАРХАЛ илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. 2024 оны ажил хөдөлмөрөө үнэлүүлж АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН өрх шагналыг хүртсэн нийт малчдадаа эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

БАЯН-ӨНДӨР СУМААС "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" ТӨРЛӨӨ.

2025-02-23 55
Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Бөмбий 1 дүгээр багийн малчин Долгорсүрэнгийн Нямзав, түүний гэргий Дондогийн Энхтуяа нар 1983 оноос хойш тасралтгүй 42 жил мал аж ахуйн салбарт ажилласан тэрээр ийнхүү хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж, Монгол Улсын аварга малчин гэх хүндтэй шагналыг хүртлээ. Танд болон танай гэр бүлд баяр хүргэж, цаашдын ажил, үйлсэд нь амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ БАТЛАМЖИЛЛАА.

2025-02-19 61
2025 оны 1 дүгээр сарын 20-ноос 24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан багийн ИНХ-аар олонхын санал авсан багийн Засаг дарга нарыг батламжилах, БИНХ-ын хуралдаан даргалагч нарын тамга гардуулах арга хэмжээ боллоо. БИНХ-ын хуралдаан даргалагч, багийн Засаг дарга нарт хандан сумын ИТХ-ын дарга С.Баянжаргал, сумын Засаг дарга С.Чулууншагай, ЗДТГ-ын дарга Д.Сонинбаяр нар үг хэлж, амжилт хүслээ. Шинээр томилогдсон БЗД нартай батламжийг үзэглэж, томилсон шйидвэрийг төрийн тамганы хамт гардуулан өглөө. -Бөмбий 1 дүгээр БЗД-р Аваргын ГАНБААТАР -Батхаан 2 дугаар БЗД-р Номхүүгийн ДЭЛГЭРБАТ -Өвөрзүлэгт 3 дугаар БЗД-р Шоовдорын Гүрдорж -Хартойром 4 дүгээр БЗД-р Нацагдоржийн ГЭНДЭНЖАМЦ -Бумбат 5 дугаар БЗД-р Энхбатын ЖАНЛАВ нар томилогдож -Бөмбий 1 дүгээр БИНХ-ын хуралдаан даргалагч Бандийн ЛХАГВАСҮРЭН -Батхаан 2 дугаар БИНХ-ын хуралдаан даргалагч Мягмардоржийн БАТ-ЭРДЭНЭ -Өвөрзүлэгт 3 дугаар БИНХ-ын хуралдаан даргалагч Батдэлгэрийн ЁНДОНЖАМЦ -Хартойром 4 дүгээр БИНХ-ын хуралдаан даргалагч Шийтэрийн ЛХАМСҮРЭН -Бумбат 5 дугаар БИНХ-ын хуралдаан даргалагч Мөнхдэлгэрийн ЭНЭБИШ нар тамгаа гардан авлаа. ТА БҮХЭНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

МЯНГАТ МАЛЧДЫН ҮНЭМЛЭХ, ТЭМДЭГИЙГ ГАРДУУЛЛАА.

2025-02-18 51
2024 оны мал тооллогын дүнгээр шинээр МЯНГАТ МАЛЧИН болсон 11 өрхийн мянгат малчны үнэмлэх, энгэрийн тэмдэгийг сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгүүд гардуулан өгөх арга хэмжээг зохион байгууллаа. "МЯНГАТ МАЛЧИН" үнэмлэх, энгэрийн тэмдэгийг Бөмбий 1 дүгээр багийн малчин -Баасанжавын АЛТАНСҮХ -Лувсандагвын БАТ-ЭРДЭНЭ Батхаан 2 дугаар багийн малчин -Сумъяадоржийн ЛХАГВАА -Лхагва-Очирын ДАВААНЯМ -Мөнхтогтохын БАЯНМӨНХ -Жамбын СЭДЭДЖАВ -Бядраны ГАНБОЛД Өвөрзүлэг 3 дугаар багийн малчин -Галсангийн СҮРЭНДЭМБЭРЭЛ -Батцэрэнгийн АНХБАЯР Бумбат 5 дугаар багийн малчин -Тогтохсүрэнгийн БОЛДБААТАР -Тогтохсүрэнгийн БАТБААТАР нарт гардуулан өглөө. ТА БҮХНИЙ БУЯНТ МАЛ СҮРЭГ ЧИНЬ АРВИЖИН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9028
7396 / 82%
1014 / 11%
293 / 3%
325 / 4%